x

А.Баяр: Улаанбаатар, Бусан хот эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын Бусан хотод ажиллалаа.

Тэрбээр тус хотын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нэгдсэн эмнэлэг, хотын төв театр, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.   

 

Бусан бол далайн болон чингэлэг тээвэрлэлтээрээ дэлхийд томд тооцогддог боомт хот юм. Тэр хэрээр эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болж буй хот. Бусан нь хөлөг онгоцны үйлдвэрлэл, усан тээвэр, ложистикийн салбарыг эдийн засгийн тулгуураа болгохоос гадна ухаалаг, ногоон хот болох амбийц нь технологийн хөгжилтэйгөө уялдсанаар авто замын дэд бүтэц, усан замын тээвэр, хог хаягдал дахин боловсруулалт, ногоон эрчим хүч, аялал жуулчлалын салбар нь хотын түшиц, голлох эдийн засгийн эх үүсвэр болж байгаа аж.    

 

НИТХ-ын дарга А.Баяр Бусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зочлох үеэрээ Улаанбаатар Бусан хотын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэл дэх хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байгаагаа илэрхийллээ. Энэ тухайгаа “Манай хоёр хот өөрийн гэсэн онцлогтой ч иргэндээ ээлтэй хөгжих ижил зорилготой. Энэ хөгжлийн зам дээр Бусан хотын удирдлагууд та бүхэнтэй уулзаж, Улаанбаатар хотын НИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хамтдаа уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот Бусан хоттой биенесийн хамтын ажиллагааг  эхлүүлэх боломжийг та бүхэн олгож өгнө үү. Өөрөөр хэлбэл, экспортод суурилсан, нэмүү өртөг шингээх салбарт бид та бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол компани, аж ахуйн нэгж Бусанд бизнес эрхлэх ямар боломж байна вэ, монголын үйлдвэрлэгчид Бусаны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх таатай гарцыг бий болгохыг хүсье. Аялал жуулчлалын салбараа түшиглэн хоёр хотын хамтарсан корпорац байгуулах боломжтой эсэхийг бид эрэлхийлж байна” гэдгийг яриандаа онцоллоо.

 

Сонирхуулахад, Бусан хотын хүн амын бүтэц алдагдаж хөдөлмөрийн насны залуус нийслэл рүү чиглэсэнтэй холбоотой ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл бий болжээ. Тиймээс төрийн болон орон нутгийн засаг захиргаанаас хүн амын шилжилт хөдөлгөөн, залуучууд, гэр бүлийг дэмжих зорилгоор орон сууцны нөхцөлийг сайжруулах бодлогыг баримталж буй ажээ.

МОНГОЛЫН ӨВЛИЙГ ҮЗЭХ ГЭСЭН ЖУУЛЧДЫН ЦУВАА НЭМЭГДСЭН

Бусан жуулчдын хот болжээ. Эдийн засгийн орчныг нь тэлж, орлогынх нь голлох эх үүсвэр нь аялал жуулчлалын салбар гэв. Аялал жуулчлалын салбар сэргэхийн хэрээр ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлт ч сайжирчээ. Тухайлбал,  өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар Бусан дахь нийт ажилтай хүмүүсийн тоо ойролцоогоор нэг сая 717 мянга болсон нь өмнөх оны мөн үеэс 15 мянга орчим хүнээр нэмэгдсэн байна гэдгийг Бусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Ян Жэ Саен хэллээ. Ажил эрхлэлтийн энэхүү өсөлт нь Бусан хотын эдийн засагт эерэг, тогтвортой өсөлтийг үзүүлж байна гэсэн юм. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байна. Монголын өвлийг үзэх гэсэн жуулчдын цуваа нэмэгдсэн. Энэ чиглэлд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэв.  Хариуд нь Ерөнхийлөгч Ян Жэ Саен “Болно, илүү сайн болно, бүх зүйл үүнээс ч илүү сайн болно” хэмээлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 1 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 1 цаг 19 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 1 цаг 22 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 25 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 1 цаг 26 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 1 цаг 27 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 1 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 32 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 1 цаг 32 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 15 цаг 52 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 3 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 8 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 26 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 16 цаг 29 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 16 цаг 29 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 16 цаг 30 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 16 цаг 30 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 16 цаг 32 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 16 цаг 35 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 16 цаг 52 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top