x

Ким Чен Ун ирэх долоо хоногт ОХУ-д айлчилна

БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж магадгүй байна гэж Ренхап агентлаг Засгийн газрын эх сурвалжаас авснаа мэдээлжээ.

Агентлагийн мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Уныг Алс Дорнодод энэ сарын 24-нд хүлээн авна гэсэн байна. “Путин дөрөвдүгээр сарын 24-нд Алс Дорнодод болох дотоод арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирнэ” гэж агентлагийн мэдээнд дурджээ.

Энэ үеэр хоёр улсын тэргүүн оросын нутагт уулзаж ярилцах бололтой. “Өнөөдөр яригдаад байгаа энэ дээд хэмжээний уулзалт үнэхээр болох нь тодорхой байна” гэж эх сурвалж хэлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top