2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 20.218 нэгж талбар өртөөд байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, дэд төвүүдийн газар чөлөөлөх зургаан ажил, үер халиа тошингийн эрсдэлтэй бүсэд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гурван ажил, барилга байгууламжийн 46, авто зам, замын байгууламжийн 43, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн газрыг чөлөөлөх 23 нийт 124 төсөл хөтөлбөрийг тусгаж газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх юм.
Түүнчлэн 2025 онд газар чөлөөлснөөр 11.575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн. Мөн 60.3 км авто зам барихад 28 байршилд газар чөлөөлжээ. Инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд 13 байршил, үерийн хамгаалалтын далан барихад таван байршил, цэцэрлэг, сургууль барихад 14 байршил, сургуулийн орчимд 800 автомашины зогсоол байгуулах, гурван дулааны станц барих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барихад 21 байршилд газар чөлөөлөөд байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажил үргэлжилж байгаа ажээ.
2025 онд нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн байна.



