x

Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ

Хятадын эрдэмтэд удамшлын хүнд хэлбэрийн өвчин болох Булчингийн Дюшенний дистрофи буюу булчингийн сулралын эмгэгийг эмчлэхэд томоохон ахиц гаргасан тухайгаа мэдэгджээ.

Судлаачид РНХ-г засварлах LEAPER хэмээх технологийг боловсруулжээ. Уг аргын эмнэл зүйн туршилтын үр дүнгийн талаарх өгүүллийг шинжлэх ухааны нэр хүндтэй "Cell" сэтгүүлд нийтэлсэн байна. Хятадад боловсруулсан РНХ-г засварлах технологи нь эмнэл зүйн туршилтын үе шатанд хүрсэн анхны тохиолдол энэ болж байгаа ажээ. Үүнээс гадна, дэлхийн практикт анх удаа РНХ-г засварлах аргыг Булчингийн Дюшенний дистрофи өвчнийг эмчлэхэд ашигласан байна.

Булчингийн Дюшенний дистрофи нь генийн мутацийн улмаас үүсдэг бөгөөд булчин аажмаар хатингаршиж, хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг өвчин юм. Энэ өвчин ихэвчлэн бага насанд илэрч, өвчтөнүүдийг аажмаар бие даан хөдөлж, алхах чадваргүй болгодог. Олон тохиолдолд амьсгалын болон зүрхний дутагдлын улмаас өвчтөнүүд эрт нас бардаг. Хэдийгээр ховор тохиолддог өвчинд тооцогддог ч Хятад улс энэ өвчнөөр шаналж буй өвчтөнүүдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог байна. Одоогоор хэрэглэж буй эмчилгээний аргууд нь зөвхөн өвчний явцыг удаашруулдаг бөгөөд бүрэн эдгээдэггүй аж.

Булчингийн Дюшенний дистрофи нь генийн эмчилгээний хувьд хамгийн хэцүү өвчнүүдийн нэгд тооцогддог. Уг өвчинтэй холбоотой ген нь уламжлалт аргуудаар эсэд хүргэхэд дэндүү томддог ажээ. Түүнчлэн өвчтөнүүдийн дунд 7000 гаруй төрлийн өөр өөр эмгэг төрүүлэгч мутаци илэрдэг учир нэг төрлийн эмчилгээний арга нь цөөн тооны өвчтөнүүдэд үр дүнтэй үйлчилдэг байна.

LEAPER аргыг Чанпины лаборатори болон Бээжингийн их сургуулийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Судалгааны багийн ахлагч Вэй Вэньшэний хэлснээр, уг арга нь булчингийн эсүүд дэх генийн мэдээллийн гэмтэлтэй хэсгийг олж, мутациудыг устгаж, уургийг бүрэн хэмжээгээр ялгаруулах эсийн чадварыг сэргээдэг байна.

Уламжлалт аргуудаас ялгаатай нь LEAPER нь эс рүү гадны засварлагч ферментүүдийг нэвтрүүлэх шаардлагагүй байна. Энэхүү технологи нь тусгайлан гарган авсан РНХ молекулуудыг ашиглаж, РНХ-г яг зөв засахын тулд хүний эсийн өөрийнх нь ферментүүдийг ашигладаг ажээ. Үүний ачаар уг арга нь эмчилгээнд хэрэглэхэд харьцангуй хялбар төдийгүй найдвартай, аюулгүй болжээ.

Судлаачид Куньмины Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Шанхайн Жяо Тун их сургууль болон шинжлэх ухааны бусад байгууллагуудтай хамтран шинэ технологид суурилсан туршилтын бэлдмэлүүдийг гаргаж авсан байна.

Туршилтын эмчилгээ хийлгэсэн Булчингийн Дюшенний дистрофи оноштой гурван хүүхдийн хөдөлгөөний үйл ажиллагаа нэг жилийн ажиглалтын хугацаанд илт сайжирсан байна. Чанпины лабораторийн захирал, Хятадын Шинжлэх ухааны академийн академич Ше Шяолян LEAPER технологи нь ирээдүйд хүнд өвчтэй олон олон өвчтөнд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Xinhua/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top