x

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэнд ял оноолоо

Цахим мөрийтэй тоглоомыг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулиар Монгол Улсад бүрэн хориглосон, мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, төлбөрт бооцоот зохион байгуулагч нарт өөрийн дансаа удаа дараа ашиглуулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Прокурорын байгууллагаас хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт дансаа ашиглуулсан нэр бүхий 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэргүүдээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн "...Б.Н нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны харилцах дансыг мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт ашиглуулахаар тохиролцож, хариу төлбөр авсан, улмаар мөрийтэй тоглоом зохион байгуулагч нар нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 22- ны өдрүүдэд дансанд нь 62,6 сая төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн" хэрэгт анхан шатны шүүх Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөн түүний дансанд төвлөрсөн цахим мөрийтэй тоглоомын мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Иргэн та мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт өөрийн банкны харилцах данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгө зэргээ ашиглуулах нь тэдний үйлдэлд дэмжлэг үзүүлж буй хэлбэр бөгөөд энэ нь танд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдгийг анхаарна уу.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

20.19 дүгээр зүйл.Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

1.Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж 1 цаг 36 мин Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо 1 цаг 41 мин Улаанбаатар хотод үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах төсөл хэрэгжинэ 1 цаг 42 мин Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих 26.2 их наяд воны багц танилцууллаа 1 цаг 50 мин Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн шонгуудыг угааж, засварлаж байна 1 цаг 53 мин Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэнд ял оноолоо 1 цаг 55 мин Монгол Улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авчээ 4 цаг 25 мин Ираны эсрэг цэргийн ажиллагааг 2-3 долоо хоногийн дотор дуусгах боломжтой гэв 4 цаг 28 мин Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр хэрэгжсэн Усны Компакт гэрээний төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 4 цаг 29 мин Парис хотноо COP17 бага хурлын бэлтгэл ажлыг танилцуулах уулзалт боллоо 4 цаг 29 мин Загасны үржлийн үе эхэлж, агнахыг хориглолоо 4 цаг 32 мин Дөрөвдүгээр сард болох хүчит бөхийн барилдааны хуваарь гарлаа 4 цаг 33 мин Математикийн улсын олимпиад Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна 4 цаг 35 мин "Алтан цом"-ын долоодугаар тойргийн сүүлийн барилдаанууд Баасан гарагт болно 4 цаг 36 мин Крымийн дээгүүр Ан-26 онгоц осолдож, 29 хүн амиа алдлаа 6 цаг 45 мин Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт дунджаар 58.1 хувьтай биелжээ 6 цаг 48 мин Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 6 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 6 цаг 56 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 58 мин Дөрөвдүгээр сарын 1-нээс 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 59 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал та... Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөл... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсэ... Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ
Top