x

А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрсний утаанаас гарах бохирдол 28 хувиар буурна

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралдаж, хагас коксон шахмал түлшийг өнөөдрөөс борлуулах шийдвэрийг гаргасан.

Өнөөдөр нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1500 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж байна.

Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ сард 62 мянган тонн, улмаар сар бүр 50-60 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нэгдүгээр сарын сүүлээр 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж дуусна. Өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр хэрэглээнд гарахад бэлэн болж шуудайлсан 12 мянган тонн хагас коксон шахмал түлш байна. Айл өрхүүд өөрсдийн сонголтоор сайжруулсан түлш, хагас коксон түлшнээс худалдаж авна. Галлагаа, хэрэглээний хувьд адилхан. Хагас коксон шахмал түлшний илчлэг сайжруулсан түлштэй төстэй учраас зуухны ул ширэм хайлах боломжгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 орчим хувь нь нүүрсний утаанаас гарч байгаа. Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна. Улаанбаатар хотын нийт агаар орчны бохирдлыг 40-45 хувь хүртэл бууруулах боломжтойг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарч судалсан. Мөн энэ жил НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч агаарын бохирдлын хортой шинж чанар хэрхэн буурсныг судална” гэв.

Нүүрсэн хатуу түлшний хувьд хамгийн дээд зэргээр боловсруулсан хагас коксон шахмал түлшийг шилжилтийн үед ашиглаж байгаа бөгөөд нийслэлд гэр, байшин дулаалах, хийн түлшинд шилжих ажлыг үе шаттай хийж, одоогийн байдлаар 5000 айл өрхийг дулаалж буй. 2027 он хүртэл 110 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөсөн. Хатуу түлш буюу нүүрс түлж буй 172 мянган өрхийн 110 мянган өрх нь хийн түлшинд шилжиж, үлдсэн айл өрхүүд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдээр дамжуулан орон сууцанд орох төлөвлөлттэй. Тухайлбал, Сэлбэ хотын төсөлд 10 мянга гаруй өрх, Шархад, Баянхошуу, Ханын материал орон сууцжуулах төслүүдийн хүрээнд айл өрхийг орон сууцжуулах юм. Нийслэлээс 2028 оноос өмнө хэрэглээний нүүрсийг халах, хийн түлшинд шилжих ажлыг зохион байгуулахаар зорилго тавин ажиллаж байна.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.

-Хагас коксон шахмал түлш түлэхэд угаарын хийн эрсдэл байгаа юу?

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:

-Нүүрс, мод, аргал, цаас юу ч түлсэн тодорхой хэмжээнд угаарын хий ялгарна. Угаарын хий их, дунд, бага гэдэг асуудлыг л ярина. Хагас коксон шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага байгаа. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ухаалаг систем рүү шилжиж, 120 гаруй мянган айлд ухаалаг угаар мэдрэгчийн төхөөрөмжийг суурилуулсан. Дахин 22 мянган айл өрхийг системд холбох ажил явагдаж байна. НИТХ-аар төсвийн тодотголд нэмүүлж, 45 мянган айл өрхөд угаар мэдрэгч нэмж суурилуулахаар болж байна. Нийт гал түлж байгаа 172 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчийн нэгдсэн системд холбосноор 5 секунд хүрэхгүй хугацаанд угаар мэдрэгч ажиллахад ойрын хүмүүст нь мэдээлэл хүргэгдэнэ. Хэрэглэгчид утсаа аваагүй тохиолдолд Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн алба хаагчдад 5-7 минутын дотор тухайн айлд очиж, шууд арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

-Хагас коксон шахмал түлшний борлуулалт, нөөцийн тухайд?

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга О.Мишээл:

-“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр өдөр бүр 30-64 вагон шахмал түлш бууж байна. Нийслэлийн долоон дүүрэгт Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүлсэн. Иргэд урьдын адил долоо хоногт долоон шуудай түлш худалдан авч байгаа. Сайжруулсан шахмал түлш улаан шуудайтай 3750 төгрөг, 25 кг шуудайтай хагас коксон шахмал түлш 5000 төгрөгөөр борлуулагдаж байна. Иргэд өөрсдийн сонголтоор түлшээ худалдан авна. Хагас коксон шахмал түлш нь олон улсын MNS2025 тохирлын гэрчилгээтэй.“Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 1 цаг 20 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 1 цаг 23 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 26 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 1 цаг 26 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 1 цаг 28 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 1 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 33 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 1 цаг 33 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 15 цаг 53 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 4 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 9 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 27 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 16 цаг 30 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 16 цаг 30 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 16 цаг 31 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 16 цаг 31 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 16 цаг 33 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 16 цаг 36 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 16 цаг 53 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top