x

Долгион бид хоёр

Хорвоо ямар өчүүхэн, хүмүүний нас яасан богино юм бэ? Хэлэх ч үг алга. Хайрт үеэл ах маань тэнгэрийн орныг ийм хурдан зорих гэж дээ? Яг 70 насныхаа босгон дээр. "Монголын рок-поп урлагийн загалмайлсан эцэг" гэдэг алдрыг хүлээдэг ах минь шүү дээ!

Тэгэхдээ би энд арай өөр сэдэв хөндөн, гэгээн дурсамж, гэгээлэг дүр төрхийг нь гаргахыг хичээе. Олон зүйл бичиж болох авч ганц нэгхэн гэгээлэг үйлсээс нь дор буулгая.

“Сайн хүн” гэж хэн бэ гэдэгт олон л хариулт байж таарна. Миний хувьд жинхэнэ “Сайн хүн” бол Долгион маань юм. Илүү дутуу ааш авиргүй, ердөө байгаагаараа, миний мэдэхийн л, хүүхэд байхын л Долгион гэж ийм хүн байсансан. Гэнэн цайлган, шулуун шударга, илүү дутуу зангүй, нуух хаах, хадгалах муу санаагүй, тэгсэн мөртлөө гүдэсхэн, юу ч гэмээр юм бэ дээ. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд учраас бид их ойр өссөн торнисон, хүн болж эрийн цээнд хүрсэн, бас хамтдаа ахмад хижээл насаа туулсан. Бид бол Архангайн Тариатын удам судар. Долгион бол бүр аав ээжээрээ хуучны Далайчойнхор Вангийн хошууны удамтай. Миний аавын удам нь одоогийн Булган аймгийн Намнан-Сэлэнгэ хавь руу яваад өгнө.

Улаанбаатарын унаган хөвгүүд, ёстой 1-р 40 мянгатын довон дээр өссөн анхны үеийнхэн (1960-аад он), шинэ Монголын сэхээтний хоёр дахь үеийн сэхээтнүүд гэе дээ, өөрсдийгөө. Долгионы нэртэй сэтгүүлч явсныг хүмүүс мэддэггүй тул ганцхан баримт дэлгэе. Нам-төрийн удирдагч Цэдэнбалын хараанд өртсөн сэтгүүлч явж билээ. 

1980 оны дурсамж. Улс орон даяар ээлжит цэрэг татлага явагдаж байлаа. Би МРТУХ-ны Радиогийн гадаад нэвтрүүлгийн Ерөнхий редакцын Хятад, монгол, хасаг хэлний нэвтрүүлгийн редакцад орчуулагчаар ажиллаж байв. Цэрэг татлагаас чөлөөлөгддөг дээд газрын тогтоолтой гэж дарга нар маань айлдсан болохоор цэрэгт явчихна чинээ даан ч санаагүй. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг уг нь цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг тогтоол ч байх нь байсан юм билээ. Гэтэл Долгион бид хоёрыг МРТУХ-ноос шинэ цэргийн карантинд татаад аваад ирлээ. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг нөгөө лут тогтоолын ачаар Долгион маань хэд хоногийн дараа гэнэт суллагдаад алга боллоо. Учир нь юу байв гэвэл Цэдэнбал даргын ам тушаал үйлчилж гэнээ. “Новости Монголии” бол Цэдэнбал даргын ширээний сонин, Долгион тэр сонины нарийн ширийнийг хийдэг гол хүн нь, тус сонины зөвлөх мэргэжилтэн Асланян гэж нэг армян бусдад юм зааж өгөх дургүй, сонины макет хийх аргыг Долгион түүнээс нууцаар сураад авчихсан, Долгион цэрэгт татагдчихаар сонин хэцүүдээд, Асланян амралтаа аваад Зөвлөлт улс руугаа явчихсан, сонин тасарсан,Цэдэнбал дарга сониноо нэхсэн, туслахад (Д.Ариунболд) нь сонины редакцаас “Сонин зогслоо” гэж хариулсан. Ингээд Долгионыг армиас яаралтай чөлөөл гэсэн зарлиг дээрээс буулгаж дээ.

Сэтгүүлчийнх нь урт түүхийг энд би бичиж барахгүй. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд гэснээс алдар суугаа мандуулсан тэднээрээ би бахархаж бардаж явдаг юм. Орчин цагт бол монголын рок-попын рыцарь Б.Долгион, түүний дүү ая зохиогч дуучин Б.Ангирмаа гээд миний үеэл ах дүү хоёрыг нэрлэхэд дотор огшдог юм. Миний урлагийн ертөнцөд Долгионы маань үзүүлсэн нөлөө гэж хязгааргүй. Долгион бид хоёр садан төрөл гэдгээсээ гадна Монголд рок-поп хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэхэд шат шатандаа, хүрээлэл хүрээлэлдээ зүтгэж явсан хоёр доо. Тэр бол улсын хэмжээнийх, би бол найз нөхөд, 40 мянгатын хүрээллийнх. 

Долгион маань олон сайхан дууны ая, үг зохиосон. Бага байхын л Долгионы урлагийн нөлөө надад тусч, бид дуу бичлэг пянзны тал дээр ах дүүсээр үл барам, бүр найз нар шиг явсан даа.

Миний багын л мэдэхээр Долгион маань “Соёл-Эрдэнэ”-ийн гоцлол соло-гитарчинД.Галсанбаттай багын найз, алдарт Зуундарьтай залуу цагийн найз, бараг тэднийхээ аранжировка-г хийгээд өгдөг байсан шиг санагддаг. Өөрөө ч үнэхээр лут гитарчин, миний бодоход Монголын анхны хэдхэн гитарчдын нэг нь байсан болов уу. Тэр үеийн (анхны) сайн гитарчдыг нэрлэ гэвэл би Баатарсүх, Галсанбат, Долгион, Зуундарь, Гутлын үйлдвэрийн Баярсайхан нарыг л нэрлэдэг дээ. Анхных нь гэлээ шүү.

Долгион маань 1972 онд ЦЕДС-д элсээд тэнд анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг нь санаачлан байгуулж, бүр “Rolling Stones”-ийн дууг үдэшлэг дээр тоглож бусдыг гайхшируулж байв. Монголын хөгжмийн урлагийн түүхнээ анх удаа барууны дууг хуулбарлаж дуулсан тохиолдол нь бараг энэ болов уу гэж би боддог. Барууны рок дууг гитар дээр анхлан тоглосон гитарчин нь ч байж мэдэх юм. 1980-аад онд “Инээмсэглэл” хамтлагийн нэг санаачлагч нь Долгион байсан. “Carpenters” хамтлагийн барууны стилиэр тоглодог монголын анхны хамтлаг гэж би боддог юм. There is a Kind of Hush, I Won't Last a Day Without You, Rainy Days & Mondays гээд олон дууг нь сонсож үзээд би ийм дүгнэлт хийсэн юм.

Долгион бид хоёрын дуу бичлэг, пянзны хамтын ажиллагаа 1970-аад оны эхнээс эхэлсэн. Миний үеэл эгч Чимгээ пянзны цуглуулгатай. Ээж нь алдарт эмч Ч.Долгор Монголын Энх тайвны хорооны дэд ерөнхийлөгч, гадаадад их явна. Анх тэднийд миний сонссон нь америкийн “Steam” хамтлагийн Na Na Hey Hey kiss him Goodbye дуу. Гэх мэт гадаадаас пянз их авчирна. Би хуулна, цаашаа Долгионд сонсгоно, тэрээр аранжировкаа хийхдээ бүтээлчээр хуулбарлана. Жишээ нь Беларусын “Пeсняры” хамтлагийн дуу Чимгээ эгч бид хоёроор дамжин анх Монголд түгсэн, тэгэхэд Долгион “Соёл-Эрдэнэ”-ийн “Хүүш Дамдин” дуунд зориулжаяыг нь улам гоё болгон өөрчлүүлж байсан нь тодхон санагдаж байна. Монголд түгсэн, Монголд нэвтрүүлсэн гэж энд ам бардам хэлэх хүний нэг нь би өөрийгөө мөн байх гэж бодоод тэгж зориглон бичиж байна. Учир нь тэгж түгээдэг сүлжээний нэг үзүүрээс атгаж явсных тэгж хэлэх эрхтэй ч юм.

Долгион бол цагийг эзэлсэн хүн. Сайн ч хүн, түүхэнд мөрөө цагаанаар үлдээсэн, цагийг эзлэгч. Уран бүтээл, үйлс нь мөнх үлдэнэ. Тэнгэрийн орон руу явчихлаа гэж надад огт төсөөлөгдөхгүй л байна...

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 18 цаг 30 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 19 цаг 3 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 20 цаг 17 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 20 цаг 34 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 21 цаг 15 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 21 цаг 31 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 21 цаг 38 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 21 цаг 48 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 22 цаг 10 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 22 цаг 16 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 22 цаг 20 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 22 цаг 24 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 22 цаг 45 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 23 цаг 0 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 23 цаг 21 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 23 цаг 41 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 23 цаг 48 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 23 цаг 54 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top