x

Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 7000 хүн ажиллуулж байна

Өнгөрөгч 2025 онд манай коксжих нүүрсний экспорт өмнөх онуудынхаа дээд амжилтыг эвджээ. Коксжих нүүрс төдийгүй "эрчим хүчний" гэгддэг хүрэн нүүрснээ ч сайн экспортолсон байна. Хэдийгээр нүүрсний экспорт 90 сая тоннод хүрсэн ч үнэ нь 40 хувь буурснаар 2024 онтой харьцуулахад гурван тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Гэсэн ч зэсийн баяжмалын экспорт 2,5 тэрбум ам.доллараар давсан нь экспортын орлого дутах аюулаас аварчээ. 

Зэсийн үнэ өсч буй энэ үеийг бид хэрхэн өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх вэ?

Энэ асуултад асуултад эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуу доорх хариултыг өгсөн байна.

-"Мэдээж "Оюутолгой" болон "Эрдэнэт" үйлдвэр дээрээ хөрөнгө оруулалтаа нэмж, үр ашгийг нь гаргах хэрэгтэй. Жишээ нь "Эрдэнэт" үйлдвэр 1,2 их наяд төгрөгийн өртэй ч бараг 7000 хүн ажиллуулж байна. Дэлхийн жишгээр иймэрхүү хүчин чадалтай үйлдвэрт үсрээд 700, дунджаар 300 хүн л ажилладаг. 

Нөгөө талд дэлхийд бүртгэлтэй 300 гаруй зэсийн уурхай, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй баяжуулах үйлдвэр дотор манай "Эрдэнэт" үйлдвэр бүтээмжээрээ сүүл мушгиж байна. Үйл ажиллагаагаа тэлж байх ёстой мөнгөөрөө хэдэн улстөрчдийн шахаас болсон ажилгүй тавиулуудыг цалинжуулдаг.

Яах вэ, үүнийг Монголын онцлог гэж бодьё. Ядахдаа өнөөдөр дэлхийд байхгүй өндөр АМНАТ буюу роялтийг бууруулж, өрөө дарах, өөрөө өөртөө хөрөнгө оруулах боломжийг нь олгомоор байна. Маргаан дагуулсан 34 хувиасаа татгалзаад, тусгай роялтигаар орлуулах нь зөв.

Ингэсэн цагт "Оюутолгой" хэнээсээ хэдэн хувийн хүүтэй зээл авсан нь манайд ямар ч хамаагүй асуудал болно. "Оюутолгой"-г гартаа оруулах гэсэн хоёр хөршийн төрийн өмчит компаниудын улайрсан дайралт ихсэж байгаа тул бид дотооддоо эрүүл ухаанаар асуудалд хандах ёстой" гэсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 20 цаг 27 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 20 цаг 36 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 20 цаг 39 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 20 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 20 цаг 41 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 20 цаг 43 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 20 цаг 46 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 20 цаг 48 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 20 цаг 49 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 20 цаг 51 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ 23 цаг 1 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана 23 цаг 10 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! 23 цаг 10 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа 23 цаг 12 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна 23 цаг 16 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа 23 цаг 18 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top