Нийгэм

Хилчид хулгайн гэмт хэргийг илрүүлжээ
Сэлэнгэ аймаг дахь Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хилчин дайчид цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байх үедээ үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэн хулгайн гэмт хэргийг илрүүлсэн байна.
Тус ангийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсэг “Алтанбулаг чөлөөт бүс”-д томилогдон цагийн манаанд үүрэг гү
2024-08-27

Орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг зарлажээ
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжинэ.
Төслийн хүрээнд 2206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1349 айлтай гэрээ байгуулж, 1270 айлын санхүүжилтийг бүрэн олгоод байна.
2024-08-27

Өнөөдөр: “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн олны хүртээл болж байна
-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-27-ны өдрүүдэд хуралдана.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажил эхэлнэ.
2024-08-27

Японд оршин суугаа иргэдийн АНХААРАЛД
Маш хүчтэй гэгдэх "Тайфү-10" хар салхи наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Японы баруун талаас эхлэн зүүн талыг дайрч гарах төлөвтэй байна. Иймд иргэдийг цаг агаарын болон онцгой байдлын мэдээг тухай бүр анхааралтай ажиглахыг зөвлөж байна.
2024-08-27

БНСУ-ын “Ханганг Сүү” эмнэлгийн эмч нар түлэгдэлтийн сорвитой хүүхдүүдэд үзлэг, мэс засал хийлээ
БНСУ-ын “Ханганг Сүү” түлэгдэлт, гоо сайхны эмнэлгийн захирал, их эмч Song Woo Jin, Choi jae-goo болон сувилагч Yun Hyo Seon нарын баг бүрэлдэхүүн энэ сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаж, 2 хүүхдэд түлэгдэлтийн дараах сорви суллах, үйл ажиллагаа сэргээх мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.
2024-08-26

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны автобусны буудал орчмын тохижилтыг энэ долоо хоногт эхэлнэ
Баянзүрх дүүргийн автобусны буудлын тохижилтын ажил 2023 оны долоодугаар сард эхэлсэн.
Гэвч өнгөлгөөний тоосго унасан, явган замын замын хавтан эвдэрсэн нөхцөл байдалтай болоод удаж байна.
2024-08-26

Иргэдийн мэдээлэл, камерын хяналтаар хог хаягдлын 1000 гаруй зөрчил илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн - цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна.
2024-08-26

Шөнийн цагаар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчил их гарч байна
Нийслэлд шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зориулалтын бус автомашины яндантай дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчил ихээр гарч байна.
2024-08-26

Завхан аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход, 0.1га газар шатаж байсныг бүрэн унтраасан байна. Ойн түймэрт нийт 0.1 га талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2024-08-26

“Урт цагаан”-ы талбайд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхэллээ
“Бодь пропертийз” компани гүйцэтгэгчээр шалгарч, өнгөрсөн баасан гаригт гэрээгээ байгуулан, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.
2024-08-26

Машиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал тээвэрлэсэн этгээдүүдийг илрүүлэв
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнтийн постоор Улаанбаатар хотын харьяат 19-24 насны гурван иргэн суудлын автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн байж болзошгүй 3.5 килограмм ургамал, мөн 19-39 насны иргэд 12 килограммыг тээвэрлэж явсан.
2024-08-26

Малчдын бүлэг, хоршооны үйл ажиллагааг сурталчлав
Үүнд Ховд, Завхан аймгаас 80 гаруй малчин, хоршооны төлөөлөл оролцсон юм. Тэд орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бусад үйл ажиллагаагаа танилцуулж, зарим байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Ингэснээр талууд ноолуур бэлтгэлийн чанар, стандартын шаардлага хангасан түүхий эдийг зах зээлийн үнээр, тогтвортой нийлүүлэх боломж бүрдсэн байна.
Мөн малчдын байгуулсан хоршоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлого, АДАПТ төслийн загвар үйл ажиллагаа, мал, түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлж, хоршоогоор дамжуулан борлуулах арга, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар мэдээлэл солилцлоо.
2024-08-26

44-өөс дээш хүүхэдтэй 1, 2 дугаар ангид туслах багш ажиллана
Түүнчлэн, сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулна. Эхний жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд сэлгэхийг Боловсролын сайдын шуурхай хуралдааны үеэр хэлэлцжээ.
2024-08-26

Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөлөө
Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Бессонова Виктория Викторовна, ахмад дайчин Ц.Чимидцэрэн, Я.Өсөх болон бусад албаныхан, иргэд оролцлоо.
2024-08-26

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.
2024-08-26

Завхан аймгийн Яруу сумын нутагт тарваган тахлын нян илэрчээ
Тодруулбал Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс (ЗӨСҮТ) 2024 оны долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумын нутгаар тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг хийсэн байна.
Шинжилгээгээр Яруу сумын нутагт тарваганы зэм үхдэлээс тарваган тахлын нянг илрүүлж, тус суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ.
2024-08-26

Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас таван хүн нас баржээ
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан аж. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас таван хүн нас барж, таван хүн гэмтэж бэртсэн байна.
2024-08-26

Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилгын гадна фасад болон гараашны дээвэр шатаж байсныг бүрэн унтраажээ
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилгын гадна фасад болон гараашны дээврийн хэсэг шатаж байсныг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоож, 16:07 цагт бүрэн унтраалаа гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас/НОБГ/ мэдээллээ.
2024-08-23

Боловсролын байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна
Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжид галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
2024-08-23

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 55 дугаар сургууль лифттэй болно
Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцдаг ерөнхий боловсролын 6 сургууль байдгийн нэг нь Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль.
Тус сургууль нь гурван давхар барилгатай бөгөөд лифтгүйн улмаас багш, ажилчид зарим сурагчийг үүрч, өргөх байдлаар хичээлд нь хүргэдэг байна.
2024-08-23
