x

АНУ–Украины хэлэлцээ шийдэлд хүрсэнгүй гэж WSJ мэдээлэв

АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудал АНУ, Украины төлөөлөгчдийн Флоридад хийсэн хэлэлцээний дараа шийдэгдээгүй хэвээр үлдсэн тухай Wall Street Journal сонинд АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээллийг эш татан бичжээ.

Тус сонинд мэдээлснээр, хэлэлцээний үеэр мөн Орос, Украины хооронд “газар нутаг солилцох” боломжийг хэлэлцсэн байна. Оросын тал “шинэ бүс нутгуудаа” олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлагаа үргэлжлүүлэн тавих эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа асуудлуудын нэг хэвээр байна гэдгийг хэвлэлд онцолсон байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Д.Трампын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф нар Украины төлөөлөгчидтэй Флорида муж улсад ням гарагт хэлэлцээ хийжээ. М.Рубио уг уулзалтыг үр дүнтэй болсон гэж дүгнэсэн хэдий ч “цаашид хийх ажил их байна” хэмээн онцолсон байна.

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Украины төлөөлөгчдийг ахалж буй Рустем Умеров мөн Флоридагийн уулзалт амжилттай болсон хэмээн дүгнэжээ.

“The Wall Street Journal” сонинд ням гарагт Цагаан ордны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, Флоридад болох уулзалтаар Украинд явуулах сонгуулийн тов, нутаг дэвсгэрийн асуудлуудыг хэлэлцэнэ гэжээ. АНУ-ын төлөөлөгчид эдгээр асуудлаар Украины талтай өнөөдрийн уулзалтаар аль болох тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байна гэж Axios цахим хуудсанд  өндөр албан тушаалын эх сурвалжийг эш татан бичсэн байна. 

Уиткофф болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар харилцан тохиролцсон баримт бичгийг мягмар гарагт Оросын талд танилцуулах төлөвтэй байна.

Эх сурвалж: RIA Novosti

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэлийн Ерөнхийлөгч огцроход бэлэн гэдгээ мэдэгдэв 16 мин Хөнгөн атлетикийн оны шилдэг тамирчид тодорлоо 18 мин ХУД-ийн 10-р хороонд шинэ өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо 20 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хоёр улс түншлэн ажиллана 21 мин “Би сэлж сурлаа” хөтөлбөрийг усан бассейнтэй аймгуудад хэрэгжүүлэхээр болжээ 35 мин Монгол, Японы хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд зөвшилцөв 35 мин Үл хөдлөх хөрөнгө зуучлалын борлуулалт 2025 онд 12.5%-иар өсжээ 37 мин Монголын жүдочид Абу Дабигийн “Их дуулга”-д гурван медаль хүртэж, баг IV байрт шалгарлаа 41 мин АНУ–Украины хэлэлцээ шийдэлд хүрсэнгүй гэж WSJ мэдээлэв 42 мин Монгол Улс АСЕАН-тай түншлэлийн түвшинд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ 2 цаг 29 мин ДОХ-той тэмцэх өдрөөр дэлхий анхаарлаа хандуулж байна 2 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали улсад төрийн айлчлалаа эхлүүллээ 2 цаг 35 мин Өнөөдөр болох үйл явдал: Төрийн айлчлал эхэлж, УИХ-ын бүлгүүд хуралдана 2 цаг 36 мин Абу Дабигийн их дуулгад Б.Гончигсүрэн түрүүлж, Монголын баг амжилтаа бататгав 2 цаг 38 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 2 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн 2 цаг 44 мин Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв Уржигдар 11 цаг 58 мин Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? 2025-11-28 “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ 2025-11-28 “Милан Кортина 2026” өвлийн олимпын бамбарын буухиа Грект эхэлжээ 2025-11-28
iИх уншсан
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т...
Top