x

Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрахаас улсын хэмжээнд хэдэн багш, ажилчид ажил хаялтад нэгдсэн талаар тодрууллаа.

-Багш нарын ажил хаялтын нөхцөл байдал, байр суурь ямар байна вэ?

-Аравдугаар сарын 16-наас хойш багш нар ажил хаяад нийт долоон ажлын өдөр өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ сургуулийн өмнөх болон ЕБС, мэргэжлийн боловсролын 500 гаруй байгууллагын 35 мянган багш, ажилчид ажил хаясан. Нийслэлээс 21 мянга, хөдөө орон нутгаас 14 мянган багш цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байна.

-П.Наранбаяр сайд сургуулиудаар явж багш нартай уулзаж байна. Та бүхэн ямар нэгэн шийдэлд хүрч чадахаар байна уу?

-Бид анх уг тэмцлийг гурван шалтгааны үндсэн дээр эхлүүлсэн. Үүнийхээ хүрээнд БШУҮЭХ-ны ажлын хэсэг, удирдах зөвлөлийнхөн ажиллаж байгаа. Засгийн газартай гурван удаагийн уулзалт хийсэн. Эхний уулзалтад 100 тэрбум төгрөг, хоёр дахь удаагийнх дээр багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн. Харин гурав дахь уулзалтын үеэр нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлнэ гэх байр суурийг илэрхийлсэн. Бусад салбарын төсвөөс 10 хүртэлх хувийг танавал ийм санхүүжилт олж болно гэх шийдэл ярьсан. Гэхдээ уг шийдэл баталгаажаад, төсвийн хуваарилалт өөрчлөгдсөн зүйл байхгүй. Зүгээр л УИХ дээр оруулаад ингэж болох юм гэсэн асуудал яригдаж байгаа.

-Тэгвэл танайхаас ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Манайхаас багш нарын цалин хөлсийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр сая 500 мянга, мөн тус ондоо багтаад гурван сая 500 мянгад хүргэх юм. Бидний зүгээс Засгийн газарт олон гарц, шийдлүүдийг хэлж байгаа. Нэгдүгээрт, төсвөө эргүүлэн татаад хуулийн хугацаанд нь буцаж өргөн мэдүүл. Энэ хугацаандаа төсвийн хуваарилалтаа өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, хуулийн заалт зөрчинө гэх асуудал буюу нийт урсгал зардлын 25 хувьд цалин хөлс байна гэх асуудлаа цэгцэл. Төсвийн тухай хуулиар 30 хүртэлх хувь гэж заасан байгаа. Хамгийн сүүлд хэлэхэд, одоо тавьж байгаа шаардлагыг биелүүлэх шаардлагатай. Үгүй бол ажил хаялт үргэлжилсээр байна. Гэтэл П.Наранбаяр сайд бидэнд ямар ч боломж байхгүй. Үйлдвэрчний эвлэл бидэнтэй уулзаж, тохиролцохгүй байна гэх асуудлыг тавьсан. Тодорхой шийдэлтэй хариу өгөхгүйгээр 20 хувийн нэмэгдэл гэдэг чинь өнөөдрийн худалдан авах чадварыг гүйцэхгүй тоо шүү.

Уг нь багш нарын цалинг жил бүр 30, 30 хувиар нэмэгдүүлээд явсан бол гурван сая орчим төгрөг болох байсан. 2025 оныг 2018 онтой харьцуулахад 136 хувиар худалдаг авах чадвар унасан байна. Харин 2021 оноос хойш 76 хувиар худалдан авах чадвар уналтад орсон. Тиймээс багш нарын цалин хөлсийг заавал 2.5-3.5 мянган төгрөг болгох шаардлагатай. Бид олон судалгаа харж байна. Жишээлбэл, багшийн цалин дунджаар 460 орчим ам.доллар. Гэтэл нэг хүн Монголд амьдрах сарын амьжиргааны өртөг нь 571 ам.доллар буюу хоёр сая 100 мянга орчим төгрөг байдаг гэнэ. Тиймээс энэ тоог давж байж багш нар наад захын хэрэгцээгээ хангах асуудал үүснэ. Дээрээс нь маш их хүний нөөцийн дутагдал байгаа учраас үүнийг дагаад ажлын ачаалал үүсч байна. Тиймээс бид цалингаа гурван сая 500 мянгад хүргэнэ. Үгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжлээд л явна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад арми дахь авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд албан тушаалтнуудыг халжээ 26 мин Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэнэ 28 мин Барилгын хог хаягдлын үйлдвэрийн чиглэлийн 1.5 км авто замыг энэ сард нээнэ 33 мин Багш нарын эрх ашгийг нэн тэргүүнд тавин, ажил хаялтын олговрыг олгоно 35 мин Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа 2 цаг 3 мин Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ 2 цаг 17 мин “Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо 2 цаг 28 мин УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурлаа 2 цаг 35 мин Хятад, Америкийн худалдааны харилцаанд суурь тохиролцоо байгууллаа 3 цаг 0 мин Санхүүгийн зохицуулах хороо “Говь” ХК-ийн хувьцааны хэлцлийг хязгаарлалаа 3 цаг 2 мин АИ-92 автобензиний импорт хэвийн үргэлжилж, БНХАУ-аас эхний ачилт хийгдэж байна 3 цаг 5 мин Монголын баг “Бахрейн 2025” наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна 3 цаг 7 мин “Алтан цом”-ын барилдаанд “MCS Energy”, “АПУ–Скайтел” багууд ялалт байгууллаа 3 цаг 9 мин Багш нарыг ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ хийхийг уриалав 3 цаг 9 мин Монголын жюү жицүгийн шигшээ баг Азийн наадамд оролцохоор Бахрейн рүү мордов 3 цаг 10 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ 3 цаг 11 мин Ц.Мөнхтуяа: Миний өргөн барьсан хууль батлагдахад багш нарын цалин 3.5 сая төгрөгт хүрнэ 3 цаг 32 мин Монгол төрийн хямрал 3 цаг 40 мин Парламентын сүнсийг суга татчихлаа… 4 цаг 38 мин Энэ 7 хоногт болох онцлох үйл явдлууд 4 цаг 44 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо...
Top