x

Сансарт анх удаа тархи-компьютерын интерфэйс төхөөрөмжийг туршжээ

БНХАУ-ын Шаньси мужийн Шиань хотын Баруун хойд техникийн их сургуулийн (NPU) судалгааны баг дэлхийд анх удаа сансрын тойрог замд утасгүй, суулгац хэлбэрийн тархи-компьютерын интерфэйс төхөөрөмжийг туршжээ.

Чан Хунлон, Жи Бовэнь нарын удирдсан эрдэмтдийн баг өнгөрсөн оны 12 дугаар сард уг төхөөрөмжийг туршилтын платформоор тойрог замд илгээсэн байна. Сансрын нөхцөлд ажилласан уг систем нь хүний биеийн шингэнтэй ижил орчинд тархины цахилгаан бичлэгийн дохиог тасралтгүй бүртгэж, тоног төхөөрөмжийн ажиллах хүчин чадал, гадны нөлөөллийг тэсвэрлэж чадах эсэх талаарх чухал мэдээллийг цуглуулжээ.

Туршилтын үр дүн нь сансрын бичил татах хүч тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг судлах шинэ боломжийг нээж байна. Энэ нь урт хугацааны сансрын нислэг үйлдэж буй сансрын нисгэгчдийн тархины эрүүл мэндийг хамгаалахад чухал юм.

Судалгааны баг тархины зөөлөн эдэд зохицон хэлбэрээ өөрчилдөг уян хатан электродын багцыг зохион бүтээсэн нь тархины гадаргууг гэмтээлгүйгээр өндөр чанартай дохио хүлээн авах боломжийг олгосон байна.

Туршилтаар шинэ төхөөрөмжийн бат бөх байдал нь ердийн металл электродуудаас хэдэн зуу дахин илүү байгааг баталжээ. Мөн уг систем нь соронзон резонансын дүрс оношилгооны (MRI) төхөөрөмжийн хүчтэй орчинд ажиллах хүчин чадалтай юм байна.

БНХАУ-ын Засгийн газар тархи-компьютерын интерфэйс технологийг тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийн жагсаалтад оруулж, бодлогоор дэмжиж байна. Өнгөрсөн оны 8 дугаар сард тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан удирдамжийн дагуу ирэх он гэхэд уг технологийг үйлдвэрлэл, эрүүл мэнд, өргөн хэрэглээний зах зээлд нэвтрүүлж, 2030 он гэхэд аюулгүй, найдвартай аж үйлдвэрийн экосистемийг бүрдүүлэхээр зорьж байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 24 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 34 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top