x

Стилийн шүтээн болсон вангийн ахайтан, гүнж нар

Энд хэдэн арван сая хүмүүсийн стилийн шүтээн болсон вангийн ахайтнууд ба гүнж нараас танилцуулья.

ГРЕЙС КЕЛЛИ

Жүжигчин байгаад хааны гэр бүлийн гишүүн болсон нь ёстой л ид шидийн үлгэр гэмээр. Матрын арьсан Hermes цүнх, бээлий, алчуур, дөрвөлжин хээ, сувданд дуртай байсныгаа тэр Диорын стилиэр хийж өгсөн юм. Монакогийн вангийн ахайтан цэгц цэмцгэр мэдрэмжээс гадна учрыг нь олж, хужрыг тунгааж чаддаг нэгэн байлаа. Энэ бүгд нь моодонд нөлөөлөөд төдийгүй түүний олон тооны бишрэгчдийг хүмүүжүүлж өгчээ.

ДИАНА

Диана  гүнж юу өмсөхөө  өөрөө шийддэг байсан ба тэр нь түүнийг загварын шүтээн болгосон билээ. Цагаан ордонд Жон Траволтатай бүжиглэхдээ гоёсон байсан хар  даашинз багагүй дуулиан босгосон юм. Язгууртнууд хар өнгийг гашуудалд өмсч байсан юм. Британи дизайнеруудын шинэ үе, хурц тод илэрхийлэл, намхан өсгийтэй шаахай зэргийн сонголтууд тухайн цагтаа зоригтой шийдвэр байсан ба энэ нь огт алдаагүй билээ. Түүний нээлттэй ардчилсан стиль нь 80-90-ээд оны загварын ерөнхий чиг хандлагыг өөрчилсөн юм.

“Диана бүхнийг өөрийнхөөрөө хийсэн ба түүнийг дагах хүмүүсийн тоо их байлаа. Тэр үед хэт ямбалаг байсан моодыг Диана нээлттэй, анхаарал татахуйц болгож өгсөн юм” гэж Фэшн-шинжээч Кика Роша үнэлсэн байдаг.

СТЕФАНИЯ

Хайр сэтгэл, сэтгэл зүрхний илэрхийллээрээ Дианагийн гол өрсөлдөгч байсан, жинхэнэ поп од, наяад оны фэшн-шүтэн бишрүүлэгч бөгөөд Грейс Келлийн охин загварын ертөнц гэж юу байдгийг сайн мэднэ. Өсвөр насандаа тэр Dior брэндийн ерөнхий дизайнер Марк Боаны туслахаар ажиллаж эхэлсэн байв. Дөнгөж 18-тай байсан ч Стефаниягийн чадвар нь хэд хэдэн хүнийг орлохоор байсан гэдэг. Удалгүй тэр загварын ордны багийн жинхэнэ гишүүн нь болсон байлаа. Бүх зүйл сайнаар явж байсан ч гүнж рок-шикийг илүүд үзсэн байв. Нүдний шил, жийнс, мансуурал түүний талбай байлаа.  Гэхдээ гүнжийн стиль хэзээд үлгэр болж иржээ.

КЕЙТ МИДДЛТОН

Хаан ширээнд хамгийн хамааралтай болсон хүний хувьд Кейт Миддлтонд олны итгэл автоматаар очсон байлаа. Харин тэр итгэл хүн болгонд ирдэггүй. Кейт тэр итгэлийг зөвөөр ашигласан юм. Стилийн туршилтыг зоригтой хийдэг тэрбээр уламжлалын хүрээнд биеэ авч явах чадвартайн дээр үргэлж олны хүлээлтийг алдалгүй дэгжин харагдаж чаддаг. Дианагийн хандлагыг хөгжүүлсэн Миддлтон албаны хувцсыг ардчиллын элементээр чимэглэдэг. Тэр заримдаа масс-маркетаас сонголт хийнэ. Ер нь бол Британийн хаант засгийн төрхийг олон нийтэд сайнаар харуулж байгаа. Хэт сүржин биш, хурц тод өнгө зэргийн хослолыг герцогийн ахайтан чадварлаг ашигладаг.

 

МЕГАН МАРКЛ

Өнгөрсөн оны шүтэн бишрэгчдийн сэтгэгдлээр Меган Маркл моодны шүтээний нэг гэдгээрээ Кейт Миддлтоныг даван гарлаа. Наад зах нь The Year in Fashion чансаа Гаррийн сүйт бүсгүйг Уильямын эхнэрээс нэг шатаар дээгүүр жагсаасан байлаа. Меганы  үнэлгээ нь тогтвортой биш.

Жишээлбэл, “Зарц эмэгтэйн яриа” зохиолын уран бүтээлч Маргарет Этвуд түүнийг дэгжинд тооцдоггүй. Нөгөө хэсэг нь америк жүжигчин эмэгтэйг ганган дэгжин, шинж үеийн язгууртан гарч ирлээ гээд бишэрч байгаа. Үүнтэй маргах зүйл байхгүй л дээ. Меган жаахан ч гэсэн Кембрижийн ахайтнаас ах, огт өөр материалын хүн юм. Тэрбээр интернэтийн идэвхтэй хэрэглэгч, олонтой зай барьж сураагүй учраас илүү нээлттэй мэт харагддаг. Хэрэв Кембрижийн герцогийн ахайтанг мейнстрим гэвэл “Форс-мажор” киноны од индепендент болж таарна.

Тэрбээр, Misha Nonoo, Finlay and Co., Aquazurra брэндийн хувцсыг масс маркетийн River Island, Dorothy Perkins, Topshop эсвэл  догиширсон  Barbour, Burberry брэндтэй зохицуулан хувцасладаг харагдана. Тэр нь олонд ихээхэн таалагддаг бололтой. Гэхдээ бол төлбөрийн чадвартай хэсэгт нь Кейт илүүтэй таарлагддаг. Үүний тодруун жишээ нь өнгөрсөн онд ахайтны өмсөн зугаалж явсан Roland Mouret-аас Dolce & Gabbana хүртэлх брэндийн хувцас хунар нэрийн барааны дэлгүүрүүдэд нь минутын дотор алга болж байсан юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 1 цаг 2 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 2 цаг 7 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 5 цаг 56 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 6 цаг 23 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 9 цаг 5 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 9 цаг 16 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 9 цаг 32 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 9 цаг 44 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 9 цаг 50 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 9 цаг 56 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 10 цаг 0 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top