Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Манай улсад энэ оны есдүгээр сарын 2-ноос есдүгээр сарын 3-ны хооронд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн зарим автозамуудыг тодорхой хугацаагаар хэсэгчилж хаахаар болжээ. Өнөөдөр ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин зочин Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана.
Мөн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудыг 2, 3-ны өдрүүдэд хэсэгчилж хаах юм байна.
Иймд есдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд иргэдийг замын хөдөлгөөнд автомашинтайгаар оролцохгүй байхыг анхааруулж, шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслийг сонгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу айлчлалын хоёр дах өдөр буюу маргааш мягмар гаригт бүх нийтээр амарна.



