x

Н.Баярсайхан: Төгрөгийн ханшийн доройтлыг зогсоох боломжтой

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхантай ярилцжээ.

-Танай салбар, цаашлаад улс орны эдийн засагтай холбоотой сэдвээр хариулт авах гэж уулзаж байгаа юм. Монголчуудын амьдрал дээшлэхгүй байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна?

-Сүүлийн 30 гаруй жил монгол төгрөгийн ханш тогтмол суларсаар ирсэн. Одоо бараг 9 дахин сулраад байна.1993-2025 онуудын хооронд хэрэв ханшийг MNT/1USD-аар харвал 402.9 төгрөгөөс 3.566.8 төгрөг болж, 8.85 дахин буюу 885 хувиар төгрөгийн ханш суларсан байна. Ханшийн уналт бол иргэдийн амьдрал сайжрахгүй байгаагийн үндсэн шалтгаан. Цалин өссөн нэртэй боловч ханш, инфляци түүнийг давж, идээд дуусгадаг. Монгол хүн хөдөлмөрлөж, бизнес хийж, хөрөнгө хуримтлууллаа гэж боддог боловч бодит үнэ цэнэ нь хадгалагддаггүй. Энэ мөчлөг 35 жил давтагдлаа.

Энэ бол системийн алдаа, бүр тодруулбал улстөржилттэй холбоотой мөнгөний бодлогын үр дүн. Монголбанк бодлогын хувьд улс төрийн циклиэс бүрэн салаагүй. Сонгуулийн өмнөх халамж, татаастай зээлүүд, их бүтээн байгуулалтын төсөл нэрээр нууцлалд оруулж хийсэн төслүүд, сонгуульд санал авахад зориулж хийдэг гоё нэртэй, хэзээ ч эргэж төлөгдөхгүй хөтөлбөрүүдийн санхүүжилтэд зориулсан мөнгө хэвлэлт, ипотекийн хэт тэлэлт бүгд нийлээд төгрөгийн ханш, инфляцид тасралтгүй дарамт үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, Монголбанк УИХ, Засгийн газрын шийдвэрүүдээр урамшуулал, зээлийн багц, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байгууллага болсон.

-Ипотекийн зургаан хувийн хөтөлбөртэй холбоотой таны байр суурь ямар байдаг вэ?

-Ипотек өнгөрсөн хугацаанд олон айлыг орон сууцтай болгосон нь үнэн. Гэхдээ бодит үнэнийг хэлэх ёстой. Зургаан хувийн хүүтэй, зах зээлийн бус зээл бол мөнгөний бодлогод хамгийн том дарамтын нэг. Үр дүнд нь-төгрөгийн ханш сулрах, инфляци өсөх, эцэстээ нийт иргэдийн хадгаламж, цалин үнэгүйдэж, үүний дээрээс cанхүүжилтийн дутууг төсөв нөхөж, улсын өр өсч байна. Нөгөө талаар барилгын салбарт хэт хөөрөгдсөн эрэлт бий болгосноор богино хугацаанд ашиг харах компаниуд олширч, чанаргүй барилгын тоо өссөн.

Туршлагагүй, санхүүгийн чадамжгүй, богино хугацааны ашиг хайгч компаниуд бөөнөөрөө орж ирсэн.“Хямд материал- хурдан барьж ашиг хийх” чиг хандлага давамгайлсан. Барилгын салбарын бүтцийн хөгжил зогссон. Ипотекийн хөтөлбөрийн “амар зарах” орчин нь барилгын салбарт технологи шинэчлэл чанарын стандартыг хэрэггүй болголоо. Барилга “борлуулах бүтээгдэхүүн” болохоос “инженерийн систем” биш боллоо. Ипотекийн эрх олголт, банк-барилгын компани, ипотек зээлдэгч-банкны ажилтнууд хоорондын гүйлгээн дээр хүртэл ар, өврийн хаалга, авлигын эрсдэл өндөр болсон. Бид үүнийг нүд аньж өнгөрөөж болохгүй.

-Үүнийг зөв голдиролд оруулах бодит гарц нь юу вэ?

-Төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, хүмүүсийн амьдралын түвшинг өсгөе гэвэл гурван суурь бодлого хэрэгтэй. Үүнд:

Нэгдүгээрт, Монголбанкийг улс төрөөс бүрэн хараат бус болгох явдал. Өөрөөр хэлбэл, үнийн тогтвортой байдлыг л хамгаалдаг институци болгоно. Сонгуулийн мөчлөг бүрд мөнгөний бодлого “эмх замбараагүй” болох ёсгүй.

Хоёрдугаарт, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлж, зах зээлийн бус хүүтэй бүх төрлийн зээлийг зогсоох. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг ТОП-3 эмзэг бүлгийг хамгаалах тэтгэмжийг хэвээр үлдээх (зорилтот тусламж). Халамж бүгдэд биш, зайлшгүй хэрэгтэй иргэнд очих ёстой. Төрийн хүү бууруулсан зээл, татаастай зээлүүд бол үндсэндээ далд мөнгөний хэвлэх машин шиг ажилладаг.

Гуравдугаарт, ипотекийн системийг үе шаттай, зөөлөн бөгөөд ил тод шинэчлэх шаардлагатай. Одоогийн зээлтэй иргэдийг цочирдуулахгүй, хамгаалалтын багцтай. Харин шинэ зээлүүд зах зээлийн жинхэнэ хүү рүү шилжинэ. Авлигын сүлжээ тасарна, чанаргүй барилгын давлагаа зогсоно.

-Энэ бодлого ард иргэдэд ашигтай юу. Заримд нь хүнд тусах юм биш үү?

Энэ бол нэг хэсэг нь бусдынхаа өмнөөс үнэ төлдөг тогтолцоог зогсоох тухай асуудал юм. Үр ашиг нь гурван зүйл дээр хамгийн тод харагдана.

Нэгдүгээрт, Төгрөгийн ханш тогтворжино. Ханш зогсоно гэдэг чинь цалин, орлого үнэгүйдэхээ болино гэсэн үг. Хоёрдугаарт, Инфляци буурна. Өдөр тутмын өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжино. Гуравдугаарт, Авлига, үнийн хөөрөгдөл багасна.

“Барилгын салбар эрүүлжинэ, компаниуд чанар ба үнээрээ шударга өрсөлдөнө. Ханш тогтвортой, үнэ тогтвортой байвал иргэдийн амьдрал өөрөө дээшилдэг – Энэ бол энгийн эдийн засгийн зарчим. Эдийн засгийн орчин тогтворжих тусам бизнесүүд урт хугацааны төлөвлөгөө гаргаж чадна, ажлын байр нэмэгдэнэ. Ингэж байж бид гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайгаас бус бүх салбарт татаж чадна. Үйлдвэрлэл, аялал жуулчлал, спорт, мэдээллийн технологи, боловсрол гээд бүх салбарын боломж нээгдэнэ.

Дэлхийн амжилттай хөгжсөн улс орнууд бүгд нэг л зарчмыг баримталсан байдаг. Тэд хамгийн түрүүнд үндэсний мөнгөний ханшаа хамгаалж, мөнгөний бодлогоо улс төрөөс ангид байлгаж, санхүүгийн сахилга бат тогтоосон. Бид ч үүнийг хийж чадна. Төгрөгөө хамгаалж чадвал Монголын ирээдүйг хамгаалж чадна. Энэ бол зөвхөн эдийн засгийн асуудал биш-иргэн бүрийн амьдралын чанарыг бодитоор дээшлүүлэх үндсэн суурь юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээ тасагт Монголын морин спорт уяачдын холбоо тоног төхөөрөмж хандивлалаа 4 мин Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг бүрэн цахимжууллаа 7 мин Өнөөдөр болох улс төр, нийгэм, соёлын гол үйл явдлууд 10 мин Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжүүүдийг Монгол руу тээвэрлэхэд бэлэн болжээ 19 мин Н.Баярсайхан: Төгрөгийн ханшийн доройтлыг зогсоох боломжтой 40 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 47 мин “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 52 мин Үндэслэлгүй үнэ 16 цаг 8 мин Төр нь нийгмээ зориуд энэ зам руу сошиалаар хүзүүдэж чирсэн 16 цаг 22 мин Ц.Энхбатад оноосон бүх насаар хорих ялыг хэвээр үлдээжээ 16 цаг 25 мин Томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлд 1280 ор дэлгэв 16 цаг 32 мин Самарканд дахь CITES-ийн чуулганд Монгол Улс ховор амьтны хамгааллын байр сууриа илэрхийлэв 16 цаг 33 мин Сингапур дунд сургуулийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээг бүрэн хориглоно 16 цаг 35 мин Согтуугаар жолоо барьсан 487 хүний холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 16 цаг 38 мин Виза картын мэдээллээр 2.1 тэрбум төгрөг хулгайлсан хэрэг шүүхэд шилжлээ 16 цаг 39 мин Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 423 болжээ 16 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн 16 цаг 41 мин “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байна 17 цаг 27 мин “Эрдэнэс тавантолгой” ХК 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулжээ 17 цаг 28 мин Гэмт хэрэгтэй холбоотой 91 гомдлыг шалгаж, 11 хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргав 17 цаг 31 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнт... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ...
Top