x

Э.Макрон: АНУ-ын дэмжлэг ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэгдэнэ

ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй байдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулах саналыг 26 улс тавьсан гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт болсон дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдээд, АНУ-ын дэмжлэг ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэгдэнэ гэдгийг хэлжээ.  

Украины асуудлаар энхийн хэлэлцээр байгуулсны дараа аюулгүй байдлын баталгааг бий болгох зорилготой “Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй орнуудын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай цахим хурал хийсэн байна.

Э.Макрон уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, өнөөдөр Украинд баталгаа олгох журмаар цэрэг оруулах, мөн газар, далай, агаарын орон зайд дэмжлэг үзүүлэхээ 26 улс албан ёсоор мэдэгдээд байна гэжээ. Харин зарим улс байр сууриа хараахан илэрхийлээгүй байгаа ажээ.

“Энэхүү хүчин Оростой дайн хийх зорилгогүй” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна. Европын ивээн тэтгэсэн аюулгүй байдлын баталгаанд Америкийн талаас үзүүлэх дэмжлэг “ойрын өдрүүдэд” эцэслэгдэнэ гэж Э.Макрон мөн хэллээ. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтад АНУ оролцоход бэлэн байгаа гэдэгт “эргэлзэх зүйлгүй” гэдгийг дурдсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайны дараа Украин руу цэргээ илгээхийг зөвшөөрсөн Европын холбоотнууддаа талархал илэрхийлээд, энэхүү шийдвэрийг анхны “бодит алхам” гэж тодорхойлжээ. “Удаан хугацааны дараа өнөөдөр анх удаа ийм дорвитой бодит алхмыг хийлээ гэж би хувьдаа бодож байна” хэмээн В.Зеленский сэтгүүлчдэд хэлсэн байна.

Францын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, Москва энхийн хэлэлцээр байгуулахаас татгалзвал Европын орнууд АНУ-тай хамтран Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг авах болно гэж мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.83)
    яасан их хуцдаг гөлөг вэ?
    2025 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 29 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 31 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 32 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 34 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 35 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 37 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 39 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 17 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 18 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 20 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 22 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 24 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 27 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 31 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 35 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 37 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 40 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 13 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top