x

"Хурд" хамтлаг соён гэгээрлийн аян эхлүүллээ

"Хурд" хамтлагийнхан өчигдөр Хэнтий аймгийг зорих аян замдаа гарсан юм. Тус хамтлагийнхан “Хайртай” нэртэй тоглолт, соён гэгээрлийн аянаа ийнхүү эхлүүлж байгаа аж.

Хурд хамтлагийнхан энэхүү аянаараа  21 аймгийг тойрон үнэ төлбөргүй тоглолт хийж, соён гэгээрлийн уулзалт, ёслолууд зохион байгуулах юм байна.  “Хайртай” аяны багт дөч гаруй залуу уран бүтээлч, лектор, арын албаныхан хамтран ажиллах бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжин ажиллаж байна.

"Хурд" хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Отгонбаяр:

-Хайр гэдэг агуу зүйл Монгол түмэнд яг одоо ус агаар мэт  дутагдаад байгаа юм. Манай  хамтлагаас санаачилсан  аян өнөөдрөөс эхлээд  21 аймгийг   тойрон аялан тоглолт хийнэ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сайшанд, Замын-Үүд, Говьсүмбэр, Багануурт эхний аянаа хийж, залуучуудын уулзалт, цэрэг, эх орон болоод эрчүүд рүүгээ хандсан бүтээл хийхээр төлөвлөж байна. Миний хувьд, залуу уран бүтээлчидтэйгээ энэхүү аяныг эхлүүлж байгаадаа баяртай байна. "Voice"-ийн уран бүтээлч залуучууд хамтран ажиллаж байна. Бид дэргэдээ байгаа зүйлээ хайрладаггүй, анзаардаггүй, байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй болчихжээ. Иймээс нийгмийн хар "масс"-ыг авч хаях, сэтгэл зүйг цэвэрлэхэд, ухааруулахад энэ аян маань үлгэр дуурайлал болно гэдэгт итгэж байна. Бид эх орондоо хайртай байх хэрэгтэй. Хамгийн гол нь нэг нэгнээ хайрлах хэрэгтэй гэдгийг ухааруулах, түмэнд сонордуулах зорилгоор энэхүү аянаа эхлүүлж байна.

 "Хурд" хамтлагийн дуучин Г.Ариунбаатар:

-"Хурд" хамтлаг байгуулагдаад 25 жил болсон ч Монгол орноо бүтэн тойрсон нь цөөхөн. Энэ удаагийн аян маань үнэгүй гэдгээрээ онцлог.  Ард түмэндээ талархсан сэтгэгдлээ илэрхийлж аялан тойрох гэж байна.  Аяны гол зорилго бол нэгнээ хайрлах, хамтдаа  соён гэгээрэх, аливаад  хүлээцтэй хандах, монгол ёс заншил, өв уламжлалаа сэргээх, нийгэмд үүнийг дуулгах хэрэгцээнд тулгуурлаж байна. Нийгмийн сэтгэл зүй савалгаатай байгаа энэ цаг үед  урлаг уран бүтээлчдээ төлөөлөн түүчээлээд, соён гэгээрлийн замыг гаргах гэж  байгаадаа сэтгэл хангалуун байна. "Хурд" хамтлагийн дуу хөгжмийн техник хэрэгслийг ачсан  урт цуваа үүслээ. Монголд үндэсний  урлаг, соёлын  контент гэж бараг байхгүй. Гэтэл бид ямар том соёлын өв бүтээгчид билээ. Тиймээс аяны хүрээнд мөн үндэсний контент бэлдэхээр жилийн өмнөөс төлөвлөн ажилласан.  Энэхүү аяныг эдийн засаг болон бие хүч сэтгэлээрээ дэмжин ажиллаж байгаа нийт байгуллага, уран бүтээлч, төр засаг, хувь хүмүүстэй талархаж байгаагаа илэрхийлье. "Хурд" та бүхэнд хайртай. "Хурд" Монголдоо хайртай. "Хурд" бүхэнд хайртай” гэв. Ийнхүү тэд аян замдаа гарлаа.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Парис хот руу аялах азтанууд тодорлоо 28 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 4 цаг 17 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 4 цаг 44 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 7 цаг 26 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 7 цаг 37 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 7 цаг 53 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 8 цаг 5 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 8 цаг 11 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 8 цаг 17 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 8 цаг 21 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top