x

Агаарын бохирдлын талаар өгүүлэх модерн балетын тоглолт болно

Хүмүүс аливаа зүйлийг урлагаар дамжуулан ойлгосноор сэтгэлдээ илүү гүн гүнзгий шингээж авдаг. Тэр дундаа үгээр илэрхийлэшгүй зүйлсийг үйл хөдлөл хөндөж чаддаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин дээд цэгтээ тулж, цэвэр агаар тансаг хэрэглээ болсон өнөө үед Монголын балетчид ч уран бүтээлээрээ дамжуулан энэхүү гамшигтай тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар шийджээ. 

Одоогоос хоёр жилийн өмнө Монгол-Америкийн Балетын хөтөлбөр Монгол оронд тулгамдаад байгаа байгаль орчны асуудал, тэр дундаа цэвэр усаа хамгаалах санаачлагыг хэрэгжүүлж, "Амьдралыг тэтгэгч-H2O" нэртэй анхны модерн балетын тоглолтоо "Номадик Балет" продакшнтай хамтран танилцуулж байсан билээ.

Харин энэ жил тэд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд "Амьдралыг тэтгэгч-O2" нэртэй хоёр дах модерн балетын тоглолтоо толилуулахаар бэлтгэжээ.

Image may contain: 1 person, text

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Швейцарын Хөгжлийн Агентлаг ба Засгийн газартай хамтран эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ бүх ажлыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм. Тийм ч учраас төслийн хэрэгжүүлэгчид олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор, балетын урлагаар дамжуулан агаарын бохирдлын асуудлыг хөндөхийг зорьжээ.

Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн Балетын хөтөлбөрт хандивлах бөгөөд энэ мөнгө нь ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд модерн, контемпорари болон бусад олон төрлийн бүжгийн арга барилыг заах сургалтад зарцуулагдах юм байна.

Дашрамд дурдахад, Монгол-Америкийн Балетын хөтөлбөр нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим Бүжгийн Консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн Балетын Академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулжээ.

"Амьдралыг тэтгэгч-O2" тоглолт 2019 оны тавдугаар сарын 19-нд 19:00 цагт Корпорэйт Конвеншн төвд зохион байгуулагдана.

Түүнчлэн уг тоглолтын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 17-нд 976 Art Gallery-д Францын гэрэл зурагчин Эммануэлийн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг харуулсан зургуудыг толилуулхаар болжээ.

Агаарын бохирдлын талаар өгүүлэх модерн балетын тоглолт болно

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Путин албан ёсоор дараагийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ 9 цаг 19 мин "Улаанбаатар марафон 2024"-д 2000 хүн бүртгүүлсний тал нь 5 км-ийн зайд гүйгчид байна 9 цаг 28 мин Боксын олимпын эрхийн тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөнө 9 цаг 30 мин “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна 9 цаг 33 мин Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хаана 9 цаг 40 мин ТБД андууд төвийн уулзвараас УБТЗ-ын төв буудал хүртэлх замыг гурав хоног хаана 9 цаг 45 мин “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ 9 цаг 49 мин Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл сүсэгтэн олонд нээлттэй 9 цаг 53 мин Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тонн шатахуун олгохоор шийдвэрлэжээ 10 цаг 4 мин Хотын дарга “Өнөр бүл” төвийн гурван хүүхдийг Германд сургана 10 цаг 7 мин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд 5 жилийн хугацаатай 5 их наяд төгрөгийн зээл олгоно 10 цаг 25 мин Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна 10 цаг 38 мин Хангайн уулархаг нутгаар нойтон цас орно 11 цаг 43 мин Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Өчигдөр 18 цаг 24 мин У.Хүрэлсүх: Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг бүх талаар дэмжинэ Өчигдөр 13 цаг 43 мин Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхгүй Өчигдөр 13 цаг 18 мин Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалт зарлав Өчигдөр 13 цаг 00 мин Бага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхаарууллаа Өчигдөр 10 цаг 35 мин Гантулгын Буянбаатар: Санал болгож буй номууд Өчигдөр 10 цаг 33 мин Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн онцлох заалтууд Өчигдөр 10 цаг 31 мин
iИх уншсан
КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй ... Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачд... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон ца... Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн... Ихэнх нутгаар дулаарна Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв “Титаник”, “Бөгжний эзэн” цувралын од Бернард Хилл таалал тө...
Top