x

Б.Энх-Амгалан: Дарханы зам дээр ажиллах 105 хятад иргэнийг ням гаригт чартер нислэгээр авчирна

УОК-ын өнөөдрийн хурадаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа болон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг сунган дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 

Энэ үеэр шадар сайд Ө.Энхтүвшин "Гадаад улсад байгаа иргэдээ, өмнө тусгай нислэг үйлдэж эх орондоо ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа дуусхаар дараагийн нислэгээ /14 хоногийн дараа/ хийхээр төлөвлөж, бэлтгэл хангаж байгаа" гэсэн юм. 

Харин энэ ням гаригт Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг чартер нислэгээр авчирхаар болжээ. 

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Энэ жил гаднаас 6000 гаруй хүн ажиллахаар ирэхээр байгаа бөгөөд онцгой шаардлагагүй гэж үзсэн. Харин онцгой шаардлагатай, хугацаатай, гэрээтэй ажлууд дээр гаднаас ажиллах хүч авахаар болж байна. Ялангуяа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд бүтэн сайн өдөр чартераар татаж авна. БНХАУ-д байхдаа шинэ коронавирусийн шинжилгээгээ өгч, визээ авна. Монголд ирээд хөдөлмөрлөх эрхээ авна. Онгоцноос буумагц тусгай машинаар хамгаалалтад авч Төв аймагт тусгаарлана. 14 хоногийн хугацаанд бүх бичиг баримтыг нь бүрдүүлж, шинжилгээний хариуг маш сайн харж байж ажилд нь оруулна гэж тооцож байна” гэв. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын туслан гүйцэтгэгч компаниуд ажилдаа орсон бөгөөд эдгээр БНХАУ-ын иргэдийг онгоцноос буумагц, Төв аймагт тусгаарлан 14 хоногийн дараа шинжилгээний хариуг үндэслэн ажилд гаргах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Ардыг Төлөөлөгч (202.126.89.141)
    Ажиллуулж чадахгүй яам буруутай!!! Хүнээ сургаж, зөв зохион байгуулж, ажиллуулж чадах ёстой юм шүү дээ!!! Асуудал ард түмэнд биш та нарт байгаа!!! Дандаа ард түмнийг тэнэг мулгуу, ажилгүй чадахгүй хүсдэггүй есөн шидийн муугаар хэлж буруутгана. Яс юман дээрээ хэн бүтээж хэн хийж энэ улс орныг авч явж бгаа юм бэ?! Идэж уудаг хор найруулдаг хулгай хийдэг хахууль авдаг гишүүд дарга нар уу?! Үгүй шүү! Та нар дандаа голдрилоороо сайхан явах ажлыг бусниулдаг, нураадаг! Ах дүүгээ авдаг, танил талаа шахдаг, мөнгөөр худалддаг! Бүгд ил болсоор бна шүү! Ард түмэн хамгийн ухаантай, хамгийн шударга, хамгийн зөв байдаг шүү!!! Сайд даргаар төрөөгүй биз дээ та нар! Тавьсан юм чинь татаад заазлахаа ард түмэн мэднэ дээ!!! Хог шаарнууд битгий л дургүй хүргээд байгаарай!
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.191.92)
    Корона тээвэрлэж ирээд дэлгэрүүлчих вий, бас зам дагуу баахан эрлийз цустай хүүхдүүд төрөх вий! Монголчууд асфальтан замаа хэдийд тавьж сурах юм болдоо! Залуусаа ажилд сургах, цалинжуулах бодлогыг төр баримтлуулахгүй, сонгуулиас өмнө л зам бариулах шоу хийж байна даа.
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (96.51.169.163)
    Дэлхий даяараа хятадуудыг хямд ажлын хүч гэж хамаг ажлаа өгч хийлгэсээр байгаад тэднийг баяжуулж , өөрсдөө юмаа хийж чадахаа байгаад бүгд хятадын хамааралтай болоод , хятад вирусаар хиарч дууслааш дээ.Монгол хүнийг ажил хийлгэхгүй, бэлэн халамжаар угжиж ,Хойд амёрикийн уугуул индианчууд арчаагүй болгож устгасантай адил бодлого явуулж байна.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (96.51.169.163)
    Энэ олон ажилгүй залуучуудаар хийлгэж болдоггүй юм байхдаа.Манай залуучууд заагаад өгвөл хятадуудаас дутахгүй л хийнэ дээ.Монголчуудад гадаадад замын ажил зөндөө л хийдэг.Яахав тэр инжинёр энэ тэрийг нь авчирна биз.Арай л дэндүү юмаа.Нөгөө Монгол Ялнаа болон Сэлэм эргүүлдэгүүд хаана явнаа.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.170)
    ard tumnee daralj hanahgu bnuu.dahiad hun bitgii awchir.ter ajilchidda ch boli.mgl huneer hiilge.bi bid eh orondoo amid yawah erh bnu ugui yu
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top