x

Барилгын компаниуд түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэлжээ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, НИТХ-ын Тэргүүлэгч  Ш.Үнэнбат нар өчигдөр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд “Бармон” ХХК-ийн хэрэгжүүлж буй 1-5 жилийн хугацаанд түрээслээд, өмчилж авах боломжтой орон сууцны төсөлтэй танилцлаа.

“Бармон” ХХК Дэнжийн мянга орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 234 айлын орон сууцыг 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүйгээр түрээслүүлээд өмчлүүлэхээр төлөвлөж байна. Дээрх төслийн хүрээнд 3,358 өрхийн 43 блок орон сууцны барилга, 720 хүүхдийн ортой цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгуудыг тус тус ашиглалтад оруулах юм.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Шинэ үе констракшн” ХХК-ийн “Санни Сайд апартмент” урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хуримтлуулж чадсан иргэдэд 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх, “Оч-Үжин” ХХК-ийн “Би-ван” /B-оne/ орон сууцны хорооллын 60 айлын орон сууцыг 3 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх орон сууцны төсөл хэрэгжүүлж байна.

БХБЯ Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн орлого, худалдан авах чадварт нийцсэн орон сууцаар иргэдийг хангах бодлого баримталж байна. Засгийн газраас түрээсийн орон сууцаа өмчлөн авах боломжийг бүрдүүлж өгснөөр хувийн ААН, байгууллагууд орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь иргэдийн эрэлт, худалдан авах чадварт нийцсэн томоохон төсөл болж байгааг БХБ-ын сайд Х.Баделхан онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Иргэд орон сууцаа урьдчилгаагүй, таван жилийн хугацаанд сарын сая төгрөгийн төлөлтөөр орон сууцаа авах боломж бүрдэж байгаа юм. Түрээслээд өмчилж байгаа хэлбэр нь “Бармон” ХХК-ны санхүүгээ босгож байгаа гол хэлбэр нь. Сар болгон төлбөрөө төлж чадах чадвартай иргэдэд нээлттэй” хэмээн хэллээ.

Иргэдийн эрэлтэд нийцсэн орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаагаас гадна компанийн хувь лизингээр  орон сууцтай болох төслийг хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотод 2019 оны хагас жилийн байдлаар 29 аж ахуйн нэгжийн 43 төслийн 4,975 айлын орон сууцны төслийг 2-8 жилийн хугацаатай, урьдчилгаа 30-50 хувийг төлөөд жилийн 5-18 хувийн хүүтэй компанийн хувь лизингээр борлуулж байгаагаас 2,689 айлын орон сууц борлогдож, 2,286 айлын орон сууц борлуулагдаагүй байна. Нийт борлуулалтын явц 54 хувьтай байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 4 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 59 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 4 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 36 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 1 цаг 52 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 1 цаг 55 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 6 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 11 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 11 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 37 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 0 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 31 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 18 цаг 49 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 19 цаг 24 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 19 цаг 37 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 19 цаг 38 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 19 цаг 41 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 19 цаг 41 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 19 цаг 42 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 21 цаг 56 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top