“Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Шинэ үе ардчиллыг сонгож байна” сэдэвт эссений уралдааныг оюутан залуусын дунд зарлалаа.
Энэхүү уралдаанд ЕБС-ийн 12-р ангийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд болон 25 хүртэл насны залуус оролцох боломжтой. Ардчилсан намаас зарлаж буй уг бүтээлийн уралдаан нь оюутан залуусыг дэмжих, ардчиллын тухай ойлголтыг оюутан залуусын дунд түгээн дэлгэрүүлэх, ардчиллын үр дүнд нийгмийн болон хувь хүний хөгжилд нөлөөлсөн эерэг нөлөөллийг түгээхэд оршиж байгаа аж.
Шалгарсан бүтээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчилах юм байна.
“Шинэ үе ардчиллыг сонгож байна” сэдэвт эссений уралдаанд тавигдах үндсэн шаардлага болон оролцох болон шалгаруулалтын цаг хугацаа гэх мэт холбогдох мэдээллийг доорх удирдамжаас харна уу.




