x

Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг олон улсын байгууллагаас мэдэгдэл гаргажээ  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн эрхийг барьж байгаа МАН-ыг тараах захирамж гаргасан билээ. Тэгвэл тэрхүү захирамжийг олон улсын байгууллагууд эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Монгол Ардын Нам (МАН)-ыг тараах гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн оролдлогыг Социалист Интернационал эрс эсэргүүцэж байна. Коронавирусын цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн асуудлуудтай улс орноороо хамтын хүчээр тэмцэх шаардлагатай байгаа энэхүү чухал үед ардчилал, Үндсэн хуулийн эсрэг хийсэн түүний хариуцлагагүй алхам нь улсаа хямралд оруулж болзошгүй байна. Социнтернийн гишүүн, 100 жилийн түүхт МАН нь Монгол Улс олон намын тогтолцоотой ардчилсан орон болох шилжилтийг хөтөлсөн бөгөөд өнгөрсөн жилийн парламентын сонгуулиар Монголын ард түмний дэмжлэгийг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. МАН-ыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, цэрэгжсэн бүтцийг бий болгож байна гэсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь ор үндэслэлгүй, нотлох баримтгүй билээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны зургаадугаар сард болох бөгөөд өөрийх нь гарын үсэг зурж баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу одоогийн Ерөнхийлөгч дахин сонгуульд өрсөлдөх боломжгүй. Ерөнхийлөгч Баттулга МАН-ыг тарааж, Монголын хамгийн том улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хааснаар ардчиллыг үгүй хийж, Монгол ард түмний төрийн тэргүүнээ чөлөөтэй сонгох эрхэд халдаж байна. Социнтерн нь Монгол дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажигласаар байх бөгөөд энэхүү хууль бус захирамжийн асуудлын хүрээнд МАН-д дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. МАН бүх ард түмний ашиг сонирхлын төлөө ажилласаар байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд МАН оролцох бүрэн эрхтэй, чөлөөт, шударга Ерөнхийлөгчийн сонгууль болж, зүй ёсоор сонгогдсон ерөнхийлөгчид эрх мэдэл нь тайван замаар шилжинэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлье” гэжээ.   

Энэчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараах  зарлиг гаргаж, Дээд шүүхэд хүргүүлснийг олон улсын байгууллагууд буруушааж эхэллээ.

Тухайлбал, СоцИнтерн буюу Социалист Интернационал /Socialist International/ нь социал демократ, социалист, хөдөлмөрийн намуудын олон улсын байгууллагаас  Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Үндсэн хууль, ардчиллын эсрэг хариуцлагагүй алхмуудыг хийж байна”  гэж үзээд  түүний гаргасан үйлдлүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн мэдэгдлийг гаргасан байна.Мэдэгдэлд “Ерөнхийлөгч Баттулга МАН-ыг тарааж, Монголын хамгийн том улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хааснаар ардчиллыг үгүй хийж, Монголын ард түмний Төрийн тэргүүнээ чөлөөтэй сонгох эрхэд халдаж байна” гэжээ.  Тус байгууллагын зүгээс  дэлхийн олон улс орон Коронавирусын цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн нэн чухал  асуудлуудтай  хүчээ нэгтгэн тэмцэх шаардлагатай чухал үе байтал Ерөнхийлөгч нь төрийн эрх баригч намыг тараах санаачилга гаргасныг эрс  эсэргүүцээд зогсохгүй  тухайлсан мэдэгдлийг гаргалаа.  НҮБ-д зөвлөх статустай СоцИнтер нь ардчилал, ядуурал, орон нутгийн засаглал, тогтвортой хөгжил зэрэг сэдэвчилсэн комисстойгоос гадна дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаараа дамжуулан жендэрийн тэгш эрхийн төлөө ажилладаг байгууллага юм.

СоцИнтерн буюу Социалист Интернационал /Socialist International/ нь социал демократ, социалист, хөдөлмөрийн намуудын олон улсын байгууллага юм. 19-р зууны сүүлээр үүсгэн байгуулагдаж, 1951 онд шинэчлэгдсэн тус байгууллага өдгөө дэлхийн өнцөг бүрээс 135 улс төрийн намыг эгнээндээ нэгтэснээс 28 нь эрх баригч нам юм. НҮБ-д зөвлөх статустай СоцИнтер нь ардчилал, ядуурал, орон нутгийн засаглал, тогтвортой хөгжил зэрэг сэдэвчилсэн комисстойгоос гадна дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаараа дамжуулан жендэрийн тэгш эрхийн төлөө ажилладаг.

Монгол Улсад үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын хүрээнд тус олон улсын байгууллага Коронавирусийн цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн асуудлуудтай улс орноороо хүчээ нэгтгэн тэмцэх шаардлагатай байгаа энэхүү чухал үед Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль, ардчиллын эсрэг хариуцлагагүй алхмуудыг хийж байна хэмээн үзэж, үйлдлүүдийг нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн дээрх мэдэгдлийг гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.69.123)
    Хуцдгийн, олон улсын байгууллага ч гх шиг. МАН л бичүүлсэн нь тодорхой бна
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Mongol yalna (172.58.141.72)
    Tsagdanhori durakuud mongoliig suitgej baigaa shu elbeg jenko sahal badamjunai buleglel
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
  • Тунгалаг (202.55.188.92)
    Олон улсын байгууллагын хүмүүс та нар монголчуудын амьдралыг мэдэх юм уу тэтгэвэр авдаг бид 120$ авдаг альч оронд амьдарч чадахгүй хоол эмээ ч бүрэн авч чадахгүй мөнгө үхэж болдог бол үхмээр б.а
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна 1 цаг 46 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Өчигдөр 10 цаг 54 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Өчигдөр 10 цаг 35 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Өчигдөр 10 цаг 24 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо Өчигдөр 10 цаг 18 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна Өчигдөр 09 цаг 37 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ Өчигдөр 09 цаг 34 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… Өчигдөр 09 цаг 00 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Худлаа... С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top