x

Монголын жүдочид Абу Дабигийн “Их дуулга”-д гурван медаль хүртэж, баг IV байрт шалгарлаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод болж, Монголын баг IV байр эзэллээ.

52 орны шилдгүүд оролцсон энэхүү тэмцээнд Монголоос гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва, дасгалжуулагч Ч.Болдбаатар нарын удирдлагад 15 жүдоч оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Ариунболд дэд байр эзэлж, монголчуудын медалийн салхийг хагалсан. Тэгвэл хоёр дахь өдөр нь эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг хүртэв.

Харин өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа Абу Дабид эгшиглүүлэв. Тэрбээр Эстонийн Карл Прайлинн, залуучуудын дэлхийн аварга Оросын Денис Бачаев, Гүржийн залуу мастер Иракль Деметрашвили, олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Оросын Тамирлан Башаев нарыг цувруулан ялснаар алтан медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм. Б.Гончигсүрэн ДАШТ-ээс хойш Улаанбаатарын “Их дуулга”, Чиндаогийн гранпри, Абу Дабигийн “Их дуулга” гэсэн гурван тэмцээнд дараалан түрүүлж байна. Дээрх гурван тамирчнаас гадна эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг VII, +78 кг-д Д.Номинзул V байрт шалгарсан юм. 

Абу Дабигийн тэмцээнд оролцсон 52 орноос 26 нь ямар нэгэн байдлаар медаль хүртсэнээс 11 нь алттай нутаг буцаж байна.

Ташрамд дурдахад, энэхүү “Их дуулга”-ын үеэр Абу Даби хотод Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал болсон бөгөөд Монголын жүдо бөхийн ерөнхийлөгч Х.Баттулгыг Удирдах зөвлөлийн гишүүнээр шинээр сонгож, Сургалт хариуцсан захирлаар томилсон байна. Б.Гончигсүрэнгийн алтан медаль хүртсэн барилдааны фото агшнаас хүргэе. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэлийн Ерөнхийлөгч огцроход бэлэн гэдгээ мэдэгдэв 18 мин Хөнгөн атлетикийн оны шилдэг тамирчид тодорлоо 20 мин ХУД-ийн 10-р хороонд шинэ өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо 21 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хоёр улс түншлэн ажиллана 22 мин “Би сэлж сурлаа” хөтөлбөрийг усан бассейнтэй аймгуудад хэрэгжүүлэхээр болжээ 36 мин Монгол, Японы хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд зөвшилцөв 37 мин Үл хөдлөх хөрөнгө зуучлалын борлуулалт 2025 онд 12.5%-иар өсжээ 38 мин Монголын жүдочид Абу Дабигийн “Их дуулга”-д гурван медаль хүртэж, баг IV байрт шалгарлаа 42 мин АНУ–Украины хэлэлцээ шийдэлд хүрсэнгүй гэж WSJ мэдээлэв 44 мин Монгол Улс АСЕАН-тай түншлэлийн түвшинд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ 2 цаг 30 мин ДОХ-той тэмцэх өдрөөр дэлхий анхаарлаа хандуулж байна 2 цаг 32 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали улсад төрийн айлчлалаа эхлүүллээ 2 цаг 36 мин Өнөөдөр болох үйл явдал: Төрийн айлчлал эхэлж, УИХ-ын бүлгүүд хуралдана 2 цаг 37 мин Абу Дабигийн их дуулгад Б.Гончигсүрэн түрүүлж, Монголын баг амжилтаа бататгав 2 цаг 39 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 2 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн 2 цаг 45 мин Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв Уржигдар 11 цаг 58 мин Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? 2025-11-28 “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ 2025-11-28 “Милан Кортина 2026” өвлийн олимпын бамбарын буухиа Грект эхэлжээ 2025-11-28
iИх уншсан
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т...
Top