x

Аманд орсноо амлах нь ард түмнээ дорд үзэж буйн илрэл

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.05.13/ ээлжит хуралдаанаараа “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг хэлэлцжээ.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан энэ асуудлыг  Д.Оюунхоролын хамт нийт 27 УИХ-ын гишүүн санаачилсан бөгөөд хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцэж дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргасан” талаар мэдээллээ. 

Өнгөрсөн 2016 оны 7 дугаар сард ипотект зориулсан зээлийн үлдэгдэл 3 их наяд 856 тэрбум төгрөгт хүрч, зээлдэгч 85622 иргэн орон сууцанд хамрагдаж байсан. Ипотек нь өрхийн нийт гишүүдийн хувьд ирээдүйн үл хөдлөх эд хөрөнгөндөө хөрөнгө оруулж, хуримтлал үүсгэн зөв зарцуулалтын үлгэр жишээ гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн сонгодог хэлбэр. Манай улсын хувьд инфляц буурах, импортыг хазаарлаж ханш буулгах зэрэг макро үзүүлэлтэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй, утаанаас ангижрах, иргэдийн эрүүл мэндэд үнэлж баршгүй чухал үүрэгтэй тооцоо судалгаатай хөтөлбөр. Гэвч “3 их наяд төгрөг салхинд хийсгэлээ”, “өрд бариулж, өтөнд идэгдлээ”, “Монгол банк мөнгө хэвлэж, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг дордууллаа” хэмээн элдэвлэж хашгичиж байсан эрх баригчид ийнхүү ганц хоногийн дотор төрөл арилжиж, сюрприз өргөн барьжээ.

Гэм бус зан нь

Уул уурхайн оргил болсон 2008-2011 оны сайхан цагийг эргэн дурсцгаая. Хүний хөгжлийн сангийн орлогыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөр тус тус бүрдүүлж байсан. Гэвч 2012 оны сонгууль угтуулж,  сангийн нийт орлого 910 тэрбум төгрөг байхад 1 их наяд 950 тэрбум төгрөгийг зарлагадаж, нэг их наяд төгрөгийн алдагдал бий болгож байжээ.

Уг алдагдлыг Засгийн газрын үнэт цаас, урьдчилгаа төлбөр буюу Хятадын төрийн өмчит компани болох Чалкод ирээдүйд зарах нүүрсний орлогыг урьдчилж авах, Оюу толгойн хөрөнгө оруулагчдаас зээл авах зэргээр тус тус санхүүжүүлж байв. Засгийн газар 2010-2012 оны хооронд 1 их наяд 950 тэрбум төгрөгийг бэлнээр тараажээ. Үүнд: иргэн бүрд сар бүр 21,000 төгрөг, оюутан бүрд сар бүр 70,000 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг удаагийн 1,000,000 төгрөг, шинээр гэр бүл болсон иргэдэд 500,000 төгрөг... гэх мэтээр тарааж байсан.

2017 оны сүүлч, 2018 оноос эхлэн МАН-ын  Засгийн газрууд бодит эдийн засгийг агшааж, халамжийн төрөл бүрийн хөтөлбөрүүдэд 2017 онд 585 тэрбум, 2018 онд 648 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний тараалтыг хийсэн. Энэ онд ч энэ бодлого үргэлжилж байна. Нүүрсний экспортын үнийн өсөлтөд хэт дулдуйдаж, дөнгөж сэргэх хандлага ажиглагдаж байгаа эдийн засгийг цаашид муутгах, дараачийн хямралд хүргэх төсвийн энэ буруу бодлогын өр төлөөсийг иргэд, татвар төлөгчид үүрдэг билээ.

Ийнхүү 2012-16 онуудад хэт тэлсэн зардлыг гэнэт танах нь ажилгүйдэл 20 хувиас давах, 160 мянган иргэдийн ажлын байр алдах, өрхийн орлого огцом буурах, улмаар ядуурал нэмэгдэж иргэдийн амьжиргаа эрс дордох эрсдэлийг үүсгэсэн юм. Ханш огцом өсөж, шатахууны үнэ нэмэгдэхэд иргэдийн нуруун дээр ирэх байсан ачааллыг тэр үеийн Төв банк үүрч гарсан байдаг.

Ийнхүү экспортын голлох бүтээгдэхүүний үнэ ханш огцом буурч, өмнөх жилүүдийн хэт тэлсэн зардлыг танахгүйгээр хүнд нөхцөлд ажилласан Засгийн газар гаднаас бонд босгож эдийн засгийн солонгоруулах, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих зорилгоо шийдвэрлэж чадсан билээ. Ипотек, үнэ тогтворжуулах зэрэг жирийн иргэдэд ач тусаа өгсөн олон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж шатахуун, гол нэрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханшийг дөрвөн жилийн турш тогтвортой барьж чадсан юм.

Тооцоогүй амлалт

2016 оны байдлаар манай улсын нийт 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа байдаг аж.Энэ нь манай улсад маш олон иргэн ядуу, тогтмол бус орлоготой байгаа гэсэн үзүүлэлт юм. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлагатай гэж үзээд ийм  хуулийн төслийг санаачилсан гэцгээж байна. Итгэлийн зээл гэгчийг нь ийнхүү ядуу 200 мянган өрхөд тооцоход л дөрвөн их наяд төгрөг босгох асуудал гарч ирнэ. Ийм их мөнгө манай эдийн засагт байхгүй.

Засгийн газрын өрийг бууруулсан гэх Сангийн сайдын популист мэдэгдлийн ард Хуралдай бондын 600 сая, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өр шинээр бий болжээ. Монгол улсын нийт өр 2016 оны 6 сарын 30 өдөр  24 тэрбум 260 сая ам.доллар байснаа,  2018 оны 12 сарын 31 байдлаар 28 тэрбум 743 сая ам.долларт хүрч, бараг 4 тэрбум 483 сая ам.доллароор өсөөд байна. Харин Засгийн газрын нийт өр 2016 оны 2 улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 4 улиралд 22 их наяд 361 тэрбум төгрөг болж, даруй 5 их наяд 749 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүгээр зогсохгүй, сүүлийн гурван жилд батлагдсан төсвийн алдагдлын нийлбэр дүн 7 их наяд төгрөг боллоо. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Засгийн газар үйлдвэрлэж байсангүй.

Сү.Батболдын Засгийн газрын үед авсан 580 сая ам.долларын “Евро” бондыг “Хуралдай” бондоор, “Чингис” бондын эхний 500 сая ам.доллар болон УИХ-ын гишүүн  Ж.Эрдэнэбатын Сангийн сайд байхдаа авсан “Дим сам” бондуудыг 2018 оны 01 дүгээр сард “Гэрэгэ” бондоор солив. Харамсалтай нь гадаад бондуудын эргэн төлөлтийн хугацаа хаяанд ирчхээд байна.

Өрөөр хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин өнөөдөр монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд бодитойгоор аюул занал учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүлэх шийдвэрийг ийнхүү ар араас нь цувруулан гаргаж эхэллээ.

Эдийн засгийн алуурчид

Эрх баригчдын увайгүй “тэнэглэл”-ийг хөндлөнгөөс нь дүгнэж үзвэл Жон Перкинсийн “эдийн засгийн алуурчин” гэх томьёолол өөрийн эрхгүй санаанд бууж байна. Түүний бичсэн “Эдийн засгийн алуурчны наминчлал” ном АНУ ба Европт бестселлер болж дэлхийн 30 гаруй орны (Монгол хэлээр орчуулагдсан)хэл дээр хэвлэгдсэн байдаг. Зохиолыг бичигч нэгэн цагт уул уурхайн асар их баялагтай буурай орноос их наядаар нь доллар  хулгайлж дэлхийн байгалийн нөөцийг хянаж байгаа хэдхэн гэр бүлийн халаасанд оруулах зорилготой эдийн засгийн зөвлөх байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр энэ мэргэжлээ “эдийн засгийн алуурчин” гэж нэрлэсэн. Тэд тухайн орны санхүүгийн тооцоонд манипуляци засвар хийх, сонгуулийн үр дүнг урьдчилж зохицуулах, авлига, айлган сүрдүүлэг, аллагыг хэрэглэдэг байснаа илэн далангүй хүүрнэсэн байдаг.

Харамсалтай нь Монголын эдийн засгийг гадаадын биш харин дотоодын “мэргэжлийн эдийн засгийн алуурчид” бусниулж байгааг миний дээр дурдсан жишээнүүд батлан харуулж байна. Өөрсдөө тэрбум, тэрбумаар нь туучихаад, бантсандаа сонгогчдоо хуурах  тооцоо судалгаагүй амлалтын цаана улс орны эдийн засгийг бусниулах “алуурчин”-ны үйлдэл тодорч эхэллээ. Монголын хэврэг эдийн засгийг нурааж самрах үйлдлээ дахин давтах эрх өнөөгийн эрх баригч хүчинд лав байхгүй.

Эдийн засагч Р.Даваадорж 2019.05.13, Чойбалсан хот.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top