x

Б.Найдалаа: Эдийн засаг, валютын ханш гээд бүх асуудлын суурь нь эрчим хүч

Улсын Их хурлын гишүүн Б.Найдалаатай ярилцлаа.

-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ. Мэргэжлийн эдийн засагч, Их хурлын гишүүний хувиар энэ тал дээр ямар мэдээлэлтэй байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг бол маш жижигхэн. Аварга том хоёр улсын дунд байдаг. Нэг улсаас нь бүрэн гэж хэлж бараг болохуйц хараат байдалтай байгаа эдийн засаг. Зүйрлэх юм бол жижиг аяганы дундуур байгаа ус шиг гэж хэлж болно. Одоо нүүрсний үнэ унаж байна. Дээр нь олон улсын нөхцөл байдал, дайн байлдаан, эдийн засгийн хэт өндөр тариф, татвар гээд ер нь амаргүй байна. Хүнд байдалд ороход маш амархан. Тийм болохоор маш эрсдэлтэй байна. Бидний шийдэл уг нь тодорхой байгаа юм. Харамсалтай нь сая хамтарсан засаг унаад, улс төрийн нөхцөл байдал дахиад ойлгомжгүй, тогтворгүй мэт дүртэй болчихлоо. Энэ бол гадаад нөлөөтэй хавсраад эдийн засаг, бидний амьдралд л сөрөг талтай юм. Улс төр нь тогтвортой байх ёстой. Тийм болохоор л ХҮН нам хамтраад байгаа юм.

-Улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн тухай зарим нь яриад эхэлсэн байна лээ. Уг нь бид чинь хэдхэн сарын өмнө алдагдалгүй төсөв баталчихлаа гээд л дээр дооргүй хөл хөөрцөг болсон. Гэтэл одоо ийм юм яригдаад эхэллээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Төсвийг тодотгоно гэж байгаа нь төсвийн бодлого уян хатан байгаагийн нэг шинж л дээ. Бид уг нь алдагдалгүй төсөв баталчихсан. Гэтэл яг үнэндээ мэргэжлийн талаасаа алдагдалгүй төсөв гэж байгаа нь буруу. Улс төрийн талаасаа болохоороо алдагдалгүй, хэмнэвэл сайн гэж бодоод байгаа юм. Яг үнэндээ бол хөгжиж байгаа, шийдэх асуудал олонтой, өсч яваа эдийн засаг байж алдагдалгүй төсөв гэж яриад байгаа нь буруу л даа. Цалинг нь нэммээр байгаа өчнөөн салбар байна шүү дээ. Эрүүл мэндийн салбар байна. Багш нарынхаа цалинг ч бид өнөөдөр олигтой нэмж чадаагүй байгаа. Төсөв нь өөрөө үр дүнтэй, юунд зарцуулж байгаа дээрээ анхаарах ёстой. Төсвийн бодлого энэ чиглэлдээ явах ёстой болохоос биш зөвхөн дүн, тоог нь хараад алдагдалгүй болгож харагдуулах гээд байгаадаа б и ш ю м . Энэ бол бид өнгөрсөн намар анхаарлаа буруу тийшээ хандуулсны л илрэл.

-Энэ өдрүүдэд улс төр өрнүүн, шинэ Ерөнхий сайд тодрох гээд бужигнаж байна. Нөгөө талдаа татвар нэмэгдсэн, валютын ханш нь өссөн нөхцөл байдалтай байгаа. Тийм болохоор шинэ бүрэлдэх Засгийн газар энэ бүхнийг засаж залруулахын тулд ажлаа нэн тэргүүнд юунаас эхлэх ёстой гэж та харж байна вэ?

-Монгол Улсын үе, үеийн Засгийн газруудад үндсэн хэдхэн ажил л байсаар ирсэн. Одоо ч тийм л байгаа. Ялангуяа одоогийн шинэээр томилогдох гэж байгаа засагт хамтарсан Засгийн газрын үед жаахан учраа олоод байсан гадна, дотнын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах хэрэгтэй. Улс төр нь тогтвортой, засаг нь бужигнахгүй, хөрөнгө оруулж болох юм байна. Нэг л өдөр хөөчихгүй юм байна, бодлого нь тогтвортой байх нь гэсэн итгэлийг улам л нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрэгжүүлнэ гэчихсэн байгаа том, том төслүүд дээр маань гадны томоохон хөрөнгө оруулалтууд орж ирж байж төгрөг, ам.долларын ханш тогтвортой болно. Ингэж байж бидний цалин орлого, төсөв нэмэгдэнэ, дараа дараагийн ажлуудаа хийх боломж бүрдэнэ. Тиймээс гарцаагүй хийх эхний ажил бол хөрөнгө оруулалт. Энэ итгэлийг алдахгүйгээр яаралтай Засгийн газраа байгуулаад тэр тал руугаа далайцтай ажиллах ёстой. Хоёрдугаарт, бизнесийн орчин. Татварын орчин, нийгмийн даатгалын шимтгэл гээд олон асуудал бий. Бизнес хийхэд зөвшөөрлөөс авахуулаад жижиг сажиг саад бэрхшээлийг арилгах талаар шинэ Засгийн газар дорвитой, онцгой ажил хийх хэрэгтэй байна. Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж яриад байгаагаа онцгой анхаарч хийх хэрэгтэй. Зарим шаардлагагүй зохицуулалт, журмыг үгүй хийж, иргэд орлого олох боломжийг бүрдүүлэх ёстой.

Гуравдугаарт, бид чинь 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэчихсэн байгаа. Бүгд зөв, гэхдээ эрэмбэ хэрэгтэй. Зарим нь нэн яаралтай бол, зарим нь цаг хугацаа нь болоогүй төслүүд байгаа. Тийм болохоор эдгээрийгээ дахиж шинээр эрэмбэлэх хэрэгтэй байна. Аль нь хамгийн хэрэгтэй юм, ялангуяа эдийн засаг ингэж хүнд байгаа үед гэж тооцоод жагсаалт гаргах хэрэгтэй. Энэ дотор гарцаагүй нэг зүйл бол эрчим хүчний реформ. Саяхан ТЭЦ-3 дээр харамсалтай осол гарлаа. Тиймээс эрчим хүчний салбарын шинэчлэлийг яаралтай, дорвитой, зарим салбараас илүүд үзэж байгаад хийхгүй бол эдийн засгийн уналт, ам.долларын ханшийн өсөлтийн гээд бүх асуудлын суурь нь эрчим хүч байгаа юм. Ямар ч байсан тогоо тасалдаггүй болохын төлөө, осол аваар гардаггүй байхын төлөө, гэнэтхэн хөлдчихгүйн төлөө эхний ээлжинд ажиллах ёстой.

Мөн цаашид эрчим хүчийг экспортолдог болохын төлөө л ажиллах хэрэгтэй. Бусдаас гуйж авдаг биш, бусдад зардаг, заадаг болгохын төлөө эрчим хүчний реформыг түлхүү ажиллуулах ёстой. Ерөөсөө Монгол Улсын эдийн засгийн суурь нь яг одоо бол эрчим хүч байгаа юм. Эрчим хүчний реформыг яаж хийхээс Монгол Улсын эдийг засаг өсөх, валютын ханш яах вэ гэдэг хамаарна.

-Эрчим хүчний реформ гэдэг дээр ХҮН нам сая нэлээд манлайлж оролцсон. Гэтэл нийгэмд цахилгааны төлбөрийг гурав дахин нэмснээс өөр зүйл хийсэнгүй гээд байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Эрчим хүчний реформ дээр яах аргагүй ХҮН нам манлайлж оролцож байгаа. Цаашдаа ХҮН намтай, намгүй үүнийг хийхгүй бол манай улсын эдийн засаг өсөхгүй. Үнэ тарифын асуудал бол 100 хуваасны дөнгөж нэг нь. Энэ бол үнэ нэмээд ашиг олоод байгаа биш, зөвхөн алдагдалгүй байх эхний нөхцөлийг л бүрдүүлж байгаа юм. Араас нь харин хурдан хийх ёстой ажлууд байгаа. Тухайлбал, засаглалын асуудал байна. Засаглал, менежмент тааруу байгаа болохоор осол аваар гарч, үргүй зардал байсаар байгаа юм. Бас хамгийн чухал нь хөрөнгө оруулалт. Нэмж эх үүсвэр, цахилгаан станц барихгүй байхад тогоо таслахгүй гээд яах юм.

Дээр нь цахилгаан байж байж жижиг, том үйлдвэрүүд хөгжинө. Жижигхэн ТҮЦ ажиллуулахад хүртэл цахилгаан хэрэгтэй. Ноднин төсөв хэлэлцэж байхад би хэлж л байсан. Эрчим хүч, соёлын салбар хоёр яг ижилхэн төсөвтэй байгаад байгаа юм. Соёлын салбар чухал. Гэхдээ өнөөдөр бидэнд хамгийн чухал, эдийн засгийг босгох, энэ улс орныг өөд нь татах салбар нь эрчим хүч. Тиймээс зарим салбарын хөрөнгө оруулалтыг тэвчиж байгаад ч хамаагүй эрчим хүч рүү хөрөнгө оруулах хэрэгтэй. Ерөнхий сайд хэн ч болсон эрчим хүчийг нэгдүгээр асуудал болгож анхаарах ёстой.

-Валютын ханш өдөр бүр өсч байна. Үүнийг буулгах, тогтвортой болгохын тулд Засгийн газраас гадна Монголбанк ямар арга хэмжээ авч ажиллах ёстой вэ?

-Төгрөг, ам.долларын харьцах ханш дээр Монголбанкны бодлогын хүү ч байна уу, ам.доллар гаргаж зарах гээд зохицуулалтын маягийн арга хэмжээ бол зөвхөн богино хугацааны гал унтрааж байгаа л явдал. Үүн дээр хоёр л зүйл байгаа. Нэгдүгээрт, түрүүн би дурдсан, гадаадын хөрөнгө оруулалт. Монгол Улс их юм үйлдвэрлэж, гадагшаа зардаг байх ёстой. Ингэж чадахгүй, зөвхөн нүүрснээс хамааралтай байхаар үнэ нь өндөр үед амар тайван нэг хэсэг байдаг. Үнэ нь уначихаар улсаараа гал алдах эрсдэлд орчих гээд байгаа юм. Хоёрдугаарт, бид эрчим хүчийг бусдаас гуйдаг биш, зардаг болох бүрэн боломжтой. Үүнд хүрэхийн тулд л явах ёстой.

Энэ бүхнийг хийж чадах юм бол төгрөг, ам.долларын ханшийн харьцаа аяндаа тогтворжоод, буураад ирнэ. Мөн төсвийн сахилга батын асуудал маш чухал байна. Алдагдалгүй төсөв батлахдаа бус юунд зарцуулах нь чухал. Үр ашигтай байвал бид хийхээс өөр арга байхгүй. Хэрэв үр ашиг муутай том, том төсөл хийгээд бужигнаад байх юм бол болохгүй. Тийм болохоор л яриад байгаа энэ том төслүүдээ дахин эрэмбэл гэж хэлээд байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 13 цаг 24 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 13 цаг 25 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 13 цаг 26 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цаг 27 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 13 цаг 28 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 13 цаг 28 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 13 цаг 31 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 13 цаг 32 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 13 цаг 34 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 16 цаг 44 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 16 цаг 47 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 16 цаг 48 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 16 цаг 50 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 16 цаг 52 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 16 цаг 54 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 16 цаг 56 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 20 цаг 23 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 20 цаг 24 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 20 цаг 25 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 20 цаг 26 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top