x

Galaxy S26 цуврал хэрэглэгчийн зорилгыг урьдчилан ойлгодог болно

Samsung Electronics компани хиймэл оюуны дэвшилтэт технологи бүхий Galaxy S26 цувралын ухаалаг гар утаснуудаа танилцууллаа.

Өмнөд Солонгосын технологийн салбарт тэргүүлэгч тус компани лхагва гарагт Сан-Франциско хотноо зохион байгуулсан "Galaxy Unpacked 2026" арга хэмжээний үеэр Galaxy S26, Galaxy S26+ болон Galaxy S26 Ultra гэсэн гурван загварыг олон нийтэд танилцуулсан байна. Эдгээр утас нь загвараасаа хамааран 6.3, 6.7 болон 6.9 инчийн дэлгэцтэй ажээ.

"Galaxy S26 цуврал нь хүчирхэг техник хангамжид суурилсан бөгөөд хүн бүр хиймэл оюуныг хялбар, ойлгомжтой ашиглах боломжийг олгох бүтээгдэхүүн юм" гэж Samsung Electronics компанийн гүйцэтгэх захирал Ну Тэ Мүн онцолсон байна.

Galaxy S26 Ultra загварт "Snapdragon 8 Elite Gen 5" NPU чип суурилуулсан бөгөөд гүйцэтгэл нь өмнөх загвараасаа 39 хувиар сайжирчээ. Төв процессор (CPU) болон график процессорын (GPU) гүйцэтгэл тус тус 19 хувь, 24 хувиар сайжирснаар хиймэл оюуны нарийн үйлдлүүдийг гүйцэтгэх, тоглоом тоглох боломжийг шинэ түвшинд гаргасан байна.

Уг цувралын бусад загварууд "Exynos 2600" процессороор тоноглогдох юм.

Samsung-ийн Mobile Digital Natural Image Engine (mDNIe) технологийн ачаар өнгийг илүү бодит, тод харуулдаг болсон бол Ultra болон Plus загваруудад дүрсний тод байдлыг сайжруулах "ProScaler" функцийг нэмж суулгажээ.

Galaxy S26 цувралын гол сайжруулалтын нэг нь хэрэглэгчийн асуултын утга, зорилгыг урьдчилан ойлгодог, тохируулж өгдөг хиймэл оюуны функцууд юм. Тухайлбал, "Now Nudge" функц нь уулзалтын цаг товлох тухай зурвас ирэх үед хэрэглэгчийн цагийн хуваарийг шууд дэлгэцнээ харуулдаг. Мөн "Circle to Search" функц нь дэлгэцэн дээрх сонирхсон бараа бүтээгдэхүүнээ дугуйлахад л тухайн зүйлийн талаарх мэдээллийг автоматаар хайж өгдөг байна.

Түүнчлэн Bixby туслах систем нь хүний яриаг илүү сайн ойлгож, төхөөрөмжийн тохиргоог хурдан өөрчлөх чадвартай болжээ. Үүнээс гадна хэрэглэгчид Gemini эсвэл Perplexity зэрэг бусад хиймэл оюуны хэрэгслүүдийг дуут команд болон хажуугийн товчлуураар идэвхжүүлэн ашиглах сонголттой.

Хиймэл оюуны эрин үед хэрэглэгчдийн аюулгүй байдлын талаарх ойлголт нэмэгдэж байгаатай холбогдуулан Samsung нууцлалын хамгаалалтаа чангатгажээ. Galaxy S26 Ultra загвар нь салбартаа анхдагч "Нууцлалын дэлгэц" (Privacy Display)-тэй гарч байгаа бөгөөд энэ нь нэмэлт наалт ашиглахгүйгээр дэлгэцэн дээрх мэдээллээ хажуугийн хүнээс нуух боломжийг олгодог. "Техник, программ хангамжийг дизайны шатнаас нь нарийн уялдуулсан тул энэхүү функц нь дүрсийг энгийн үед үзэхэд саад болохгүй" гэж тус компани мэдэгджээ. Хэрэглэгчид уг горимыг нууц үг оруулах үед эсвэл зөвхөн тодорхой аппликейшн дээр ажиллахаар тохируулж болох аж.

Мөн "Call Screening" функц нь нууцалсан дугаараас ирсэн дуудлагад хариулж, ярианы агуулгыг товчлон харуулснаар спам болон залилангаас сэргийлэхэд тусална. Камерын хувьд Ultra загвар нь 200 мегапикселийн өргөн өнцгийн камертай бөгөөд мэргэжлийн түвшний монтаж хийхэд зориулсан APV кодекийг дэмждэг болсон байна.

Samsung Electronics компани Galaxy S26 цувралын урьдчилсан захиалгыг Өмнөд Солонгост энэ баасан гаргаас эхлүүлэх бол гуравдугаар сарын 11-нээс дэлхий даяар борлуулж эхлэх ажээ. Уг загварууд нь нил ягаан, цагаан, хар, цэнхэр гэсэн дөрвөн өнгөний сонголттой гарах бөгөөд Samsung-ийн албан ёсны цахим хуудсаар ягаан алтлаг болон мөнгөлөг өнгийг захиалах боломжтой.

Хиймэл оюуны тэсрэлтээс шалтгаалан санах ойн чипний үнэ өссөнтэй холбогдуулан 256 ГБ багтаамжтай Galaxy S26 загварын үнэ 1.25 сая вон (867 ам.доллар) болж нэмэгджээ. Харин Galaxy S26 Ultra загварын хувьд багтаамжаасаа хамаарч 1.79 саяас 2.54 сая воны үнэтэй байна. 

Шинэ цувралын батерейны хувьд Galaxy S26 загвар нь 4.300 мАч (өмнөх загвараас 300 мАч-аар нэмэгдсэн), Plus нь 4,900 мАч, Ultra нь 5,000 мАч хүчин чадалтай байна.

Түүнчлэн "Galaxy Unpacked 2026" арга хэмжээний үеэр Samsung компани Galaxy Buds4 болон Galaxy Buds4 Pro утасгүй чихэвчүүдээ танилцууллаа.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Grusso Lucas (152.233.20.7)
    HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 24 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 33 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top