x

“Korean Air” компани нүүрстөрөгчийн ялгарлыг 420 мянган тонноор бууруулснаа зарлалаа

“Korean Air” компани 2025 онд өмнөх оныхтой харьцуулахад нисэх онгоцны нислэгээс үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгарлыг 420,000 гаруй тонноор бууруулснаа хоёрдугаар сарын 27-нд зарлалаа.

Тус компанийн Түлшний менежментийн хорооны 2026 оны эхний улиралд хийсэн хурлын мэдээгээр, 2025 онд нисэх онгоцны нислэгээс үүссэн нүүрстөрөгчийн ялгаруулалт нийт 12,184,169 тонн болсон байна. Энэ нь өмнөх жил буюу 2024 онд 12,604,224 тонн байсантай харьцуулахад 420,055 тонн буюу 3.3 хувь буурсан үзүүлэлт юм. Өмнөх оныхтой харьцуулахад дотоодын болон олон улсын нислэгийн тоо нэмэгдсэн ч 2025 онд нийт нүүрстөрөгчийн ялгаралт буурсан нь анхаарал татаж байна. “Korean Air” компанийн 2025 онд хийсэн нийт нислэгийн тоо өмнөх оныхтой харьцуулахад ойролцоогоор 2.6 хувиар өсжээ.

Нисэх онгоц ашиглалтын үеийн нүүрстөрөгчийн ялгарлыг дэлхийн агаарын тээврийн салбарт түгээмэл хэрэглэдэг нүүрстөрөгчийн ялгаруулалтын коэффициентоор онгоцны үүсгэсэн түлшний зарцуулалтыг үржүүлж тооцдог. Энэхүү амжилтыг “Korean Air” компани шинэ онгоцыг ашиглалтад нэвтрүүлж, маршрутыг үр ашигтай зохион байгуулж, богино зайн оновчтой нислэг болон онгоцны буудлын сонголт, зорчигчийн ачаа тээш, ачааны жинг нарийн тооцоолж, онгоцны нисэх үеийн түлшний менежментийг нарийн зохион байгуулж, гаргасантай холбон тайлбарлаж байна. Тус компанийн хувьд “туйлын аюулгүй байдал” хэмээх үндсэн зарчмаа хадгалахын сацуу, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд хэсэг тус бүрээр онцлог ажлыг хэрэгжүүлж, холбогдох салбаруудын хоорондын уялдаа хамтын ажиллагааг хадгалах нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулсан гол хүчин зүйл гэж тооцогдож байна.

Үүний тулд дараах үндсэн хүчин зүйлсийг хэрэгжүүлжээ.

Шинэ онгоц нэвтрүүлэх, ашиглах: 2017 оноос хойш нэвтрүүлсэн онгоцны эзлэх хувийг нэмэгдүүлэх /2025 он гэхэд нийт нислэгийн 41.6 хувь/. Boeing 787-9 болон 787-10, Airbus A350, A321neo зэрэг өндөр үр ашигтай онгоцыг нэвтрүүлж нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах.

Эдийн засгийн хувьд үр ашигтай онгоцны хурдыг оновчтой болгох: Нислэгийн хугацаа, түлшний зарцуулалт зэрэг хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэн нислэгийн төлөвлөгөөнд эдийн засгийн хувьд оновчтой байхаар онгоцны хурдыг тохируулах.

Онгоцны ачааны жинг урьдчилан таамаглах нарийвчлалыг сайжруулах: Түлшний хэмжээг оновчтой болгохын тулд, бодит ачааны жинг зөв таамаглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулна.

Аяллын үеэр хамгийн богино нислэгийн замыг баталгаажуулах: Агаарын хөдөлгөөний хяналтын байгууллагатай хамтран хамгийн богино нислэгийн замыг баталгаажуулахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргаж байна. Энэ нь бодит нислэгийн зайг багасгах замаар түлшний зарцуулалт болон нислэгийн хугацааг бууруулдаг.

Богино зайн оновчтой орлуулах нисэх онгоцны буудлыг сонгох: Аюулгүй байдлын стандартыг хангасан хамгийн ойрын нисэх онгоцны буудлыг нэн тэргүүнд тавина. Түлшний хэмжээг оновчтой болгох нь онгоцны жинг бууруулж, түлшний үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Туслах хөдөлгүүрийн (APU) ажиллагааг багасгах: Хөөрөхөөс өмнө болон газардсаны дараа онгоцны APU-ийн ажиллагааг багасгах нь түлшний зарцуулалт болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулдаг.

Хөдөлгүүрийг давтамжтай угааж цэвэрлэх, хөдөлгүүрийн эд ангиудыг нарийвчлалтай тохируулах: Онгоцны хөдөлгүүрийн ажиллагааг сэргээх нь түлшний үр ашгийг сайжруулж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулдаг байна.

“Korean Air” нь мөн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд компанийн хэмжээнд үйл ажиллагааны системээ дахин зохион байгуулсан. Энэ нь нислэгийн үйл ажиллагаатай холбоотой бүх бүтцийн хоорондын нарийн уялдаа харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих түлшний менежментийн системийг ажиллуулж байна. Түлшний менежментийн хороо улирал бүр нүүрстөрөгчийн бууралтын явцыг хянаж, ирээдүйн төлөвлөгөө боловсруулахын тулд хуралддаг. Цаашилбал, агаарын тээврийн компани нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бодлогодоо ажилчдын дуу хоолойг тусгах, ажилчдын оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд үүнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулсан ажилтанг үнэлж, шинэ санаа гаргах уралдаан зохион байгуулах зэрэг багтаж байна.

Түүнчлэн түлшний менежментийн бүтцээ илүү үр дүнтэй сайжруулж, нарийн боловсруулсан өгөгдлийг ашиглах төхөөрөмжийг бий болгосон. Гараар оруулдаг байсан өгөгдлийг дижитал хэлбэрт оруулж, хиймэл оюун ухаан (AI) ашиглан өгөгдөл боловсруулах технологийг нэвтрүүлжээ. Үүнийг ашиглан онгоцонд ачих уух идэх зүйлсийн жингийн хэмжээг оновчтой тохируулж, зорчигч тээврийн ачаа тээшний жинд нөлөөлж буй хувьсагчдыг нарийн шинжлэх, урьдчилан таамаглах байдлаар ачаа тээшний жингийн зөрүүг бууруулахад ашигласан. Ялангуяа хиймэл оюун ухааныг ашигласан өгөгдлийг боловсруулах замаар зорчигчийн ачаа тээшний жинг нарийн таамагладаг энэхүү технологийг агаарын тээврийн холбоо болох SkyTeam-ийн зохион байгуулсан "2025 оны тогтвортой агаарын тээврийн" хурлын үеэр хиймэл оюун ухаан ашигласан шилдэг санал санаачлага болон шалгарч, "Өгөгдлийн ойлголт ба анхдагч" ангилалд шагнал гардаж авсан байна.

“Korean Air”-ийн төлөөлөгч "Компаний бүрэлдэхүүнүүдийхээ дунд нягт харилцаа холбоонд суурилсан сайн дурын оролцоо, хамтын ажиллагааны системийн ачаар бид нислэгтэй холбоотой нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж чадсан. Энэ жил ч гэсэн бид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийж, тогтвортой нислэгийн төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна" гэж мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги улсад айлчилна 1 цаг 33 мин Улсын харцага Б.Зоригтбаатар "Эх орончдын өдөр"-т зориулсан барилдаанд түрүүллээ 1 цаг 43 мин “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн нээгдлээ 1 цаг 48 мин “Korean Air” компани нүүрстөрөгчийн ялгарлыг 420 мянган тонноор бууруулснаа зарлалаа 1 цаг 48 мин “Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөр” үндэсний форум болно 2 цаг 53 мин Төв, Хэнтий Сүхбаатар, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна 3 цаг 3 мин АНУ болон Израиль Иранд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна 3 цаг 7 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах үүрэг өгөв 3 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа Уржигдар 18 цаг 34 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ Уржигдар 18 цаг 32 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө Уржигдар 18 цаг 31 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ Уржигдар 18 цаг 30 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Уржигдар 18 цаг 28 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ Уржигдар 18 цаг 27 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Уржигдар 18 цаг 25 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 18 цаг 25 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно Уржигдар 18 цаг 23 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ Уржигдар 13 цаг 44 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа Уржигдар 13 цаг 44 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа Уржигдар 13 цаг 42 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top