x

Хятадын шүүх хар тамхины хэрэгт холбогдсон Канадын иргэнд цаазын ял оноолоо

Хятад улсын шүүхээс даваа гаригт Канадын иргэн Роберт Ллойд Шелленбэргийг хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэрэгт буруутгаж, цаазын ял оноожээ. Энэхүү шийдвэр нь хоёр улсын дипломат маргааныг улам гүнзгийрүүлж болзошгүй байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Даваа гаригт гаргасан Хятадын шүүхийн энэ шийдвэрийг хэвлэлүүд Канад Хятадын "Хуавей" компанийн орлогч захирал Мэн Ванжоуг АНУ-ын талын хүсэлтээр барьж хорьсон явдалтай холбон бичиж байна.

Тодруулбал, Хятадын талаас "Хуавей" компанийн орлогч захиралыг баривчилсны дараа Канадын хоёр ч иргэнийг барьж хорьж, хоёр улсын харилцаа сайнгүй байгаа. Сүүлд Хятадын талаас гэнэт Шелленбэргийн хэргийг эрчимтэй урагшлуулж, гадаадын сэтгүүлч нарыг шүүх хуралд байлцуулсан нь маш ховор үйлдэл болжээ. 

Өнгөрсөн онд шүүх Шелленбэргт 15 жилийн хорих ял өгсөн ч, давж заалдах хурлын дараа “Энэ ял хэтэрхий зөөлөн шийтгэл байна” гэж шүүхээс мэдэгджээ.

Шелленбергийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэр Хятадын хилээр 200 кг орчим метамфетамин хэмээх бодис нэвтрүүлэхийг завдсан хэрэгт буруутгагдан 15 жил шоронд хоригдох, 150,000 юаний ($22,000) торгууль төлөх ял шийтгэл сонсжээ.

Шелленбэрг хэргийг мэдүүлэхдээ "Түүний хөлсөлсөн орчуулагч Шу Чинийг бүх хэрэгт буруутай, би улс дамжсан хар тамхины гэмт хэргийн ажиллагааны золиос болсон" гэжээ. Тэр Хятадад ирэхээсээ өмнө Лаос, Мьянмар, Малайз, Сингапур, Тайланд зэрэг орнуудаар аялж байжээ.

Харин түүний орчуулагч Шу Чинь "Шелленбэрг машины дугуйнд мансууруулах бодис нуун хилээр нэвтрүүлэх даалгавар өгч байсан" гэж мэдүүлсэн байна. 

Шүүхийн шийдвэрийг гарсны дараа Канадын ерөнхий сайд Жастин Трюдо иргэнд нь цаазын ял оноосон явдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд Шелленбэргийг суллуулахын тулд бүх арга хэмжээг авна гэж амлажээ.

Мөн Канадын ерөнхий сайд Жастин Трюдо хэргийг дур зоргоороо шийдэж байгаа Бээжингийн эрх баригчдын үйлдлийг шүүмжилж, дэлхийн бүх улс орнууд уг хэрэгт санаа зовж, анхааралдаа авах ёстой гэж хэлсэн нь түүний Хятадын эсрэг хийсэн хамгийн хатуу мэдэгдэл байлаа.

Шүүхээс Шелленбэргт цаазын ял дуулгахаас өмнөхөн тэрээр хэвлэлд “Би хар тамхины наймаачин биш. Хятадад жуулчлалаар ирсэн” гэж ярьсан байна. Канадын иргэн Шеленбергт давж заалдах 10 хоногийн хугацаа байгаа юм байна. 

Харин Хятад улс өмнө нь хар тамхины хэрэгт буруутгагдсан Япон, Филиппиний иргэнийг цаазалж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 59 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 8 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 15 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 19 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 22 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top