Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн шинэ улирлын тоглолтод оролцож буй “Хасын Хүлэгүүд” баг эхний ялалтаа байгууллаа.
Тодруулбал, тэд Хонконгийн “Сөүт Чайна атлетик” багийн талбайд өчигдөр зочилж, 86:84-өөр өрсөлдөгчөө буулган авсан юм. Уг тоглолтод Иан Миллер 27 оноо, 3 самбар, 4 дамжуулалт, Б.Барсболд 16 оноо, 5 дамжуулалт, Жорди Чиманга 19 оноо, 13 самбараас бөмбөг авснаар багаа манлайлав.
Тэд хэсгийн дараагийн тоглолтоо 19-нд Тайванийн “Нью Тайпэй Кингз”, 21-нд Тайванийн өөр нэг баг болох “Таоюань Пауйан Пайлотс”-ын талбайд зочилно. Харин ирэх сарын 5, 7, 8-нд дээрх гурван багийн эх орондоо хүлээн авна.
Энэ удаагийн лигт Тайванийн хоёр, Монгол, Хонконг, Индонез, Тайланд, Малайзаас тус бүр нэг баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.






