x

“GOT” цувралын од Эмили Кларк тархины мэс засалд хоёр удаа орж байжээ

Дэлхийн хамгийн алдартай цуврал болоод буй "Game of Thrones" цувралын од, жүжигчин Эмили Кларк Нью-Йорк Таймс сонины "The New Yorker" буланд өчигдөр буюу пүрэв гаригт хувийн амьдралд нь тохиолдсон нэгэн том үйл явдлын тухай нийтлэл бичиж, олон нийтэд анх удаа дуулгажээ. 

Тэрээр "Game of Thrones" цувралын эхний бүлгийн зураг авалт дууссаны дараахан буюу 2011 оны эхээр тархинд нь цус харваж, үхэл амьдралын заагт хүрч байсан тухайгаа бичсэн байна. 

Амиа алдаж ч магадгүй нөхцөл байдалд байснаас үл хамааран түүний бие одоо бүрэн эдгэрсэн тухай тэр өгүүлжээ. Английн зүүн өмнөд нутгийн Оксфорд хотоос гаралтай Эмили Кларк нь "Game of Thrones" цувралд луугийн эхийн дүрийг бүтээдэг билээ.

Уг нийтлэлд дурдсанаар, Эмили Кларк тархины судасны цүлхэн буюу аневризмээр өвчилж байсан бөгөөд цувралын дундуур хоёр удаа тархины мэс засалд орж байсан байна.

Тархины судасны цүлхэн өвчнөөр өвчлөгсдийн гуравны нэг нь ойрын хугацаанд нас барах магадлалтай байдаг аж. Жүжигчин бүсгүй нэг болон хоёрдугаар цувралын хооронд эхний мэс засалдаа орсон байна. Киноны зураг авалтын зарим үеэр түүний толгой эргэж, бие нь мууддаг байжээ.

Эмили Кларк нийтлэлдээ "Би эмнэлгийн ажилтнуудаас намайг үхүүлж өгөөч гэж гуйж байсан. Учир нь миний хийдэг ажил, миний хүсэл мөрөөдөл, амьдрал тэр чигтээ хэл яриа, харилцаанд тулгуурладаг. Хэрэв энэ бүхнээ алдвал миний амьдрал ямар ч утгагүй болно. Би 7 хоногийн турш ийм байдалтай байсан" гэжээ. 

Мөн Жүжигчин бүсгүй эдгээр бэрхшээлийг даван гарч, цувралынхаа төгсгөлд хүрч чадсандаа бас ирээдүйд тохиолдох олон үйл явдлын эхэнд зогсож байгаадаа баяртай байна хэмээн нийтлэлээ төгсгөжээ.

Энэ бүхний дараа Эмили Кларк өөртэй нь адил өвчнөөр шаналж буй залуучуудыг дэмжих зорилгоор "SameYou" буяны үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрээр энэ "үл үзэгдэх" өвчнөөр шаналж буй хүмүүст туслахыг хүссэн учраас өөрт тохиолдсон явдлын тухай олон нийтэд ам нээсэн гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Парис хот руу аялах азтанууд тодорлоо 39 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 4 цаг 28 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 4 цаг 55 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 7 цаг 37 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 7 цаг 48 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 8 цаг 4 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 8 цаг 16 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 8 цаг 22 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 8 цаг 28 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 8 цаг 32 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top