x

Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих 26.2 их наяд воны багц танилцууллаа

Өмнөд Солонгосын засгийн газар Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс тус улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх зорилгоор эдийн засгийг дэмжих 26.2 их наяд воны (17.3 тэрбум ам.доллар) багц арга хэмжээгээ танилцуулжээ.

Мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ өссөн нь эдийн засаг нь эрчим хүчний эх үүсвэрүүдийн импортоос ихээхэн хамааралтай байдаг Өмнөд Солонгосын айл өрхүүд, бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Тус улс газрын тосны импортоор дэлхийд дөрөвдүгээрт ордог бөгөөд хэрэгцээт нефтийнхээ 70 хувийг Ойрх Дорнодын орнуудаас авдаг.

26.2 их наяд воны багцаас 10.1 их наядыг нь шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй ачааллыг бууруулахад, 2.8 их наядыг нь хүн амын эмзэг бүлгийг дэмжихэд, 2.6 их наядыг нь экспортлогчид, нефть химийн компаниуд зэрэг ложистикийн зардал болон эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийн өсөлтөд өртөж буй салбаруудыг дэмжих, мөн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд зарцуулна гэж тус улсын Сангийн яам мягмар гарагт мэдээлжээ.

Уг төлөвлөгөөнд мөн 9.7 их наяд воныг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын санхүүг дэмжихэд, 1 их наяд воныг улсын өрийг барагдуулахад тус тус зарцуулахаар тусгасан байна.

Эдийн засагчид энэхүү багц арга хэмжээ нь улс орны эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж байгаа ч нөгөө талдаа инфляцыг өсгөж болзошгүй гэж таамаглаж байна.

Citigroup банкны шинжээчдийн таамгаар, эдгээр арга хэмжээ нь дөрвөн улирлын хугацаанд Өмнөд Солонгосын ДНБ-ийг 0.18-0.35 хувиар өсгөнө гэж үзжээ. Өмнө нь тус банкны шинжээчид 2026 онд тус улсын ДНБ 2.2 хувиар өснө гэж таамаглаж байв.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж 1 цаг 36 мин Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо 1 цаг 41 мин Улаанбаатар хотод үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах төсөл хэрэгжинэ 1 цаг 42 мин Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих 26.2 их наяд воны багц танилцууллаа 1 цаг 50 мин Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн шонгуудыг угааж, засварлаж байна 1 цаг 53 мин Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэнд ял оноолоо 1 цаг 55 мин Монгол Улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авчээ 4 цаг 25 мин Ираны эсрэг цэргийн ажиллагааг 2-3 долоо хоногийн дотор дуусгах боломжтой гэв 4 цаг 28 мин Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр хэрэгжсэн Усны Компакт гэрээний төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 4 цаг 29 мин Парис хотноо COP17 бага хурлын бэлтгэл ажлыг танилцуулах уулзалт боллоо 4 цаг 29 мин Загасны үржлийн үе эхэлж, агнахыг хориглолоо 4 цаг 32 мин Дөрөвдүгээр сард болох хүчит бөхийн барилдааны хуваарь гарлаа 4 цаг 33 мин Математикийн улсын олимпиад Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна 4 цаг 35 мин "Алтан цом"-ын долоодугаар тойргийн сүүлийн барилдаанууд Баасан гарагт болно 4 цаг 36 мин Крымийн дээгүүр Ан-26 онгоц осолдож, 29 хүн амиа алдлаа 6 цаг 45 мин Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт дунджаар 58.1 хувьтай биелжээ 6 цаг 48 мин Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 6 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 6 цаг 56 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 58 мин Дөрөвдүгээр сарын 1-нээс 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 59 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал та... Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөл... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсэ... Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ
Top