x

Дональд Трамп сүмо үзэж, түрүүлсэн бөхөд өөрийн нэрэмжит цомыг гардууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийх төрийн айлчлалаа өнгөрсөн бямба гаригт эхлүүлсэн билээ. Тэрээр өчигдөр Токиогийн Рёгокү Кокугикан ордонд зочилж, мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн болох Рэйва эриний анхны башёны сүүлийн өдрийн барилдааныг үзжээ.

Ерөнхийлөгч Трамп энэ үеэр түрүүлсэн бөх болох 25 настай мэгашира цолтон Асаноямад өөрийн нэрэмжит “United States President’s Cup” нэртэй цомыг анх удаа гардуулсан байна.

Харин Хэйсэй тооллын сүүлийн тэмцээнд түрүүлсэн их аварга Хакүхо Даваажаргал гэмтлийн улмаас зодоглоогүй бол шинэ озэки Такакэйшёо бэртэл аван, тэмцээнийг дундаас нь орхисон юм. Рэйва эриний эхний башёд түрүүлэх хүсэлтэйгээ хэлж байсан хоёр бөх байхгүй болж, ёкозүна Какүрюү хамгийн түрүүлэх боломжтой бөхөд тооцогдож байлаа. Гэвч башё хэний ч төсөөлж байгаагүй үр дүнтэй дуусч мэгаширагийн найм дахь бөх, Такасаго дэвжээний Асанояма Рэйва эриний анхны башёд түрүүлэв.

Энэ удаагийн сүмогийн тэмцээн дээр хэд хэдэн уламжлал эвдэгдсэн байна. Дурьдахад, Сүмо үзэхдээ дэвжээний дэргэдээс үзсэн хүмүүс тусгай олбог дээр завилж суух ёстой бол ерөнхийлөгч Трамп гэргийн хамт сандал дээр тухлан суужээ. Мөн  тэрээр дэвжээ буюу дохён дээр гарахдаа хүн бүр гутлаа тайлах ёстой байдаг уламжлалыг үл тоон гуталтай гарсан байна.

Энэ талаар Японы зарим хэвлэлүүд Трампын гуталтай хөл тавьсан дэвжээг ариулахыг Сүмогийн Холбоонд санал болгожээ. 

Мөн Сүмо бөхийн тэмцээний сүүлийн өдөр Сүмогийн Холбооноос барилдааны үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж олбогоо шиддэг уламжлалыг хориглосон бөгөөд энэ нь ерөнхийлөгч Трампын аюулгүй байдалтай холбоотой байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.39)
    yagshdee. ulavch umsuud gardag. ulavchtai l garch bn lee shdee kkk. manaihan neeree alnaa.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 25 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 34 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 40 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 45 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 49 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 53 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 47 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top