x

Зуу гаруй жилийн дараа Австрали цэргүүдийн зурвас бүхий лонх олджээ

Австралийн хоёр цэргийн 1916 онд бичсэн, лонхонд хийсэн зурвас зуу гаруй жилийн дараа тус улсын баруун өмнөд эргээс олджээ. Тэд Дэлхийн I дайны үеэр Францад тулалдахаар аян замд гарснаасаа хойш хэдхэн хоногийн дараа баяр хөөртэйгээр зурвасуудыг бичсэн байна.  

Цэргүүдийн нэг байлдагч Малкольм Невилл ээждээ хандан “хөлөг онгоцны хоол үнэхээр сайхан амттай байсан” хэмээн бичээд, тэд “Ларри шиг л аз жаргалтай” байгаагаа дурджээ. Түүнээс хэдэн сарын дараа тулалданад тэрбээр 28 насандаа амиа алдсан байна. Харин нөгөө цэрэг болох 37 настай байлдагч Уильям Харли дайнаас амьд үлдэж, гэртээ эргэн иржээ.

Захидлуудыг тэдний үр удамд дамжуулан өгөх үед тэд олдворыг хараад ихэд цочирдсон байна. Лонхыг энэ сарын эхээр Баруун Австралийн Эсперанс хотын ойролцоох Уортон далайн эргийн орчмоос нутгийн оршин суугч Деб Браун болон түүний гэр бүлийнхэн олсон байна. Тэрбээр нөхөр, охиныхоо хамтаар хог хаягдлыг цэвэрлэхээр далайн эрэг дээр очих үедээ элсэн дээр зузаан шилэн лонх байгааг олж харжээ.

“Бид далайн эрэгт тогтмол их цэвэрлэгээ хийдэг тул хог хаягдлын хажуугаар хэзээ ч зүгээр өнгөрөхгүй. Энэхүү жижиг лонх тэнд хэн нэгэн олохыг хүлээн хэвтэж байсан” гэж Д.Браун “Associated Press” агентлагт ярьсан байна. Цаас норсон байсан боловч хоёр захидал хоёулаа уншигдахаар байсан тул Д.Браун тэдгээрийг цэргүүдийн гэр бүлийнхэнд нь дамжуулан өгөхөөр судалж эхэлжээ.

Улмаар цэргүүдийн нэр, төрсөн хотоор нь интернэтээр хайлт хийснээр  М.Невиллийн ач хүү Херби Невиллийг олжээ, учир нь түүний ээжийн хаяг захидалд бичигдсэн байлаа. Х.Невилл “ABC News” ярилцлага өгөхдөө, болсон үйл явдал түүний гэр бүлд, ялангуяа М.Невиллийн зээ дүү Мариан Дэвисийн хувьд “итгэмээргүй” байсан гэлээ. Тэрбээр авга ах нь дайнд яваад эргэж ирээгүйг санаж байжээ.

Харин Уильям Харлигийн хувьд өөрийн захидлыг зүгээр л лонхыг олсон хүнд зориулан бичсэн байсан бөгөөд түүний ээж хэдэн жилийн өмнө нас барсан байжээ. У.Харлигийн ач охин Анн Тернер “ABC”-д өгсөн ярилцлагадаа тэрбээр өөрөө болон дөрвөн ач хүү нь зурвасыг хараад “маш их гайхсан” хэмээн хэлжээ. “Энэ үнэхээр гайхамшиг мэт санагдаж байна, өвөө маань тэнгэрээс бидэнтэй холбогдсон мэт санагдаж байна” гэж тэрбээр ярилаа.

Далай судлалын профессор “ABC”-д ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, уг лонх хэдхэн долоо хоногийн хугацаанд усан дотор байж байгаад давалгаанд туугдан Уортон эрэгт ирээд 100 жилийн турш булаатай байсан байх магадлалтай гэжээ.  

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 32 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 34 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 35 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 37 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 39 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 40 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 42 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 43 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 20 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 21 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 23 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 25 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 27 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 30 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 34 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 39 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 40 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 43 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 16 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 18 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top