x

“Сүрьеэг устгах дэлхийн стратеги”-ийг Монгол Улсад хэрэгжүүлнэ

Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж, жилд дунджаар 3000 гаруй тохиолдол, 150-200 нас баралтын тохиолдол бүртгэдэг болохыг албаныхан тогтоожээ.

Дэлхий дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан асуудал хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ өвчин юм. Монгол Улс 2025-2028 онд хэрэгжүүлэх “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г танилцуулах уулзалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулжээ.

Уулзалтад УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлаг, аймаг нийслэлийн засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах түвшний 300 гаруй хүн оролцов.  

ДЭМБ-ын гишүүн орнууд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар “Сүрьеэг устгах дэлхийн стратеги”-ийг баталж, тархалтыг эцэс болгох, 2035 он гэхэд нас баралтыг 2015 оныхтой харьцуулахад 95, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах, сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөж буй өрхийн эзлэх хувийг тэглэх зорилтыг дэвшүүлсэн байна.

Манай улсад сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэн хянах чиглэлээр 1994 оноос хойш долоон удаагийн үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд мөрдөх томоохон бодлогын баримт бичигтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь тусламж үйлчилгээний анхан шатанд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, өргөжүүлэхээс гадна бүх шатны эрүүл мэндийн байгууллагад энэхүү өвчнийг заавал мэдээлэх тогтолцоог хөгжүүлэхээрээ онцлогтой аж. Мөн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний хяналтад шинэ технологи нэвтрүүлэхээс гадна олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тандалт, өвчтөн төвтэй тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварын хяналт сэргийлэлтийг бэхжүүлэх юм байна. Түүнчлэн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээнд бүрэн хамруулах, сүрьеэгээс улбаалсан ядуурал, зардлын дарамтыг арилгах зорилготойг албаныхан танилцууллаа.

Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, сүрьеэгийн илрүүлэлтийн түвшин нэмэгдэхээс гадна эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, санхүүжилтийг  үе шаттай нэмэх ажээ. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон сууцны үнэ өнгөрсөн оноос 14 хувиар өсжээ 2 цаг 55 мин Тейлор Свифтийн “The Life of a Showgirl” цомог түүхэн амжилт тогтоов 3 цаг 3 мин Сөүл хот цөмийн зэвсгийн цохилтод тэсвэртэй хоргодох байр барина 3 цаг 7 мин Америк судлаачид гангаас 10 дахин бат бөх шинэ төрлийн мод бүтээв 3 цаг 9 мин Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон мод тарьжээ 3 цаг 10 мин Ерөнхий аудитор С.Магнайсүрэн төрийн аудитын үйл ажиллагааны талаар мэдээлэв 3 цаг 12 мин Шенгений бүсэд зорчигчдоос хурууны хээ, зураг авах журмыг хэрэгжүүлж эхэллээ 3 цаг 14 мин “Сүрьеэг устгах дэлхийн стратеги”-ийг Монгол Улсад хэрэгжүүлнэ 3 цаг 15 мин НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 15-нд болно 4 цаг 58 мин IKEA-ийн гүйцэтгэх захирал Йеспер Бродин НҮБ-ын дээд комиссарын албан тушаалд нэр дэвшлээ 5 цаг 8 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын барилгыг шинэчлэн засварлав 5 цаг 11 мин Авлигатай тэмцэх газар 934 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 5 цаг 13 мин “Шилжүүлсэн” гэх хуурамч гүйлгээгээр бусдыг залилсан хэрэг дахин бүртгэгдлээ 5 цаг 14 мин Есөнбулаг суманд баригдаж буй цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 90 хувьд хүрлээ 5 цаг 16 мин Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай 6 цаг 4 мин Кабо-Вердегийн шигшээ баг дэлхийн аваргад анх удаа өрсөлдөнө 6 цаг 13 мин Халамж, хүүхдийн мөнгө, одонгийн урамшууллыг энэ сарын 20-23-нд олгоно 6 цаг 49 мин БГД-ийн 70-р сургуульд хүүхэд бүрийн оролцоог дэмжих олимпын арга хэмжээ зохион байгуулав 6 цаг 50 мин Дэлхийн экспо үзэсгэлэнд 25 сая хүн оролцож, амжилттай өндөрлөлөө 6 цаг 52 мин Монголд таван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ 6 цаг 54 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма...
Top