x

Трамп, Зеленский нар батлан хамгаалахын асуудлаар уулзана

АНУ-аас алсын тусгалтай зэвсгийг Украинд нийлүүлэх асуудлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт Вашингтоныг зорино гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Киевт алсын тусгалтай “Tomahawk” пуужин илгээж магадгүй гэж ОХУ-д анхааруулснаас нэг өдрийн дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. 

Д.Трамптай хийх уулзалт баасан гарагт болж магадгүй гэж Украины төрийн тэргүүн мэдэгдээд, батлан ​​хамгаалах, эрчим хүчний компаниуд болон Конгрессын гишүүдтэй уулзана гэдгээ нэмж дурджээ. “Орост үргэлжлүүлэн шахалт үзүүлэхийн тулд агаарын довтолгооноос хамгаалах, алсын тусгалтай зэвсгийн хүчин чадавхын талаар голчлон хэлэлцэх болно” гэж В.Зеленский хэллээ.

Тэрбээр мөн Оросын бөмбөгдөлтөд тасралтгүй өртөж буй Украины цахилгаан, хийн сүлжээнүүдийг хамгаалахын тулд АНУ-аас нэмэлт тусламж хүсэх болно гэв. Ням гарагт Д.Трамптай утсаар “маш үр дүнтэй” яриа өрнүүлсэн гэж Украины төрийн тэргүүн мэдэгдсэний дараа энэхүү айлчлал болох гэж байна. “Хэрэв Москва ойрын хугацаанд дайныг зохицуулахгүй бол алсын тусгалт “Tomahawk” пуужинг Украинд илгээж магадгүй” гэж Д.Трамп Орост анхааруулсан юм. Ийм пуужингууд нь Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх боломжийг Украинд олгоно.

АНУ-аас Украинд “Tomahawk” далавчит пуужингуудыг нийлүүлж болзошгүй байгаад “ихэд санаа зовниж” байгаагаа Москва илэрхийлжээ. Украинд алсын тусгалт пуужин нийлүүлэх нь Москва, Вашингтоны харилцаанд ноцтой хохирол учруулна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө өмнө нь хэлж байсан удаатай.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Халамж, хүүхдийн мөнгө, одонгийн урамшууллыг энэ сарын 20-23-нд олгоно 8 мин БГД-ийн 70-р сургуульд хүүхэд бүрийн оролцоог дэмжих олимпын арга хэмжээ зохион байгуулав 10 мин Дэлхийн экспо үзэсгэлэнд 25 сая хүн оролцож, амжилттай өндөрлөлөө 12 мин Монголд таван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ 13 мин Э.Анар: Стэйблкойн, токенжсон хуримтлалыг судалж, турших шаардлагатай 15 мин Монгол, Европын холбоо нэг тэрбум еврогийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна 16 мин 20 жилд хэрэгжүүлсэн төслөө дүгнэж, баримтаа архивт хадгалууллаа 18 мин Пара пауэрлифтингийн дэлхийн аваргад Монголын хоёр тамирчин оролцож байна 20 мин “Асаасан бол унтраа, залгасан бол салга” уриан дор сургалт зохион байгуулав 34 мин Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг сэрэмжлүүлэв 35 мин Өвлийн дугуй хэрэглэснээр автомашины зогсох чадвар 40 хүртэл хувиар нэмэгддэг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав 1 цаг 0 мин М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг хөсөрдүүлж байна 2 цаг 15 мин Багахангай–Хөшигийн төмөр замын ухмал 95 хувьтай гүйцэтгэлтэй байна 2 цаг 31 мин Тэтчерийн 100 насны ойд 2 цаг 32 мин Трамп, Зеленский нар батлан хамгаалахын асуудлаар уулзана 2 цаг 33 мин “SpaceX” компанийн “Starship” хөлгийн 11 дэх туршилт хөөрлөө 2 цаг 35 мин Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буурав 2 цаг 38 мин Хадлангийн бэлтгэл өнгөрсөн оноос эрс нэмэгджээ 2 цаг 39 мин Мадагаскарт улс төрийн хямрал гүнзгийрч, Ерөнхийлөгч эх орноосоо зугтав 2 цаг 40 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Тэтчерийн 100 насны ойд Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу...
Top