x

Төрийн үйлчилгээг "E-Business" системд нэгтгэнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугараар ахлуулсан, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн "Е-Business" системд нэгтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Ажлын хэсгийн хүрээнд төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйлчилгээнүүдийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор судалгаа хийж байгаа бөгөөд үйлчилгээнүүдийг үе шаттайгаар Төрийн үйлчилгээний нэгдсэн "Е-Business" системд нэгтгэхээр төлөвлөж байна.

Тус системийн мобайл хувилбарыг 01 дүгээр сарын 30-ны өдөр, портал хувилбарыг 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус нээхээр ажиллаж байна. Ингэснээр хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан шалгуураар авах, системээс үүссэн лавлагаа, тодорхойлолтыг QR кодоор баталгаажуулах, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг харах, үйлчилгээний явцын талаарх мэдэгдэл хүлээн авах, хуулийн этгээдийн цахим гэрчилгээ болон дүрмийн хуулбар авах, төрд бүртгэлтэй мэдээллээ хянах, аж ахуйн нэгжид зориулсан мэдээ, мэдээлэл авах, мөн холбогдох үйлчилгээний талаарх мэдээллийг хиймэл оюунт агентаас авах боломж бүрдэх юм.

Цаашид аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, хэрэглэгчдэд ээлтэй болгох зорилгоор холбогдох дүрэм, журмыг шинэчлэх, өөрчлөх санал боловсруулах бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг бүрэн цахимжуулахын зэрэгцээ шаардлагатай мэдээ, мэдээллийг НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр орчуулан хүргэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан "Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн орчныг сайжруулах" ажлын нэг хэсэг болох төрийн үйлчилгээний нэгдсэн системийг "E-Business"-т нэгтгэх ажил ийнхүү амжилттай хэрэгжиж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 24 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 33 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top