x

Б.Гүнбилэг: Ц.Элбэгдоржийн ухсан нүхийг Х.Баттулга илүү гүнзгий ухаж байна

Хууль зүйн доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жагсаалтад оруулчихлаа. Ээлжит бус чуулганы хугацаа энэ долоо хоногт дуусна. ҮАБЗ-ийн гурван гишүүн буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нийлээд шүүгчдийг чөлөөлөх зөвлөмж гаргах нь ямар үр дагавар үүсгэх вэ?

-Шүүгчийн эрх зүйн байдлын хуульд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн утгатай үг оруулж ирж байгаа юм байна. Энийг ярихын тулд эхлээд түдгэлзүүлэх гэдэг үгээ тайлбарлая. Түдгэлзүүлэх гэдэг нь тодорхой хугацаанд үйл ажиллагаа эрхлэхийг нь зогсооно гэсэн санаа. Хуульд зааснаар одоогоор долоон нөхцөл байгаа юм.

Үүнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эрүүгийн хариуцлагад татагдсан, сураггүй алга болсонд тооцсон, шүүгчээс огцруулах магадлал гарсан бол гэж өөрөөс үл хамаарах дөрвөн нөхцөлтэй. Үлдсэн гурав хувь шүүгчээс өөрөөс нь хамаарах асуудал юм.

Үндсэн хуульд шүүгч хараат бус байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ба Засгийн газрын гишүүн хэн ч бай шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, улс төрийн нөлөөллөөс хараат бус байх гол үндсэн суурь санааг Үндсэн хуульд заасан. ҮАБЗ-ийн гишүүд нь нөгөө Үндсэн хуульд шүүгчид хөндлөнгөөс нөлөөлж болохгүй улс төрчид шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав чинь. Түдгэлзүүлэх бусад долоон нөхцөлд улстөрчдийн оролцоо байхгүй байгааг сайн анзаараарай.

-Дагалдаад ҮАБЗ-ийн зөвлөмжөөр прокурор, бас АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлдөг болох нь. Цаг хугацааны хувьд шүүх, прокурор, АТГ-т одоо ажиллаж байгаа хүмүүсийг ҮАБЗ-д одоо ажиллаж байгаа хүмүүс шүүмжилж, бүр нэр цохож байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд тэр хүмүүсийг хугацаанаас нь өмнө ч гэх юм уу, эсвэл гэм бурууг нь тогтоогоогүй байхад зөвлөмжөөр ялладаг болох нь гэсэн хардлага үүсч байна. Үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Шүүх эрх мэдэл хэзээ хараат бус байдаг вэ гэдэг энгийн логикийг ойлгоогүйгээс улстөрчдийн нөлөөнд бүр мөсөн орчих гээд байна. Тэрний оронд Үндсэн хуульд заагаагүй Ерөнхийлөгчийн томилгоонд оролцдог бүрэн эрхүүдийг болиулсан хууль гаргаад, түүнийхээ дагуу энэ Ц.Элбэгдоржийн гээд байгаа хүмүүсээсээ салчих хэрэгтэй. Ц.Элбэгдорж, түүний зөвлөх байсан манай Ч.Өнөрбаяр хоёр 13 шүүгчийн асуудлыг үүсгэж, шүүх дээрх улс төрөөс хараат бус байх орчныг үймүүлсэн гэж би хувьдаа үздэг.

Түүнийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, миний номын багш Н.Лүндэндорж зэрэг хүмүүс эс үйлдэл хийн өөгшүүлсэн түүхтэй. Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах ёстой ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч томилдог болохоор яаж ч чаддаггүй, лүд царайлаад байдаг. Би аргаа ядаад тэр таван хүнийг ШЕЗ-ийн үйл ажиллагаатай холбон АТГ-д өгсөн боловч, АТГ нь бас Ерөнхийлөгчийн оролцоотой томилогддог дарга байж таараад хэрэг үүсгээгүй юм. 2015-2017 оны асуудлууд ярьж байна.

Одоо хамгийн зөв гарц бол Үндсэн хуульд заагаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдийг хасаж, АТГ, ШЕЗ гэсэн байгууллагуудын удирдлагыг томилдог хуулийг өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл энэ Ц.Элбэгдоржийн гэж хардаад байгаа хүмүүсээсээ сална. Нэг хүнээс шалтгаалдаг улс төрийн нөлөөлөл ч багасна. Гэтэл шал өөр зүгээс нь өөрөө өөртөө манай үе үеийн Ерөнхийлөгч нар нүх ухаад байдаг юм.

Ц.Элбэгдоржийн үед мянга эсэргүүцэж орилоод дийлээгүй. Одоо Х.Баттулга Ерөнхийлөгч өөрийн хүнээ тавих гэж бүр, нөгөө Ц.Элбэгдоржийнхоо ухсан нүхийг, гүн ухаад үүнд нь хүрз нэмэн УИХ, Засгийн газар нь яваад орж байна л гэж бодож байна. Улс төрийн нөлөөллөө ихэсгэх гэж ингэж байж, гүнзгий нүхэндээ өөрсдөө л унана даа. Хааны алба халаатай гэдгээ сайн бодох хэрэгтэй. Муу шүүгч, прокурор байвал чөлөөлөх л хэрэгтэй. Иргэдэд худлаа байлдаантай кино үзүүлэх шаардлага байхгүй. Энэ сенсаацлаад байгаа асуудлуудыг хуульчид ярьж, гаргалгааг нь гаргаж өгсөн ч, тэр замаар нь биш өөр замаар явж, олонд таалагдах маневр хийгээд байгаа юм.

-АТГ, шүүгч, прокурорыг томилдог, чөлөөлдөг одоогийн байдал нь улстөрчдөөс хамгаалсан, тэднийг хараат бусаар ажиллуулах зохицуулалт. Гэхдээ хараат бус, халдашгүй гэсэн халхавчийн цаана гэмтнүүд далдлагдаад байна гэсэн шүүмж явдаг шүү дээ. Тухайлбал, М. Батсуурь гэдэг шүүгчийг Эрдэнэтийн 49 хувьтай холбож байна л даа?

-Сүүлийн үеийн гэмтний тод жишээгээр М.Батсуурь шүүгч тодорч байна. Бид нэгэн үеийн багш нар, хуульчид учраас бие биеэ сайн мэднэ. Дээд шүүхийн гаргасан шийдвэр нь угаасаа л тэгж гарахаар УИХ-ын тогтоол харагдаж байгаа юм. Харин М.Батсуурийн алдаа нь Ц.Нямдорж сайдаас эхлүүлээд, олон хүн М. Батсуурийг “Худалдаа хөгжлийн банк”-ны төлөөлөл гэж хардаад хэвлэлээр, бүр төрийн эрх барих дээд байгууллагын хуралдаанаар яриад байхад Эрдэнэтийн асуудлыг би шийднэ гээд орж байгаа нь алдаа. Тэр хуралд орохгүй байх боломж байсан шүү дээ. Үүнээс болоод нийт шүүхийг харлуулах нэг сайхан алим ургуулаад өгчихөж байгаа юм.

-УИХ-ын гишүүдийн намтарт ихэнх нь хуульч, эдийн засагч, эрх зүйч гэсэн байдаг. Үндсэн хуульт тогтолцоо, засаглал хуваах онол зэргээ бүгд мэдэж байгаа. Үүнийгээ ч ярьдаг. Гэтэл яагаад хууль тогтоогчид маань ийм зүйл хийгээд байна вэ. Хуулийнханд итгэх итгэл цөөн хүнээс болоод унаж л байгаа байх. Гэхдээ ингэж болох уу?

-Нөгөө ЖДҮ-д холбогдсон гишүүд нь үүний хажуугаар хэргээсээ мултарна гэж найдах байх. Ш үүгч хэрэг шийдэх гээд л орохоор, хараат бусаар шүүх шүүгчээ нөгөө ҮАБЗ-ийн зөвлөмжөөр түдгэлзүүлчих нь. Бүр ажлын албан нь нэн даруй яарч гүйж очин ШЕЗ-д хүргэж, эрхийг нь түдгэлзүүлэх юм билээ. Энэ бол гэмтнүүд ҮАБЗ-ийн гурван гишүүнээ “тахин шүтэх” нэг боломж, нөгөө талаас нөгөө гурав нь үнэд хүрэх улс төрийн боломж.

Арай жаахан дөнгүүр гишүүд нь эсэргүүцэж ярих байлгүй дээ. Тэдэнд чинь итгэхэд үнэхээр төвөгтэй байна. Одоо бүр улаан, ногоон, цагаандаа гарч байна.

-Янз бүрийн хууль боловсруулж, янз бүрээр л хуульч нар руу дайрч байна. Энэ үед дуугарах, нэгдмэл ашиг сонирхлыг нь илэрхийлэх байгууллага нь юу вэ?

-Шүүхийн хараат бус байдлын талаар хамгийн түрүүнд дуугарах ёстой байгууллага бол Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж дээр хэлсэн. Ерөнхийлөгч томилдог учраас ингээд амаа ангайгаад байж байх юм байгаа биз. Эсвэл ядаж нэг ганхийх юм болов уу. Болохгүй бол хуульчид дуугарна аа. Бид зөвхөн Монголын хуульчдын холбоо гэхгүйгээр, улс эх орныхоо төлөө санаа зовж, Үндсэн хуульт ёсоо хамгаалах гэсэн хуульчдын клуб, нэгдлүүд үүсээд идэвхтэй үйл ажиллагаагаа өрнүүлж байгааг нийгэм харж л байгаа байх.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.18.14)
    Энэ нэг холсоний таваарш мон их мэдэмхийрэх юм аа.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 31 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 33 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 34 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 36 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 38 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 39 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 41 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 42 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 19 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 20 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 22 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 24 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 26 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 29 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 33 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 38 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 39 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 42 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 15 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 17 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top