x

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаан 59.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх байв.

Хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард батлагдсан гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хэрэгжилтийн хүрээнд 65.2 мянган тонн тэжээл, 64.2 мянган тонн гурил импортолсон тухай мэдээлэл өгч, хууль зорилгодоо хүрсэн гэж үзэж байгааг онцолсон юм. Тиймээс энэ хуулийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзжээ.

Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулж, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг олонх гишүүд дэмжсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дотоодын гурил, буудайн зах зээлийн төвлөрөл, өрсөлдөөний хязгаарлалт, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн эрх зэрэг асуудлыг хөндөн, бодлогын тогтвортой байдлын чухлыг санууллаа. Түүнчлэн гурилын үнэ нэмэгдэх нь инфляцад нөлөөлөх, эдийн засгийн өргөн цар хүрээтэй үр дагавар дагуулах эрсдэлтэйг онцлон дурдав.

Салбарын сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, улаанбуудай тариалалт нь газар тариалангийн салбарын суурь тулгуур, хүнсний хангамжийн тогтвортой байдалд онцгой ач холбогдолтой болохыг дурдсан. Мөн улаанбуудайн гурилын үйлдвэрээс гарах үнэ дунджаар 1500–2800 төгрөг байгааг тэмдэглэж, тээврийн зардал зэрэг нэмэлт өртгөөс үүдэн эцсийн хэрэглэгчийн гар дээр өндөр үнэтэй хүрч буйг тайлбарласан.

Хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхийг Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалтаар шийдэхээр тогтлоо.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.200)
    ийм эргүү новшнуудыг эргүүлэн татах хэрэгтэй! дандаа ард түмний эсрэг ажиллана
    2025 оны 04 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 4 цаг 31 мин Пакс Глобалика (Pax Globalica) 4 цаг 43 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 5 цаг 6 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 5 цаг 42 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 5 цаг 46 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 5 цаг 59 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 6 цаг 8 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 6 цаг 50 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 6 цаг 53 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 6 цаг 59 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 7 цаг 4 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 7 цаг 10 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 7 цаг 14 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 7 цаг 26 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 8 цаг 31 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 8 цаг 39 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 9 цаг 4 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 9 цаг 45 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top