x

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хоёр улс түншлэн ажиллана

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсад айлчлахдаа Япон Улсын Гамшгийн асуудал эрхэлсэн сайд Ж.Акаматай өнгөрсөн пүрэв гарагт уулзжээ.

ГХЯ-ны мэдээлснээр Шадар сайд Х.Ганхуяг Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж байгааг онцолсон байна. Тэрбээр хамтын ажиллагааг цаашид байгалийн гамшиг, онцгой байдлын салбарт бэхжүүлэх, хоёр улсын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, гамшгийн менежмент, бусад чиглэлээр туршлага судлах зэргээр хамтран ажиллахын төлөө байгаагаа тодотголоо.

Мөн "Гамшиг, хямралт нөхцөл байдлын үед ашиглах нөөцийн хүнсний бараа, материал хадгалах механикжсан агуулах байгуулах”, “Улаанбаатар хотод улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний терминал агуулах байгуулах” төслийн ач холбогдлыг танилцуулж, дэмжихийг хүсжээ.

Сайд Ж.Акама гамшиг нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж буйг тэмдэглээд энэ чиглэлд Монгол Улстай хоёр талын шугамаар төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллах нь чухлыг онцолсон байна.

Талууд цаашид тус салбар дахь бодит хамтын ажиллагаагаа шат ахиулан бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахаа харилцан нотолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэлийн Ерөнхийлөгч огцроход бэлэн гэдгээ мэдэгдэв 26 мин Хөнгөн атлетикийн оны шилдэг тамирчид тодорлоо 28 мин ХУД-ийн 10-р хороонд шинэ өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо 29 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хоёр улс түншлэн ажиллана 30 мин “Би сэлж сурлаа” хөтөлбөрийг усан бассейнтэй аймгуудад хэрэгжүүлэхээр болжээ 44 мин Монгол, Японы хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд зөвшилцөв 45 мин Үл хөдлөх хөрөнгө зуучлалын борлуулалт 2025 онд 12.5%-иар өсжээ 46 мин Монголын жүдочид Абу Дабигийн “Их дуулга”-д гурван медаль хүртэж, баг IV байрт шалгарлаа 50 мин АНУ–Украины хэлэлцээ шийдэлд хүрсэнгүй гэж WSJ мэдээлэв 52 мин Монгол Улс АСЕАН-тай түншлэлийн түвшинд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ 2 цаг 38 мин ДОХ-той тэмцэх өдрөөр дэлхий анхаарлаа хандуулж байна 2 цаг 40 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали улсад төрийн айлчлалаа эхлүүллээ 2 цаг 44 мин Өнөөдөр болох үйл явдал: Төрийн айлчлал эхэлж, УИХ-ын бүлгүүд хуралдана 2 цаг 45 мин Абу Дабигийн их дуулгад Б.Гончигсүрэн түрүүлж, Монголын баг амжилтаа бататгав 2 цаг 47 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 2 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн 2 цаг 53 мин Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв Уржигдар 11 цаг 58 мин Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? 2025-11-28 “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ 2025-11-28 “Милан Кортина 2026” өвлийн олимпын бамбарын буухиа Грект эхэлжээ 2025-11-28
iИх уншсан
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т...
Top