x

Эйнштейний хийлийг 860 мянган фунт стерлингээр худалдав

Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай эрдэмтдийн нэг болох Эйнштейний хийл дуудлага худалдаагаар 860 мянган фунт стерлингээр зарагджээ. 

Эйнштейний анхны хийл байсан гэж үзэж буй 1894 оны Зунтерерийн хийлийг Английн Глостершир гүнлэгийн “Dominic Winter Auctioneers” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулахаас өмнө 300 мянган фунт стерлингийн үнэд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байв.  

Эйнштейний найздаа бэлэглэсэн гүн ухааны ном мөн 2200 фунт стерлингээр зарагдсан байна. Дуудлагаар худалдаалагдсан үнэ дээр 26.4 хувийн нэмэлт шимтгэл нэмэгдэх бөгөөд ингэснээр хийлийн эцсийн үнэ 1 сая фунт стерлингээс давах юм.

Дуудлага худалдааны ордны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, шимтгэлийг нэмж тооцвол урьд нь мэргэжлийн хийлчин хүний эзэмшиж байгаагүй хийлийн хувьд хамгийн өндөр үнэ болох юм. Өмнөх дээд амжилтыг “Титаник” уран сайхны кинон дээр тоглож байсан хөгжмийн зэмсэг эзэмшиж байгаа ажээ.

“Dominic Winter Auctioneers” дуудлага худалдааны ордны ахлах мэргэжилтэн, түүхэн дурсгалт эд зүйлсийн мэргэжилтэн Крис Альбери 10 орчим минутын дотор дууссан худалдааг “онцгой үйл явдал” хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр BBC радиод ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, дуудлага худалдаанд утсаар гурван хүн маш идэвхтэй оролцсон гэв.

“Эйнштейн хийл тоглодог байсныг тийм ч олон хүн мэддэггүй байсан. Хэрэв эрдэмтэн болоогүй бол дуртайяа хөгжимчин болох байсан гэж тэрбээр үргэлж хэлдэг байсан. Дөрвөн настайгаасаа хийл хөгжим сурч эхэлсэн тэрбээр амьдралынхаа туршид өдөр бүр тоглодог байсан” гэж К.Альбери ярьсан байна.

Мөн Эйнштейний дугуйн суудал дуудлага худалдаагаар зарагдаагүй тул дахин үнэ хаялцуулж магадгүй байна. Дуудлага худалдаанд оруулсан бүх эд зүйлийг Эйнштейн 1932 оны сүүлчээр сайн найз, мэргэжил нэгт физикч Макс фон Лауэд өгсөн ажээ. Түүнээс удалгүй Эйнштейн Герман дахь антисемитизм, нацизмаас зугтахын тулд Америк руу дүрвэжээ. 

Макс фон Лауэ тэдгээр эд зүйлийг 20 жилийн дараа өөрийн танил, Эйнштейний шүтэн бишрэгч Маргарета Хоммрихт бэлэглэсэн бөгөөд өдгөө түүний ач охин нь тэдгээрийг худалдаанд тавьсан байна. Эйнштейнийг 1933 онд АНУ-д ирэхэд нь бэлэглэсэн өөр нэгэн хийл 2018 онд Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 516 500 ам.доллароор зарагдаж байв. 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” саяхан ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 1 цаг 17 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 1 цаг 21 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 23 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 1 цаг 24 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 1 цаг 26 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 1 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 30 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 1 цаг 30 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 15 цаг 50 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 1 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 6 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 24 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 16 цаг 27 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 16 цаг 27 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 16 цаг 28 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 16 цаг 29 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 16 цаг 30 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 16 цаг 33 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 16 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top