x

БНСУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчилж байна

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр ням гарагт Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид Умард Солонгос, эдийн засгийн харилцаа, соёлын солилцоотой холбоотой асуудлуудыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.

Дөрвөн хоног үргэлжлэх төрийн айлчлал нь Ли Жэ Мёны хувьд өнгөрсөн оны зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойш Хятадад хийж буй анхны айлчлал, 2019 оноос хойших Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн анхны айлчлал болж байна.

Ли Жэ Мён, Ши Жиньпин нар даваа гарагт хэлэлцээ хийх бөгөөд энэ нь тэдний сүүлийн хоёр сарын хугацаанд хийж буй хоёр дахь уулзалт болно. Тэд өмнө нь 11 дүгээр сарын эхээр Гёнжү хотод болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан бөгөөд тухайн үед Ши Жиньпин 11 жилийн дараа анх удаа Өмнөд Солонгост айлчилсан юм.

Энэ удаагийн айлчлал нь Өмнөд Солонгосын тал худалдаа, аялал жуулчлал болон Солонгосын хойгт энх тайвныг тогтоох хүчин чармайлтад чухал түнш болох Хятад улстай харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийг эрмэлзэж буй үед, мөн Ли Жэ Мёны засаг захиргааны баримталж буй “прагматик” гадаад бодлогын хүрээнд АНУ-тай байгуулсан эвслийг хадгалахыг зорьж буй цаг үед болж байна.

Ши Жиньпинтэй хэлэлцээ хийх үеэрээ Ли Мён Жэ Пёньянтай хурцадсан харилцааг намжаахад дэмжлэг үзүүлэх, мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг урагшлуулахад хамтран ажиллахыг хүсэх төлөвтэй байна. Энэ нь түүний засаг захиргааны гадаад бодлогын гол зорилтуудын нэг юм.

Тэрбээр мөн бизнесийн салбарын томоохон төлөөлөгчдийн хамт даваа гарагт Бээжинд болох Солонгос-Хятадын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, хиймэл оюун, ногоон эрчим хүч, нийлүүлэлтийн сүлжээ, аялал жуулчлал зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр, талууд янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 20 мянга гаруй нэгж талбар өртжээ саяхан Челси клуб Винисиусыг 135 сая фунтаар худалдан авахаар зэхэж байна саяхан Солонготын даваанаас Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн 157 км авто замын ажлыг 2027 онд эхлүүлнэ 4 мин Николас Мадуро Нью-Йоркийн шүүхэд гэм буруугүй гэж мэдүүлжээ 11 мин Фэйсбүүк чатаар ирсэн хуурамч мэдээлэлд хууртаж 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 11 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 12 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 15 мин Ж.Галбадрах: Улстөржилтөөс үүдэн парламент, гүйцэтгэх засаглал дээр хугацаа алдсан 14 цаг 58 мин Биткойн, этериумын ханш өсөв 15 цаг 25 мин Залуучуудын хоккейн ДАШТ-ий финалд Швед, Чехийн багууд шалгарлаа 15 цаг 26 мин “Аватар: Гал ба үнс” кино 1 тэрбум ам.долларын орлого давлаа 15 цаг 27 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 8.74 хувьтай байна 15 цаг 29 мин Нийслэлийн түр хамгаалах байруудад хяналт, шалгалт хийж байна 15 цаг 30 мин Улаанбаатар хотод трамвай нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлнэ 15 цаг 30 мин Монголын визний олголт 96.9 хувьтай байна 15 цаг 31 мин Прокурорын байгууллага 58 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 15 цаг 32 мин Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарь гарлаа 15 цаг 34 мин Цагдаагийн байгууллага долоо хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцуулав 18 цаг 1 мин Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ажиллалаа 18 цаг 3 мин Хөвсгөл аймагт “Найрамдал-2” зуслангийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ 18 цаг 3 мин
iИх уншсан
Оны “онцлох” нам Та урт наслах боломжтой болов Николас Мадуро гэж хэн бэ? Гео стратегийн сорилттой орчилд хүний эрх, эрх чөлөөг бататг... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдэ... Улсын гавьяат малчин Н.Баясгалан 1146 тэмээ тоолуулжээ Путиний өргөө рүү довтлохыг оролдсон гэх мэдэгдлийг В.Зеленс... Шинэ оны анхны нар харах галт тэргээр гадаадын 400 гаруй жуу... Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой жу... CNBC сувгийн тоймлосон 2026 онд болох гол үйл явдлууд 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Винус Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд оролцох урилга ав... Хил давж ирсэн хүрэн баавгайг барьж, тусгай хамгаалалттай га... “Челси”-г худалдсанаас олсон орлогыг Украинд шилжүүлэхээс Аб... Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр шийдв...
Top