x

Монголын гэрэл зургийн албаны 90 жилийн ой тохиож байна

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй.

Ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд 23 илтгэгч оролцож байгаагаас зургаа нь гадаадын эрдэмтэн, доктор юм. Тус хурал нь гэрэл зургийн хөгжлийг шинжлэх ухааны үүднээс судлах, шүүмжлэх, судлаачдыг бэлтгэх зорилготой бөгөөд цаашид Монголын гэрэл зургийг дотоодод болон олон улсын түвшинд судлах, сурталчлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна. 

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Ц.Батбаатар ярихдаа, “Өнөөдөр Монгол Улсад гэрэл зургийн холбоо үүссэний 90 жилийн ой тохиож байна. Дэлхийд гэрэл зураг үүссэний 200 жилийн ой ирэх жил тохионо. Манай орны гэрэл зургийн хөгжлийг судалбал Азид тэргүүлэх байрт орно. Одоогийн судалгаанаас үзэхэд монголд 1845 онд анхны гэрэл зургийг авсан түүхтэй. Энэ утгаараа бид 180 жилийн түүхтэй ард түмэн юм. Манай уран бүтээлчид сүүлийн жилд социализмын бүтээн байгуулалтын үеийн гэрэл зургийг системтэй хөгжүүлж ирсэн. Өнөө үед залуу уран бүтээлчид бие даан суралцаж, БНХАУ, Япон, Америк  зэрэг улсад  мэргэжлээ дээшлүүлж байна. Их дээд сургуулийн сэтгүүл зүйн ангид гэрэл зургийн хичээлийг орж байна.  Мөн СУИС-д гэрэл зургийн бие даасан анги байдаг. Сүүлийн үед хиймэл оюун ухаан гэрэл зургийн салбарт нэвтэрч байна. Гэвч жинхэнэ гэрэл зураг гэдэг хүний гараар авсан, амьд мэдрэмжтэй бүтээл байдаг. Тиймээс бид гэрэл зургийн уламжлалт үнэ цэнийг хадгалан хөгжүүлэхэд анхаарч байна” гэв.

Ташрамд дурдахад, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо 300 гаруй гишүүнтэй. Үүнээс  хамгийн залуу нь 18 настай бол  ахмад нь 90 нас хүрч яваа гэрэл зурагчид байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 1 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 1 цаг 18 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 1 цаг 22 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 24 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 1 цаг 25 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 1 цаг 26 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 1 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 31 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 1 цаг 31 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 15 цаг 51 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 2 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 7 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 25 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 16 цаг 28 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 16 цаг 28 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 16 цаг 29 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 16 цаг 30 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 16 цаг 31 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 16 цаг 34 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 16 цаг 52 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top