x

Ж.Мөнх-Эрдэнэ: Газар хөдлөлтөд тэсвэргүй 234 барилгыг ашиглахыг хориглосон

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас Улаанбаатар хотод байгаа шаардлага хангахгүй байр, орон сууцын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон 234 орон сууц байгаа аж. 

Олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийж байна

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ:

 

-"Манай хэлтэс газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийт 1,937 барилга бий. Үүний 1,413 нь орон сууц бол төрийн өмчийн болон олон нийтийн 524 барилга юм. Одоогийн байдлаар бид дээрх барилгуудын 658 нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гаргаад байна.

Тодруулбал, Орон сууцуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 192, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234-г нь ашиглахыг хориглосон. Төрийн өмчийн болон олон нийтийн байрилга байгууламжийн хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 18, хүчитгэх шаардлагатай найм, газар хөдлөлтөд тэсвэргүй 33 барилга байгууламж байна.

Монгол Улсад 1970 оноос л газар хөдлөлтийн норм, норматив батлагдсан. Тиймэс 1970 оноос өмнө баригдсан барилгуудад газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй. Харин 2019 оны улсын төсөвт хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаа явагдаж байна" гэлээ.

Одоогоор нийт 27 орон сууцыг буулган 931 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан байна

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал:

-"2011 онд орон сууцны тухай хуульд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын ойлголт бий болсон. Үүний дараа 2014 онд НИТХ-ын 90 дүгээр тогтоолоор ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих үйл ажиллагааны журмыг баталсан байдаг.

Мөн 2015 онд хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар тухайн шаардлага хангахгүй барилгыг буулган дахиж шинээр барих ажил хэрэгжиж эхэлсэн. Бид дээрх хуулийн дагуу тухайн ашиглалтын шаардлага хангахгүй 234 орон сууцыг дахин төлөвлөх тухай оршин суугчдаас санал асуулга явуулсан. 

Үүний үр дүнд 162 барилгын оршин суугчид дахин төлөвлөх ажлыг дэмжсэн учраас нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгыг буулган, дахин шинээр барих үйл ажиллагаа хийгдэж байна.

Одоогоор төмөр замын хойд талын барилгууд болон нэхмэлийн шар барилгууд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхон зэрэг нийт 24 багцын 64 барилгын сонгон шалгаруулалт хийгдсэн учир дахин барилгажуулах ажил хэрэгжиж эхэлсэн байна.

Мөн өнөөдрийн байдлаар нийт 27 орон сууцыг буулган 931 айлын 9 орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан. Энэ жилдээ багтаан дахин хэд хэдэн орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Сонгон шалгаруулалт нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгддэг ажил байдаг учраас нийслэлээс хөрөнгө гарахгүй. Өөрөөр хэлбэл барилга буулган шинээр барих болон тухайн байрны оршин суугчдыг түр орон сууцаар хангах ажлууд нь цэвэр төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хөрөнгөөр шийдэгддэг" гэлээ.

Барилгын ашиглалтыг хориглосон 234 орон сууцаас:

  • Хан-уул дүүрэгт 42
  • Баянгол дүүрэг 52
  • Баянзүрх дүүрэгт 50
  • Сонгинохайрхан дүүрэгч 32
  • Сүхбаатар дүүрэгт 25
  • Чингэлтэй дүүрэгт 14
  • Налайх дүүрэгт 21 байрлаж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 5 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 59 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 4 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 36 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 1 цаг 52 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 1 цаг 55 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 6 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 11 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 11 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 37 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 0 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 31 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 18 цаг 49 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 19 цаг 24 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 19 цаг 37 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 19 цаг 38 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 19 цаг 41 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 19 цаг 42 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 19 цаг 43 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 21 цаг 56 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top