x

“Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна

БНСУ-ын “Samsung Electronics” компани 2025 онд үндсэн хөрөнгө болон судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн чиглэлд 90 орчим их наяд вон буюу 59.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаар дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 компанийг тэргүүлж байгааг салбарын судалгаа харуулжээ.

Компаниудын зах зээлийн үйл ажиллагааг судалдаг “CEO Score” байгууллагын тайланд мэдээлснээр, Өмнөд Солонгосын технологийн салбарын аварга тус компани өнгөрсөн онд нийт 89.9 их наяд воны хөрөнгө оруулалт хийснээс 52.2 их наяд воныг үндсэн хөрөнгийн зардалд, 37.7 их наяд воныг судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн ажилд тус тус зарцуулсан байна.

Энэ нь жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “TSMC” компанийн хөрөнгө оруулалтын хэмжээнээс 69.4 их наяд воноор хол давсан үзүүлэлт юм.

Чипний зах зээлийн уналттай холбоотойгоор 2023 онд ашиг орлого нь огцом буурсан хэдий ч “Samsung Electronics” компани хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлсээр иржээ.

Тус компанийн үйл ажиллагааны ашиг 2023 онд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 84.9 хувиар буурч, 6.57 их наяд вон болж байв. Гэсэн хэдий ч “Samsung” компани тухайн онд 88.9 их наяд вон буюу үйл ажиллагааны ашгаасаа 13 дахин их хэмжээний хөрөнгө оруулжээ.

Хагас дамжуулагчийн зах зээл хямралтай байх үед “Samsung”-ийн хэрэгжүүлсэн энэхүү далайцтай хөрөнгө оруулалтын бодлого нь өнгөрсөн оноос эрчээ авсан салбарын сэргэлтийн бат бөх суурийг тавьсан гэж шинжээчид үзэж байна.

“Асар их хэмжээний тасралтгүй хөрөнгө оруулалт шаарддаг хагас дамжуулагчийн салбарын онцлогийг харгалзан үзвэл, одоогийн өсөлтийн мөчлөгийн үед хэдэн арван их наяд воныг урамшуулал хэлбэрээр тараах болон хуримтлагдсан ашгийг хуваарилахтай холбоотой маргаан нь компаниудад ихээхэн дарамт учруулж болзошгүй” гэж “CEO Score” байгууллагаас анхааруулжээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 23 цаг 56 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top