-Өнөөдөр болох үйл явдал-
10:00 цагт: “Монгол Улсын Хятад хэлний багш нарт олон улсын сертификаттай сургалт”-ыг МУБИС-ийн төв байранд зохион байгуулна.
11:30 цагт: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний ажлын хэсгээс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
16:00 цагт: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Л.Оргилболдын "Nature's Charisma" үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галлерейд болно.
17:00 цагт: "Nomadic legend" ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулгын "Ган зам" паласт болно.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төв Цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
-“2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл Монголын театрын музейд гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.
Хилийн чанадад:
-Солонгос Улсын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос хоёр орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.



