x

Т.Цэрэндолгор: Олон сая төгрөг зарцуулдаг ч надад үлдэж байгаа нь медаль л байна

Польшийн Торун хотноо зохион байгуулагдсан мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 80 насны босгыг хэдийнээ давсан хоёр буурал монголчуудыг огшоож чадлаа. 85 настай Ц.Раднаа мастер гүйлтийн төрлөөр хоёр алт нэг мөнгө, уртын харайлтаар нэг алтан медаль хүртэж, Монголын төрийн дууллыг гурвантаа эгшиглүүлсэн. Харин 81 настай Т.Цэрэндолгор мастер түлхэлтийн төрлөөр нэг алт, дөрвөн мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр мастеруудын тэмцээнд оролцох хугацаандаа Азийн дээд амжилтыг 10, улсын дээд амжилтыг 18 удаа шинэчилсэн “хүчит буурай” юм. ДАШТ-д цойлж, монгол хүний ур чадварыг гайхуулсан Т.Цэрэндолгор гуай өнөөдрийг хүртэл дэлхийн аваргад есөн удаа төрийн дууллаа эгшиглүүлснээс гадна 10 мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. Тэгвэл түүний Азийн аваргаас авсан медалийн тоо хэдийнээ 30 гарсан байна. Тодруулбал, 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээс гадна олон улсын тэмцээнээс 18 алт, таван мөнгөн медалиар энгэрээ чимжээ. Тэрбээр өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль авахдаа Азийн гурван дээд амжилтыг шинэчилсэн юм. Тэгэхдээ жад, зээрэнцэг шидэлтийн амжилтыг 22, бөөрөнцөг түлхэлтийнхийг зургаан жилийн дараа ахиулсан билээ. Ингээд түүнтэй хэсэгхэн хугацаанд ярилцлаа.

-Тантай нэлээд хэдэн жилийн өмнө уулзаж байсан. Тэр цагаас хойш таны амжилт улам л ахиж, та ч гялалзсаар л байна. Баяр хүргэе, танд?

-Маш баярлалаа. Өдийг хүртэл намайг дэмжиж ирсэн бүх хүнд баярлалаа. Ямар ч байсан тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээсэн. Санасан амжилтаа гаргаж чадаагүй ч боломжийн хэмжээнд өрсөлдлөө.

-Хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн мөчөө эргээд дурсвал?

-18 настай охин анх энэ спортод хөл тавьж, 1966 онд спортын мастер цолны болзол хангаж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл энэ спортод зүтгэжээ. Хэсэг хугацаанд ажил амьдрал, сургууль соёл гэж явсаар спортоосоо бага зэрэг хөндийрсөн юм. Харин 2002 оноос хойш мастеруудын тэмцээнд оролцож, тасралтгүй 17 жил спортоор хичээллэж байна даа.

-Хоёр жилийн өмнө зургаан медальтай ирж байжээ. Харин энэ удаа таван медальтай ирлээ. Энэ хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

-Миний үндсэн хичээллэдэг төрөл бол бөөрөнцөг, зээрэнцэг. Ер нь тэмцээн уралдаанд оролцоод, туршлага хуримтлуулаад ирэхээр өөр олон төрлөөр хичээллэмээр санагдаад жад, дүүгээр оролдож эхэлсэн. Бүгдээрээ л болмоор юм байна. Хүн хичээллээд, зүтгээд байвал болдог юм. Хоёр жилийн өмнө би 79 настай байлаа. Харин одоо 80-аас дээш настнуудтай өрсөлдлөө. Би таван төрөлд оролцсон. Нэг төрөлд нь л гэхэд 5-6 тамирчин оролцож байна. Ялгаа гэвэл энэ л байна. Түүнээс биш надтай өрсөлдөж байсан хүмүүс хэвээрээ л байсан даа.

-Бэлтгэлээ хаана, яаж хийв?

-Манайд чинь бэлтгэл хийх зориулалтын талбай байхгүй. Тиймээс машиныхаа багаажинд бөөрөнцөг, зээрэнцэг, жад зэргээ хийгээд бэлтгэл хийх газар хайна. Үндсэндээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, эсвэл Туул голын эрэг дээр очиж бэлтгэл хийдэг хэвээрээ л байгаа. Хааяа Монголын үндэсний олимпын хорооны зүүн талын овгор шороотой хэсэг байдаг. Тэнд бэлтгэл хийж байгаа техник хэрэгслээ булаад орхичихдог юм. Гайгүй бол аваад явчихна.

Техник хэрэгсэл маань машины арын багаажнаас сална гэж үгүй. 40, 50 кг хүнд ачааг би байн байн буулгаж зөөж чадахгүй шүү дээ. Тийм болохоор үргэлж авч явдаг. Бэлтгэлээ хийхгүй болохоор булчингийн үйл ажиллагаа алдагдаад хэцүү юм билээ. Бэлтгэлээ хийгээд байхаар эрүүл мэндэд тустай. Одоо мастеруудын холбоо байгуулагдаад, олон ахмадыг тэмцээн уралдаанд оролцуулж байна. Тэмцээнд ордоггүй юм гэхэд ядаж л эрүүл мэндэд тустай шүү дээ.

-Олимп, дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчдыг төр засаг хүлээн авч шагнал гардуулдаг. Харин та бүхнийг хүлээн авч байсан уу?

-Манай Ч.Наранбаатар дарга л бидэндээ санаа тавина. Харин одоо Ц.Шаравжамц дарга овоо хүлээж авч, ядаж л урмын үг хэлээд байх юм. Түүнээс биш тоохгүй шүү дээ, биднийг. Мастеруудын тэмцээнд амжилт гаргаад ирж байгааг хэн ч мэдэхгүй. Онгоцны буудал дээр буугаад л гэрийн зүг шууд явна. Хүүхдүүд л тосож баяр хүргэж байгаа юм.

Гэтэл одооноос тавих анхаарал нь арай дээрдэж байна. Үүнд ахмад тамирчны хувьд үнэхээр их талархаж явна. Ингэж ярьж болдог юм уу, үгүй юү бүү мэд. Гэхдээ би мастеруудын ангилалд 90 гаруй медаль хүртэхдээ улсаас нэг төгрөг ч авч үзээгүй. Замын зардалдаа хэрэглээрэй гэж хэн ч тусалж байсангүй. Амжилт гаргаад ирсэн хойно сайн яваад ирэв үү, баяр хүргэе гэж урам өгсөнгүй.

Ч.Наранбаатар дарга маань л бидэнтэй ойр байж, биднийгээ дэмжсээр ирлээ. Нэг зүйлийг зориуд хэлье. Энэ жилийн хувьд Ц.Раднаа бид хоёр хүмүүсийн хараанд их өртсөн бололтой. Үнэнийг хэлэхэд нисэх онгоцны буудал дээр тийм олон хүн ирнэ гэж бодоогүй. Гэтэл маш их хүн ирсэн байхыг хараад баярлах, гайхах зэрэгцсэн. Өмнө нь хөдөлж байгаагүйгээрээ сэтгэл хөдөлсөн.

-Нэг тэмцээнд оролцохоор явахад хэдий хэр зардал гарах бол?

-Янз бүр. Дунджаар бодоод үзэхэд дөрвөн сая гаруй төгрөг зарцуулж байгаа юм шиг байна. Ингэж их мөнгө зарцуулсны үр дүн болон надад үлдэж байгаа зүйл нь энэ хэдэн медаль л байх шив дээ. Мөнгөө ийм медаль болгоод л ирдэг юм. Гэртээ зүгээр л сууж байхгүй, мөнгө үрээд гэж хэлдэг хүн байдаг л юм. Гэхдээ би хэр удав л гэж дээ. Үхдэг нь хорвоогийн жам юм чинь. Нэг л өдөр яваад өгнө. Тэр болтлоо дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад явж байя гэж боддог.

-Та хөнгөн атлетикийн бөөрөнцөг, зээрэнцэг, жад, дүүгүүр шидэлт гээд л шидэлтийн бүх төрлөөр хичээллэж медаль авдаг. Гэтэл бэлтгэл сургуулилт хийх талбайгүй. Бас энэ төрлөөр хичээллэдэг залуус бараг алга. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Махашир гээд одоо 40 гаруй насны залуу бий. Тэр бол ёстой мундаг. Энэ төрөлд Монголын номер нэг тамирчин. Даанч нас нь явчихсан болохоор олимпод орно гэдэг худлаа болчихож. Түүнээс биш манай Махашир 60 метр гаргаж шиддэг юм даа. Энэ нь олимпын норматив байхгүй юу. Хэрвээ залуу байсан бол олимпоос зоолттой нэг медаль чирээд л ирэх хүн. Тэр мастеруудын наадамд бол олон дээд амжилтын эзэн болно гэдэгт итгэлтэй явдаг. Мань мэт шиг спортоор хожуу хичээллэсэн хүний сэтгэлийг мастеруудын наадам дэвтээдэг.

-Тэгвэл таны мөрөөдөл?

-Хамгийн том мөрөөдөл бөгөөд зорилго нь залуу тамирчдадаа зориулж нэг сайхан бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн стандарт талбай байгуулж өгөх. Үхэхээсээ өмнө ийм нэг талбайтай болгохыг чин сэтгэлдээ тээж явдаг. Хотын хаа нэгтээ зориулалтын талбайтай болчихвол манайд энэ спортоор хичээллэж амжилт гаргах залуус мөн ч олон байна. Даанч бэлтгэл хийх орчин нөхцөл нь бүрдээгүй байхад хэн дурлаж хичээллэх вэ дээ.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 33 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 36 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 37 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 39 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 40 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 41 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 44 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 44 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 22 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 23 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 25 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 26 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 29 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 32 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 36 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 40 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 42 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 45 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 18 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 20 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top