x

Николас Мадуро Нью-Йоркийн шүүхэд гэм буруугүй гэж мэдүүлжээ

АНУ-ын эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагааны явцад баривчлагдсан Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро, түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын шүүхэд нэгдүгээр сарын 5-ны даваа гаригт болсон хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ.

“Би гэм буруугүй. Би шударга хүн, өөрийгөө одоо ч улс орныхоо ерөнхийлөгч гэж үзэж байна” гэж Мадуро хэлжээ. Тэрбээр мөн өөрийгөө “цэргийн олзлогдогч” гэж нэрлэсэн байна.

Венесуэлийн удирдагч асан болон түүний эхнэр шүүх хуралдаанд шоронгийн хувцастай, орчуулгын чихэвч зүүж оролцсон бөгөөд гартаа гавгүй ч хөлдөө дөнгө зүүсэн байжээ.

Флорес шүүх хурлын үеэр өөрийгөө Венесуэлийн тэргүүн хатагтай хэмээн танилцуулж, мөн адил гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн байна.

Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 17-нд товлогдсон бөгөөд тэр хүртэл Николас Мадуро болон түүний эхнэр Нью-Йорк хотод цагдан хоригдсон хэвээр байх юм.

Мадурогийн төлөөлөгчид түүнийг бүрэн эрхт улсын төрийн тэргүүний дархан эрхтэй хэмээн үзэж, баривчилгаа хууль ёсны байсан эсэх талаар заргалдахаар төлөвлөж байна. Харин АНУ-ын эрх баригчид түүнийг Венесуэлийн Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Bloomberg: Мадурогийн хэргийг хэлэлцэх гол шүүх хурал 2027 оноос нааш эхлэхгүй

Bloomberg агентлагийн мэдээлснээр, Венесуэлийн удирдагч асны хэргийг хэлэлцэх шүүх ажиллагаа 2027 оноос нааш эхлэхгүй бололтой. Үүнээс өмнө шүүгч нотлох баримт солилцох, хүсэлт, өргөдлүүдийг хэлэлцэх урьдчилсан хуваарийг гаргах ёстой.

Анхны шүүх хуралд Мадурогийн өмгөөлөгчөөр WikiLeaks төслийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг өмгөөлж байсан Барри Поллак оролцжээ. Харин түүний эхнэр Флоресыг Техас муж улсаас ирсэн өмгөөлөгч Марк Доннелли төлөөлсөн байна. Шүүх хурлын үеэр тэдний өмгөөлөгч нар үйлчлүүлэгчид нь одоогоор барьцаагаар суллуулах хүсэлт гаргах бодолгүй байгааг мэдэгдсэн боловч цаашид ийм хүсэлт гаргах боломжийг үгүйсгээгүй байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарч, ажилтан амиа алджээ 3 цаг 15 мин Д.Алтангэрэл: Шатахууны талаар баримтлах бодлогод нөөцийн стандарттай болох нь чухал 4 цаг 46 мин П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилжээ 4 цаг 49 мин Олимпын аварга Наурис Миезис “Улаанбаатар Энержи” багтай нэгдэв 5 цаг 13 мин Хятад хиймэл оюуны "сэтгэл хөдлөл"-ийг хянах журам боловсруулжээ 5 цаг 15 мин Хятад улс Япон руу экспортлох бараанд тавих хяналтаа чангатгав 5 цаг 17 мин Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна 5 цаг 21 мин Аялал жуулчлалын байгууллагуудад одны зэрэглэл тогтоох журам баталлаа 5 цаг 22 мин Засгийн газар "Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн төлөвлөгөө"-г танилцууллаа 5 цаг 23 мин Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоолоо 5 цаг 23 мин Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй 5 цаг 25 мин Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг байгууллаа 5 цаг 25 мин Засгийн газар Бортээгийн ордод хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулна 5 цаг 26 мин "Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 7 цаг 47 мин Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулав 7 цаг 47 мин Засгийн газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчилнэ 7 цаг 48 мин Улаанбаатарын томоохон төслүүдийн усны хэрэглээ, нөөцийн асуудлыг хэлэлцэв 7 цаг 49 мин Сонгинохайрхан дүүрэгт эрсдэлт нөхцөлд буй хүүхдүүдийн судалгааг эхлүүллээ 7 цаг 50 мин Б.Цэнгэл: Төрийн өмчийн 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчилна 8 цаг 0 мин Венесуэл АНУ-д 30-50 сая торх нефть нийлүүлнэ 9 цаг 13 мин
iИх уншсан
Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Николас Мадуро гэж хэн бэ? Гео стратегийн сорилттой орчилд хүний эрх, эрх чөлөөг бататг... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдэ... Улсын гавьяат малчин Н.Баясгалан 1146 тэмээ тоолуулжээ Шинэ оны анхны нар харах галт тэргээр гадаадын 400 гаруй жуу... Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой жу... CNBC сувгийн тоймлосон 2026 онд болох гол үйл явдлууд 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Винус Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд оролцох урилга ав... Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго...
Top