x

Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв

Шинэ Зуунмод хот дахь чөлөөт бүсийн Хүннү ухаалаг шинэ хотын бүтээн байгуулалтыг тулгуурлан "Цахиурын хөндий" болон дата төв байгуулах талаарх харилцан мэдээлэл солилцох уулзалт боллоо.

Уулзалтанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны (ЦХИХХ)-ны дэд сайд Г.Баярхүү, "Үндэсний дата төв" УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл, Хүннү хотын Захирагч М.Батбаяр , "Шинэ зуун мод хот болон Эдийн засгийн чөлөөлт бүсийн хөгжлийг дэмжих төсөл"-ийн Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан зөвлөх Ишида Масаюки, "Хүннү хотын хөгжлийн корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гүнболд нар оролцлоо.

Хүннү хот дахь чөлөөт бүсийг түшиглэн мэдээллийн технологи, инновацын төв бүхий "Цахиурын хөндий" болон Дата төв байгуулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс бодлогын болон арга зүйн зөвлөмжийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны (ЦХИХХ)-ны дэд сайд Г.Баярхүү тодорхой саналуудыг гарган хэлэлцлээ.

Цаашид эдийн засгийн үндэслэл, хэрэгжилтийн боломж, дэд бүтцийн шаардлага, санхүүгийн тооцоог тодорхойлсон ТЭЗҮ боловсруулж, улмаар олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц төсөл боловсруулах, Эрчим хүчний хэмнэлттэй, хиймэл оюун (АI)-д суурилсан, их өгөгдөл (Вig data) боловсруулах боломжтой олон улсын стандартад нийцсэн ногоон Дата төв (Green data center)-ийг хэрхэн бий болгох талаарх бодит үр дүнд хүрэх ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 4 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 11 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 18 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top