x

Хууль зүйн сайд нь хулгайлдаг байхад “Эрдэнэт”-ийг төрд авч болох уу?

Өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан хэдэн тооны албан бичгийг хараад “мэл гайхаж, цэл хөхрөх” гээч нь болов. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн АН-ын гишүүн асан УИХ-ын хоёр гишүүнтэй хүзүү холбож суугаад танилцуулсан “Эрдэнэтийн 49 хувийг авсан санхүүгийн схем” гээчид МАН-ын Засгийн газар болон Хөгжлийн банк, Монголбанкнаас жилийн өмнө өгсөн хариулт байна.

Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны долдугаар сарын 31-нд “Монголиан коппер корпорейшн” ХХК нь 2015-2017 онуудад Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, санхүүжилт аваагүй болохыг, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат мөн оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 1/915 тоот албан бичгээр “Монголиан коппер корпорейшн” компани тус банкнаас зээл аваагүй болохыг, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан ч мөн 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн албан тоотоор “Монголиан коппер корпорейшн” ХХК-д зээл олгоогүй болохоо мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл тухайн үед “Монголын зэс” корпарацийн эсрэг эрх баричдын хийж байсан “Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахдаа төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банк болон Монголбанкнаас зээл авсан” гэдэг мэдээллийг бүр жилийн өмнө няцаасан гэсэн үг. Тэгэхээр гурван гишүүний хэвлэлийнхэнд танилцуулсан нөгөө “санхүүгийн схем” худлаа болж таарлаа. Харин ХХБ-наас зээл авсан гэдгээ бол эхнээсээ хүлээн зөвшөөрөөд явж байсан. Үүнийх нь төлөө магадгүй өчигдөр тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагаас баривчлан саатуулсан байх.

Хэрвээ Монголбанкнаас гаргасан тодорхойлолтыг харвал “Манайх Засгийн газар болоод арилжааны банкуудад зээл олгодог. Хувийн компанид зээл олгодоггүй” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл ХХБ Монголбанкнаас зээл авсан хийгээд, зээлсэн мөнгөө “Монголын зэс”-д зээлдүүлсэнд ямар нэг хууль бус зүйл байна уу? Энэ бол УИХ-ын гишүүд нь ЖДҮХС-гаас гурван хувийн хүүтэй зээл ББСБ-аар 30 хувиар хүүлэхээс огт өөр зүйл. Банкны үйл ажиллагаа хуулийн дагуу, явдаг зарчмаараа л явсан.

Харин Л.Оюун-Эрдэнэ нар юу сэтгэхээрээ ийм мэдэгдэл хийснийг ойлгох арга алга. Эцсийн бүлэгт энэ гурван нөхөр (Ж.Батзандан, Л.Болд нар нэмэгдээд) “Эрдэнэт”-ийн 49 хувьд өөрсдийн ашиг сонирхлоо шургуулчих гээд үзэж тараад байгаа юм биш үү? гэдэг хардлага хүртэл төрж байна. Хэрвээ тийм биш бол бүр 2016 оны сонгуулийн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар байхдаа л “Монголын зэс” корпарацитай хэлцэл хийх замаар 49 хувийг төрд шилжүүлж авах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж болох байсан шүү дээ. “Хэлцэл хийх замаар” гэдэг нь хуулийнхаа утгаар “Хувийн компанийг хохиролгүй үлдээ. Өнөөдрийнх шиг хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэж болохгүй ээ” л гэсэн үг.  

Аргаа барахаараа “Засгийн газар өөрөө 49 хувийг Оросын талаас худалдаж авах ёстой байтал хувийн компанид давуу байдал олгосон байна” гэж зүтгэдэг юм. Тэгвэл тэр шийдвэрийг гаргасан тухайн үеийн Засийн газар хариуцлага хүлээнэ үү болохоос худалдаж авсан хувийн компанийг шийтгэж болох уу? Тэгээд ч сонгуулийн дараа эрх авсан МАН-ын Засгийн газрын хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Эдийн засаг бүрэн дампуурч дефолт зарлахад ойрхон байсан тул ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа” гэсэн. Тийм байтлаа “49 хувийг төр худалдаж авах ёстой байсан” гээд байгаад ямар нэг логик байна уу?

Ер нь бол Хууль зүйн сайд нь хүүхдээ явуулаад хулгай хийдэг байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авна гэж дайрах нь манай шударгуу гишүүдийн яриад байдаг шударга ёсонд нийцэх үү? 25 мянган долларын үнэтэй дугуйг 90 мянган доллараар “Эрдэнэт”-эд шахчихаад “Нэг их сүртэй ашиг олоогүй. 300-хан мянган долларын л зөрүү гарсан байдаг юм” гээд УИХ-ын чуулган дээр хээвнэг яриад сууж байсан цаг саяхан шүү дээ. Тэр хүн одоо эргээд Хууль зүйн сайд болсон шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн компанид шилжсэнээр харин ч үйлдвэр үр ашигтай ажиллаж эхэлсэн, элдэв шахаа, хулгай зэлгий нь багассан. Сүүлийн хоёр жилд өмнөх 40 жилийн түүхэнд төлж байгаагүй өндөр татварыг төлсөн тухай үйлдвэрийн удирдлага тайлагнасан байна лээ.

Хэрэв ЗГХЭГ-ын дарга нийтлэг, том эрх ашгаа харсан бол ядаж л үүнийг тооцож дуугарах ёстой байлаа. Гэтэл тэгсэнгүй. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд “2020 оны сонгууль хүртэл юу ч хамаагүй ярь” гэдэг л зарчим барьж байх шиг. ХЭГ-ын даргыг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай ноцолдож байх зуурт “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг шүүхээс буцаж, УИХ-ын таван гишүүнийг ЖДҮ-гийн хэрэгт яллагдагчаар татлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх өр хоног тутамд 100 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ тэгээд асуудал биш үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Содном (66.181.185.213)
    Өнөөгийн манай ард олон ямар л болоод байна даа. Юм л бол барь хорь,цаазал,шийтгэ,хураа, булаа гэцгээх болждээ. Ардын хувьсгалаас хойш эдгээр зүйлсийг хэлж ярьж хэрэгжүүлж 70 жил явсан. Үр дүн нь юу боллоо? Одоо болтол хэлмэгдэгчдийнхээ тоог үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж чадаагүй л байна шүү дээ. Ер нь энэ уул уурхайн ордууд төрд байх ёстой гээд байгаагийн цаад учир яг юу вэ? Үнэн худал нь мэдэгдэхгүй Эрдэнэтийн дарга байсан Отгонбилэг гадны банканд их хэмжээний мөнгө хийгээд алдсан гэдэг яриа яваад л байна. Зах зээл эхэлснээс хойш янз бүрийн шахаа чихээ гэдэг яриа тасрахгүй одоо болохоор хувийн өмч байж болохгүй гэдэг болх нь л дээ.
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭЦГЭЭЕ! (202.9.42.190)
    ХҮН АЛАХ, ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ, ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖИХ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВАХ, ХАР ТАМХИ ЗАРАХ, ТӨРӨӨС МӨНГӨ ЛУЙВАРДАХ, ХУЛГАЙЛАХ, ЭХ ОРНЫХОО ГАЗАР НУТГЫГ НАЙМААЛЦАХ ГАДНЫХАНД ЗАРАХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХУВЬДАА АШИГЛАХ ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГҮҮД ДЭЭР ЦААЗААР АВАХ ЯЛТАЙ БОЛОХГҮЙ БОЛ ТӨРИЙН БҮХ ШАТАНД ДЭЭРХИ ГЭМТ ХЭРЭГ ИХСЭЖ БАЙНА. ХУУЛЬ САХИУЛАХ ХҮЧИН ЦАГДАА АТГ ТЕГ ГЭХ МЭТЧИЛЭН ХҮЧНИЙХЭН Ч ӨӨРСДӨӨ ОРОЛЦОЖ БИЕ БИЕНЭЭ ХАМГААЛЖ ХААЦАЙЛАХ БОЛЛОО ИЙМЭЭС ЦААЗЫН ЯЛТАЙ БОЛГОВОЛ ЭРХ БИШ ГЭМТ ХЭРЭГ ЭРС БАГСАНА.
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Битгий шаа эргүү лалраа
      2019 оны 03 сарын 07
  • ЗОЧИН (112.72.11.122)
    ШУДАРГА БУСААР ОЛСОН ХӨРӨНГӨ ЖДҮЧИН ГЭХ МЭТИЙГ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ НИЙГЭМЧИЛЖ КОММУНИЗМ РУУГАА УХРААД МАРШ!!! УРА!УРА ! ХУВИЙН ӨМЧИД ЦЭГ ТАВЬЖ МАНЫ ХӨРӨНГӨ Л ҮЛДЭНЭ. ҮЛДЭНЭ Ч ГЭЖ ДЭЭ 51% ШИГЭЭ ХЯТАДЫН МЭДЭЛД ОЧИХ УУ????? ЭДИЙН ЗАСАГ ТӨР ЗАСАГ ДАМПУУРЧИХСАН ҮЕД ХАРИН Ч МОНГОЛДОО ОРУУЛААД ИРСЭН ЗАЛУУСТАА ХҮН БҮР Л БАЯРЛААД БАЯР ХҮРГЭЭД БАЙСАН ДАА. ОДОО БОЛ БҮГД Л ЛУЙВАРЧИД ГЭЭД Л БАЙХ ЮМ. УЛС ТӨРД ОЛОН ЖИЛ СУУСАН МАН БОЛОН БУСАД НАМЫН ХУВАЛЗНУУДАА БҮГДИЙГ НЬ ШАХАХ ХЭРЭГТЭЙ!
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.161.121)
    Niitlel bichij baigaa gar tenegvv. Ďamjuulj absan bainaa. Geed baihad hutsaad oilgosongvi geed bhiin. Sudal ain
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.21.106.122)
    Төр авах нь зөв. Хяналтаа маш сайжруулчихвал төрийн өмч гэж байх ёстой. Улс төрчид гэж нэртэй зарим хулгайч нарыг төрийн албанд оруулахгүй байвал болоо юм биш үү.
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • 5 (59.153.112.175)
    ю гж л худлаа ярив гж.би бол итгэж бг оюунэрдэнэ д
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Zochin (103.229.120.236)
    Chi teneg mal u, esvel luivarchid in neg v. Mongol zes ooroo avaagvi yum chin avaagvi gesen alban toot ogno shtei. Oor hamaaral bvhii kompaniudaara garguulj avaad oor lvvge tatchihsan geed tailbarlaad bn teneg ergvv dagz mini
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.43.96)
    Улсад авснаар төлөх татвар багасаж шахааны Нямдорж мэтийн нөхдүүд баяждаг нь ойлгомжтой
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Эх оронч (103.57.95.242)
    Нямдорж энэ олон жил хуулийн байгууллагыг толгойж ажилчихаад энэ бүхний төлөө юу ч хийлгүй хаацайлж ирсэн гол буруутан мөн.Энэ хүн жинхэнэ урвагч,хулгайч гэдгийг ард иргэд бүгд харж ойлгож байгаа
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (202.126.89.45)
    монгол яллаа..49 ийн шинэ эзэн аль улс бэ?т
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 13 цаг 12 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 14 цаг 2 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ 2026-04-10 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ 2026-04-10 Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо 2026-04-10 Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ 2026-04-10 Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо 2026-04-10 ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа 2026-04-10 УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026-04-10 Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа 2026-04-10 Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна 2026-04-10 Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа 2026-04-10 Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа 2026-04-10 Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ 2026-04-10 Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ 2026-04-10 "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 2026-04-10 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа 2026-04-10 АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 2026-04-10 "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 2026-04-10 Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 2026-04-10
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын...
Top