x

Ж.Эрдэнэбаатар: Замаа сайжруулаагүй уурхайн үйл ажиллагааг зогсооно

Сүхбаатар аймгийн уул уурхайн байдал байгаль орчин, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж шүүмжлэл дагуулсаар байна. Саяхан болсон зөвлөгөөнөөс ямар шийдвэр гаргасан талаар  Засаг дарга Ж.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Сүхбаатар аймгийн уул уурхайн өнөөгийн байдлыг хэлэлцсэн зөвлөгөөнөөр ямар асуудлууд  хөндсөн  бэ?

-Аймгийн хэмжээнд уул уурхайн салбарт тулгамдсан асуудлыг ярилцсан. Шийдвэр гаргах ямар боломж байгааг судалж, зөвлөлдлөө. Төрийн байгууллагын 150 гаруй төлөөлөл, уурхайн болон, сум орон нутгийн төлөөлөл, аймгийн удирдлагууд оролцож  асуудлыг тал бүрээс нь  дэлгэрэнгүй ярилцлаа. Зөвлөгөөнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд, Зам тээвэр, хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, АМГТГ-ын төлөөлөл оролцож иргэдийн зүгээс  уул уурхайтай холбогдуулан гаргасан санал хүсэлтийг сонсож, асуултад газар дээр нь хариулт өгсөн. Тиймээс нэлээд үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Манай аймгийн хэмжээнд ашигт малтмалын 106 лиценз бий. Эдгээр лицензийг эзэмшигч байгууллагуудыг ашиглалтын  талбай талаас нь авч үзвэл аймгийн нийт газар нутгийн 1.9 хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд танай аймгийн хэмжээнд уул уурхайн эзэмшилд өртөж буй газар нутаг харьцангуй бага байна  гэсэн мэдээллийг  холбогдох байгууллагууд бидэнд өглөө. Гэхдээ иргэдийн зүгээс бухимдал их байгаа.

Эрдэнэцагаан суманд ашигт малтмалын олон лиценз олгогдсон байдаг. Нүүрс, жоншны уурхайтай. Мөн Сүхбаатар сум олон уурхайтай. Эдгээр сумын  иргэд өнөөдөр  уул уурхай явуулах төр засгийн бодлогыг эсэргүүцэж байгаа юм алга. Гол нь уурхайнууд олборлолтынхоо ил тод байдлыг нээлттэй болгоё. Хийж байгаа ажлаа иргэдэд нээлттэй мэдээлж, зөв ойлгуулъя. Байгаль орчинд ээлтэй хандаж, иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэйг шаардаж байна.

-Уул уурхайн тээвэрлэлтийн замын асуудал ихээхэн шүүмжлэл дагуулж байсан. Компаниуд яагаад стандартын зам барихгүй байна вэ? 

-Энэ асуудал хүнд байгаа. Жолооч нар дуртай газраараа зам гаргаж явдаг, тоосжилт их гардаг, байгаль орчин сүйтгэдэг. Утаа, тоосжилтоос болж хүн, малын эрүүл мэнд хохирч байна. Энэ асуудлыг цэгцлээч, стандартын замыг нь бариулаач гэсэн шаардлагуудыг иргэдийн зүгээс тавьж байна. Төр, засгийн байгууллага, бидний зүгээс ч гэсэн ийм шаардлагыг байнга тавьдаг.

Жишээ нь, аймгийн төвөөс арван хэдхэн км-т байдаг “Цайрт минераль” компани манай аймагт үйл ажиллагаа явуулаад 15-16 жил болсон. Өнөө хүртэл засмал замын асуудал, технологийн зам тавих асуудлыг шийдээгүй байгаа. Нутгийн иргэд,  ИТХ-аас замын асуудлыг шаардаж, яаралтай бариулах хэрэгтэй гэж үзлээ. Энэ нь нэгдүгээрт, ард иргэдээс тавьж буй шаардлага  мэт боловч нөгөө талаас Засгийн газар, УИХ-аас 2012 оны арванхоёрдугаар сард баталсан Замын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ашигт малтмал, эрдэс баялгийн тээвэрлэлтийг тусгай технологийн замаар явуулах шаардлагыг хуульчилсан.

Энэ шаардлагын дагуу бид аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад цаашдаа технологийн замаа барь гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөгийн нөхцөлд сайжруулсан замаа яаралтай тавь,  байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж иргэдийг хохироож, бухимдуулж байгаа асуудлаа таслан зогсоо гэсэн шаардлагыг өглөө.

-Шаардлагыг биелүүлэхгүй бол ямар хариуцлага тооцох вэ?

-Зөвлөгөөний дүнд ирэх зургаадугаар сарын 1-ийг  хүртэл уул уурхайн компаниуд газар, зам засах ТЭЗҮ-гээ боловсруулж, замаа засах, шаардлагатай нөхцөлд хөрөнгө гаргах, хүч хөрөнгө хүрэхгүй бол хамтраад концесс маягаар асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Ингээд сайжруулсан замаар тээврээ хийх, иргэдийн гомдол шаардлагыг биелүүлж ажиллая гэсэн тохиролцоонд хүрсэн. Шаардлагыг биелүүлээгүй уул уурхайн үйл ажиллагааг зургаадугаар сарын 1-аар тасалбар болгож зогсооно.

-Уул уурхайнхны  мэдээлэл төдийлөн нээлттэй биш. Ил тод байлгах талаар шаардсан уу?

-Бүх талд мэдээллээ сайтар солилцож байя гэж ярьсан. Мэдээлэл дутуугаас болоод иргэд бухимдах явдал бас байгаа. Ялангуяа нутгийн иргэд ураны хайгуул, газрын тосны үйл ажиллагааны талаар мэдээлэл дутмаг байгааг ихээхэн шүүмжилдэг. Иймд аймгийн төвд олон нийттэй харилцах төвийг бий болгоё гэсэн зорилт тавьсан. Энэ төв дотроо уул уурхайн мэдээллийн нэгдсэн санг бий болгох юм.

Ямар ч хүн хандсан аймгийн хэмжээнд байгаа уул уурхайн компанийн талаарх бүх мэдээллийг тодорхой авах боломжийг бүрдүүлнэ. Нөгөө талаас, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалттай байж болохгүй. Мэдээллээ нээлттэй байлгаж,үйл ажиллагаагаа  ил тод явуул гэсэн шаардлагыг бүх уурхай, лиценз эзэмшигчдэд өгсөн.

-Сүхбаатар аймаг-Эрдэнэцагаан-Бичигт боомтыг холбосон 274 км хатуу хучилттай замыг барина гэж  сүүлийн 10-аад жил ярьсан ч хэрэгжээгүй. ЗТХЯ-ны мэргэжилтэн зөвлөгөөн дээр хэлэхдээ “Тендер зарладаг ч авах компани, хөрөнгө оруулагч олддоггүй” гэсэн. Олон зуун саяын үнэлгээтэй замын ажлын тендерийг авах гүйцэтгэгч олдохгүй гэж баймааргүй юм?

-Энэ зам баригдвал сум, орон нутгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Зам баригдсанаар дэд бүтцийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Гол нь манай аймгийн, цаашлаад зүүн бүс нутаг, Монгол Улсын хувьд зах зээлийн харилцаа өргөжих, Хятад улс цаашлаад далайд гарцтай болох юм. Нэг ёсондоо далайд гарах хамгийн дөт зам  гэж  бид үзэж байгаа. Бичигт бол олон улсын боомт.

Цаашид Бичигт боомтын үйл ажиллагаа  өргөжиж, эрдэс баялгийн тээвэрлэлтийг хийх ирээдүй харагдаж байгаа юм. Бидний одоогийн тооцоолж байгаагаар Бичигт-Хөөтийн төмөр замын асуудал ойрын жилүүдэд шийдэгдэх нөхцөлөөр  яригдаж байна. Иймд   энэ замыг яаралтай бий болгож, зах зээлээ өргөжүүлэх шаардлага байна. Яригдаад нэлээд хэдэн жил өнгөрлөө.

Өнгөрсөн жилээс Үндэсний хөгжлийн газраас нээлттэй тендер зарласан. Тодорхой саналууд ирсэн ч аж ахуй нэгжүүд оролцоогүй гэсэн. Иймд Тендерийн тухай болон Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл үүсэж Хятадын төрийн өмчийн компани шууд гэрээ байгуулах хүсэлт тавьсан гэсэн. Үүнийг ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар хамтран судалж байгаа юм билээ.

-Одоо асуудал ямар түвшинд яригдаж байгаа вэ. Нэг компанитай шууд гэрээ байгуулах нөхцөл үүсгэх нь хууль зөрчсөн асуудал биш үү?

-Асуудлыг судалж байгаа гэсэн. Нэг компанитай шууд гэрээ байгуулах нь худалдан авах ажиллагааны болон бусад хуультай зөрчилдөж байгаа учраас шууд гэрээ байгуулах тендерээ дахин нээлттэй зарлая гэсэн шийдэлтэй байгаа гэсэн тайлбарыг Үндэсний хөгжлийн газраас бидэнд ирүүлсэн. Бидний зүгээс  бүсчилсэн хөгжлийн асуудалтай уялдуулан  замын асуудлыг салбарын яаманд дахин тавиад байна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 34 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 36 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 37 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 39 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 41 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 42 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 44 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 45 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 22 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 23 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 25 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 27 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 29 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 32 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 36 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 41 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 42 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 45 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 18 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 20 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top